Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1018)
— 441 —

Дүрэм батлах тухай № 12

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

142. Дүрэм батлах тухай Дугаар 12 441

143. Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай Дугаар 13 446

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

144. Журам батлах тухай Дугаар 11 451

145. Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Дугаар 24 457

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

146. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 03 457

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 12 хот

Дүрэм батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. “Прокурорын сахилгын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
ПРОКУРОРЫН САХИЛГЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль, энэ дүрмийг баримтална.

1.2. Прокурор хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгох, хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хүрээнд хангах, дээд шатны прокурорын үндэслэл бүхий шийдвэрийг заавал биелүүлэх, албан үүрэгт ажилдаа үнэнч шударга, санаачлагатай хандах, мэдлэг, мэргэшлээ байнга дээшлүүлэх, прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй. Прокурор нь байгууллагынхаа дотоод журмыг чанд сахина.

1.3. Прокурорт дараах үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулна: 1.3.1. хууль, хуулийг хэрэгжүүлэх талаар Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн; 1.3.2. прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн; 1.3.3. байгууллагын дотоод журмыг зөрчсөн; 1.3.4. хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй; 1.3.5. прокурорын мэргэжлийн дүрмийг зөрчсөн. 1.4. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна.

Хоёр. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах

2.1. Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан дээд шатны прокурор нь доод шатны прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэх талаар шалгалт явуулна.

2.2. Шаардлагатай гэж үзвэл Улсын Ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, сум буюу сум дундын ерөнхий прокуророос тусгайлан томилсон прокурор сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар шалгалт явуулж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар зарлигийн хавсралт

2.3. Энэ дүрмийн 1.3.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг Прокурорын ёс зүйн зөвлөл, 1.3.1, 1.3.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг Прокурорын мэргэжлийн зөвлөл шалгаж тогтооно.

2.4. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 15 хоногоос хэтрэхгүй байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг дээд шатны прокурор 7 хүртэл хоногоор хугацааг сунгаж, 3 хоногийн дотор зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Гурав. Шалгалт явуулж дууссаны дараа явуулах үйл ажиллагаа 3.1. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгалтын материалтай танилцах эрхтэй болохыг тухайн прокурорт тайлбарлаж өгнө. Прокурор шалгалтын материалтай танилцсан бол энэ тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулна. Тухайн прокурор шалгалтын материалтай танилцахаас татгалзвал энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

3.2. Тухайн прокурор шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй. Дээд шатны прокурор хүсэлтийг хангах, эсхүл хүсэлтийг хангахаас татгалзаж мэдэгдэнэ.

3.3. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдоогүй бол дээд шатны прокурорт танилцуулж, шалгалтын материалыг архивын нэгж болгон хадгална.

3.4. Шалгалтыг иргэн, байгууллага, албан тушаалтны гомдол, мэдээллийн дагуу явуулж, прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзсэн бол энэ тухай гомдол гаргасан иргэн, байгууллага, албан тушаалтанд албан ёсоор хариу өгнө.

Дөрөв. Сахилгын шийтгэл оногдуулах

4.1. Прокурорын мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу хэлэлцээгүй бусад асуудлаар тухайн прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд уг асуудлыг Улсын Ерөнхий прокурорын болон аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

4.2. Улсын Ерөнхий прокурорын болон аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн

хуралдаанд тухайн прокурорыг байлцуулж, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар шалгасан албан тушаалтан танилцуулна.

4.3. Прокурор өөрөө хүсэлт гаргаагүй бол зөвлөлийн хуралдаанд оролцуулахгүй байж болно.

4.4. Улсын Ерөнхий прокурорын болон аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар прокурорт сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана;

4.4.1. Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулахаар тогтох;

4.4.2. шалгалт дутуу хийгдсэн гэж үзвэл энэ дүрмийн 2.4 дүгээр зүйлд заасан хугацаанд дахин шалгалт хийлгэх, нэмэлт баримт шаардан авах;

4.4.3. тухайн прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдол, хүсэлт ирүүлсэн иргэн, байгууллага, албан тушаалтанд хариу өгөх;

4.4.4. тухайн прокурорын үйлдэл, үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх.

4.5. Аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас тухайн прокурорт Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3, 67.1.4, 67.1.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах үндэслэлтэй гэж тогтсон тохиолдолд Улсын Ерөнхий прокурорт шалгалтын материал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, саналыг даруй хүргүүлнэ.

4.6. Сум буюу сум дундын ерөнхий прокурор харъяа прокурортоо сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл шалгасан материал, саналыг дээд шатны прокурорт даруй хүргүүлнэ.

4.7. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан, нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдал зэргийг харгалзана.

4.8. Прокурорт сахилгын шийтгэлийг Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар оногдуулна.

4.9. Сахилгын шийтгэлийн төрлийг нэг зөрчилд давхардуулан оногдуулж болохгүй.

4.10. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тушаалд Прокурорын тухай хууль, Прокурорын сахилгын дүрмийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгоно. Прокурорын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, эсхүл байгууллагын дотоод журмыг зөрчсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг, мэргэжлийн дүрэм болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол Прокурорын ёс зүйн дүрэм, Мэргэжлийн дүрмийн холбогдох зүйл, заалтыг, тус тус баримталж, сахилгын шийтгэл оногдуулна.

4.11. Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргаж болно.

4.12. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг тухайн прокурорт танилцуулж, түүний хувийн хэрэгт хадгалах бөгөөд шаардлагатай гэж үзвэл сахилгын шийтгэл оногдуулсан тухай хамт олонд мэдээлнэ.

Тав.Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа

5.1. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй.

Зургаа. Сахилгын шийтгэлгүйд тооцох

6.1.Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

6.2.Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор нь гаргасан зөрчлөө бүрэн засч, үүрэгт ажлаа зохих ёсоор хэрэгжүүлж, шийтгэл оногдуулснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол дээд шатны прокурор хугацаа дуусахаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

6.3. Дараах хүсэлт, саналыг харгалзан хугацаа дуусахаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцно:

6.3.1.сахилгын шийтгэл хүлээсэн прокурорын хүсэлт; 6.3.2.хугацаа дуусахаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцуулах тухай доод шатны прокурорын санал.

Төрийн мэдээлэл · 2018 · № 13 (1018)441–445-р хуудас