Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1012)
— 233 —

Стратеги батлах тухай № 355

Тав. Бусад зүйл

5.1. Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Соёл, урлагийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

5.2. Урамшуулалд олгох мөнгөн дүнгээс зөвхөн хуульд заасан татвар хураамжийг суутгана.

5.3. Төрийн бусад байгууллага соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлснээс илүүгүй хэмжээтэй урамшуулал олгож болно.

5.4. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урамшуулал авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрийн дээд цол, одон медаль, Засгийн газрын болон бусад байгууллагын шагналд нэр дэвшихэд нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 355 хот

Стратеги батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

3. Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Монгол

Төрийн мэдээлэл · 2018 · № 7 (1012)233-р хуудас