Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6 дахь хэсэг нэмсүгэй:
“24.6.Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.”
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“24.1.Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ.”