Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай № 13
6.4.Хугацаа дуусахаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцохдоо Улсын Ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор тушаал гаргана.
6.5.Албан тушаал бууруулах шийтгэлийг сахилгын шийтгэлгүйд тооцсон, хугацаа дуусахаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцсон нь тухайн прокурорыг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 13 хот
Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигийн хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч /цаашид “шүүгч” гэх/-ийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагаа /цаашид “сонгон шалгаруулалт” гэх/-г энэ журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
1.З.Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/-ны шалгалтын үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэнэ.
1.4.Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулна.
1.5.Шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-4.1.9, 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад заасан шаардлагыг хэрхэн хангасныг Мэргэшлийн хороо шалгаж үнэлгээ өгнө.
1.6.Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулах бөгөөд уг аргачлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар хянуулж, энэ журамд нийцсэн эсэх тухай дүгнэлт гаргуулна. Шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Мэргэшлийн хороо хариуцна.
1.7.Мэргэшлийн хорооны ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/ нь шүүгчийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, техникийн туслалцаа үзүүлнэ.
1.8.Сонгон шалгаруулах ажлыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
Хоёр.Шүүгчийн сонгон шалгаруулалтын төрөл, үнэлгээ
2.1.Сонгон шалгаруулалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1.анхан шатны шүүхийн шүүгчийн; 2.1.2.давж заалдах шатны шүүхийн шүүгчийн; 2.1.3.хяналтын шатны шүүхийн шүүгчийн; 2.1.4.ерөнхий шүүгчийн;
2.2.Энэ журмын 2.1-т заасан сонгон шалгаруулалтын хүрээнд Мэргэшлийн хороо суурь болон тусгай шалгалтыг зохион байгуулж, үнэлгээ гаргана. Шалгалтын хэсэг тус бүрийг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүй, зан төлөв, монгол хэлний болон хэрэглээний програм ашиглах чадварыг суурь шалгалтаар, хууль хэрэглэх мэдлэг, чадвар, туршлагыг тусгай шалгалтаар үнэлнэ.
2.3.Суурь шалгалтыг энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигчээс авна.
2.4.Энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигч суурь шалгалтад авбал зохих 100 онооны 60 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Нэр дэвшигчийн суурь болон тусгай шалгалтын оноо 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
2.5.Энэ журмын 2.1.2, 2.1.4-т заасан сонгон шалгаруулалтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохих шаардлагын дагуу шүүгчээр ажилласан нэр дэвшигч орно. Нэр дэвшигчийг бүртгэхдээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтална.
2.6.Энэ журмын 2.1.2, 2.1.4-т заасан сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигчээс тусгай шалгалт авна. Нэр дэвшигчийн шалгалтын оноо 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
2.7.Шүүгч өөр дагнасан шүүхэд шилжих тохиолдолд энэ журмын дагуу шалгалт өгнө.
2.8.Шалгалтад тэнцсэн нэр дэвшигч адил шатны болон өөр дагнасан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан хугацаанд суурь шалгалтын оноог нөөцийн онооноос тооцуулж болно.
2.9.Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээг нэн даруй гаргаж www.shuugch-songon.mn цахим хуудсанд байрлуулна.
2.10.Мэргэшлийн хорооны үнэлгээ Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ нь нэр дэвшигч сонгон шалгаруулалтад дахин оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
2.11.Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчийн бэлтгэл сургалтад хамрагдана. Бэлтгэл сургалтын агуулга 24 багц цаг хүртэл байх бөгөөд уг сургалтыг 30 хоногт багтаан зохион байгуулна.
Гурав.Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт
3.1.Суурь шалгалт:
3.1.1.ёс зүй, зан төлөв 70 хүртэл оноо. Үүнд: • сорил 30 хүртэл оноо; • ярилцлага 30 хүртэл оноо; • намтар судлах 10 хүртэл оноо. 3.1.2.Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 20 хүртэл оноо; 3.1.3.хэрэглээний програм ашиглах чадварыг 10 хүртэл оноогоор үнэлнэ.
3.2.Тусгай шалгалт:
3.2.1.Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэг 30 хүртэл оноо; 3.2.2.эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах 30 хүртэл оноо; 3.2.3.хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг 40 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Дөрөв.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт
4.1.Тусгай шалгалт:
4.1.1.хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо; 4.1.2.шүүн таслах ажлын туршлага 30 хүртэл оноо; 4.1.3.магадлал бичих ур чадварыг 30 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Тав. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт
5.1.Суурь шалгалт:
5.1.1.ёс зүй, зан төлөв 70 хүртэл оноо. Үүнд: • сорил 30 хүртэл оноо; • ярилцлага 30 хүртэл оноо; • намтар судлах 10 хүртэл оноо.
5.1.2.монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 20 хүртэл оноо;
5.1.3.хэрэглээний програм ашиглах чадварыг 10 хүртэл оноогоор үнэлнэ.
5.2.Тусгай шалгалт:
5.2.1.Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг 20 хүртэл оноо; 5.2.2.хууль тайлбарлах ур чадвар 30 хүртэл оноо; 5.2.3.шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх 30 хүртэл оноо;
5.2.4.мэргэшсэн байдал /боловсролын зэрэг, эрдмийн бүтээл зэргийг харгалзан/ 20 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Зургаа. Ерөнхий шүүгчийн шалгалт
6.1.Тусгай шалгалт:
6.1.1.манлайлал 20 хүртэл оноо; 6.1.2.хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг 40 хүртэл хүртэл оноо; 6.1.3.шүүн таслах ажиллагааны туршлага 40 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.
Долоо.Дүгнэлт гаргах
7.1.Мэргэшлийн хороо нь сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгчид нэр дэвшигчдийн нэрсийг үнэлгээний хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.
7.2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан дүгнэлтийг Хуульчдын холбоо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор гарган Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.
7.3.Сул орон тоонд нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад тухай бүр оролцоно.
7.4.Шүүхийн ерөнхий зөвлөл сул орон тоонд нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулж үнэлэн, дүгнэлт гаргана.
Найм. Өргөн мэдүүлэх санал хураалт
8.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуралдаанаараа сул орон тоонд нэр дэвшигч бүрийг хэлэлцэж олонхийн саналаар сонгон шалгаруулна.
8.2.Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэр дэвшигчийн нэрийг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.