Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай № 24
152. Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Дугаар 24 481
153. Дээд офицерын цол хураан авах тухай Дугаар 33 482
154. Журам батлах тухай Дугаар 37 482
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 24 хот
Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тогтоолын 3 дахь заалтын “хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек” гэснийг, мөн заалтын “тус тус” гэснийг тус тус хассугай.