Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1025)
— 589 —

Дүрэм батлах тухай № 40

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”- ийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “9.Оюуны өмчийн газар” гэж нэмсүгэй.

2.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “5.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчилсүгэй.

3.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18” дахь дугаарыг “10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 40 хот

Дүрэм батлах тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, холбогдох стандарт, техникийн норматив, дүрэм, журам, заавар, дэглэмийн биелэлтийг хангуулахад оршино.

1.2. Гамшгаас хамгаалах улсын хяналтыг төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хэрэгжүүлнэ.

Хоёр. Гамшгаас хамгаалах улсын хяналтын зохион байгуулалт

2.1. Гамшгаас хамгаалах улсын хяналтыг гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч (цаашид нийтэд нь “улсын хяналтын байцаагч” гэх) хэрэгжүүлнэ.

2.2. Улсын хяналтын байцаагч нь үйл ажиллагаандаа Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон энэхүү дүрэм, бусад холбогдох хууль, дүрэм, журам зааврыг мөрдлөг болгоно.

2.3. Улсын хяналтын байцаагч нь онцгой байдлын байгууллагын алба хаагч байх бөгөөд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах байцаагчид, ахлах байцаагч ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.

2.4. Улсын хяналтын ерөнхий байцаагч улсын хяналтын ахлах байцаагч, улсын хяналтын байцаагчид улсын байцаагчийн эрх олгож, цуцална.

Гурав. Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэл

3.1. Гамшгаас хамгаалах улсын хяналтыг дараах чиглэлээр зохион байгуулна:

Засгийн газрын 2018 оны 40 дүгээр тогтоолын хавсралт

3.1.1. гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн биелэлт;

3.1.2. гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт;

3.1.3. төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүүжилт, зарцуулалт;

3.1.4. улсын болон орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэл, бэлэн байдал;

3.1.5. гамшгаас хамгаалах зориулалттай хоргодох, түр амьдрах байр, цугларах талбай, нисдэг тэрэгний зогсоолын тоноглол, ашиглалтын байдал;

3.1.6. гамшгаас хамгаалах зориулалттай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, хадгалалтын байдал;

3.1.7. гамшгийн аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах бэлтгэл, бэлэн байдал;

3.1.8. хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа, хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт;

3.1.9. Засгийн газар, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын төв, орон нутаг дахь хуваарилалт, зарцуулалт;

3.1.10. гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэлт, нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдал.

Дөрөв. Бусад

4.1. Энэхүү дүрмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн мэдээлэл · 2018 · № 20 (1025)589–591-р хуудас