Дээд офицерын цол хураан авах тухай № 33
2018 оны 03 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 33 хот
Дээд офицерын цол хураан авах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 37 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга /А.Гансүх/-д үүрэг болгосугай.