Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(742)
— 1598 —

Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 172

5. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоохыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай. 6. Хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

7. Энэ тогтоолд заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаас өмнө зохион байгуулан ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 172 хот

Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн”-ний “Гишүүд:” гэсэн хэсгийн “Төв аймгийн Засаг дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;” гэснийг “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;” гэж “Гадаад харилцааны дэд сайд, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;“ гэснийг “Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;” гэж, ”Соёл, урлагийн хорооны дарга, Урлаг, соёлын салбар хорооны дарга” гэснийг ”Боловсрол, соёл, шинжлэх

Төрийн мэдээлэл · 2012 · № 25 (742)1598-р хуудас