Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 51, 61, 62 дугаар зүйл тус тус нэмсүгэй:
1/51 дүгээр зүйл:
“51 дүгээр зүйл.Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.”
2/61 дүгээр зүйл:
“61 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.”
3/62 дугаар зүйл:
“62 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.”
2 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно:
1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он Өндөр насны тэтгэвэр тогтоох нас
1957 ба түүнээс өмнө 60 нас
1958 60 нас 3 сар
1959 60 нас 6 сар
1960 60 нас 9 сар
1961 61 нас
1962 61 нас 3 сар
1963 61 нас 6 сар
1964 61 нас 9 сар
1965 62 нас
1966 62 нас 3 сар
1967 62 нас 6 сар
1968 62 нас 9 сар
1969 63 нас
1970 63 нас 3 сар
1971 63 нас 6 сар
1972 63 нас 9 сар
1973 64 нас
1974 64 нас 3 сар
1975 64 нас 6 сар
1976 64 нас 9 сар
1977 ба түүнээс хойш 65 нас
2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он Өндөр насны тэтгэвэр тогтоох нас
1962 ба түүнээс өмнө 55 нас
1963 55 нас 3 сар
1964 55 нас 6 сар
1965 55 нас 9 сар
1966 56 нас
1967 56 нас 3 сар
1968 56 нас 6 сар
1969 56 нас 9 сар
1970 57 нас
1971 57 нас 3 сар
1972 57 нас 6 сар
1973 57 нас 9 сар
1974 58 нас
1975 58 нас 3 сар
1976 58 нас 6 сар
1977 58 нас 9 сар
1978 59 нас
1979 59 нас 3 сар
1980 59 нас 6 сар
1981 59 нас 9 сар
1982 60 нас
1983 60 нас 3 сар
1984 60 нас 6 сар
1985 60 нас 9 сар
1986 61 нас
1987 61 нас 3 сар
1988 61 нас 6 сар
1989 61 нас 9 сар
1990 62 нас
1991 62 нас 3 сар