Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1028)
— 695 —

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай № 42

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 42 хот

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 43 хот

Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсантай холбогдуулан бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2018 · № 23 (1028)695-р хуудас