Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02
Зургаа. Төлбөр төлөлт, хуваарилалт, зарцуулалтад тавих хяналт
6.1. Гэрээлэгчийн олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны хэмжээ, үнэ, нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тооцож, тайлагнан төсөвт төвлөрүүлсэн байдалд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох хяналт шалгалтын байгууллага хяналт тавьж ажиллана.
6.2. Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хуваарилалт, зарцуулалтад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох шатны төсвийн ерөнхийлөн захирагч болон хяналт шалгалтын байгууллага хяналт тавьж ажиллана.
Долоо. Маргаан шийдвэрлэх, хариуцлага
7.1. Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрт зөрүү гарсан тохиолдолд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шаардлагаар гэрээлэгч нь зөрүүг залруулах арга хэмжээ авна. Уг асуудлыг маргаан гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 02 хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.25 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй,