Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(742)
— 1596 —

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 116

№ Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (ам.долларт шилжүүлснээр)

1 Автобензин 90 хүртэл октантай 1 тонн 0 90 болон түүнээс дээш октантай 1 тонн 0

2 Дизелийн түлш 1 тонн 0

2. Дотоодод автобензин, дизелийн түлш үйлдвэрлэхэд түүхий эдээр ашиглах зорилгоор импортоор оруулах дараахь нэр төрлийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Зүйл Мөр (HS code) Үндэсний код Барааны бичиглэл Ногдуулах гаалийн татвар, хувь

27.09 2709.00 - Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0

27.10 2710.11 90 Бусад хөнгөн тос ба бэлдмэл 0

3. Дотоодод үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоолыг 3 жилийн хугацаагаар дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 116 хот

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Улсын Их Хурлын 2010 оны 39, Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан), “Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт зөвшөөрсүгэй:

1.1. Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх;

1.2. 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;

1.3. Энэ тогтоолын 1.1, 1.2 дугаар зүйлд заасны дагуу иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох.

2. Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. Улсын Их Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд тус тус даалгасугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 25 (742)1596–1597-р хуудас