“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлах тухай № 42
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 42 хот “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлах тухай
Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт тус тус үүрэг болгосугай.
3. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд, бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулж, гүйцэтгэлийн явцыг нэгтгэн жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд (2015-2030), Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-