Хууль хүчингүй болсонд тооцох тухай
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “заасны дагуу” гэсний дараа “бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “65” гэснийг “эрэгтэй 60, эмэгтэй 55” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.