Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай № 33
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 33 хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Шилагарьдын Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 32 хот
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Шилагарьдын Солонгыг чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.