Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1029)
— 787 —

Хуулийн төсөл буцаах тухай № 50

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 50 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29- ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 51 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Х.Нямбаатар нараас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2018 · № 24 (1029)787-р хуудас