Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай № 34
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 34 хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дуламын Сугарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 35 хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.