Журам шинэчлэн батлах тухай № 343
7. Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
7.1. орон нутгийн төсвийн суурь зарлагад нэмж тусгагдсан хөрөнгийн зардал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутагт үүссэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулалтын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн үр ашигтай зарцуулах;
7.2. хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж зэрэгт улсын төсвөөс орон нутгийн төсвийн суурь зарлагад нэмж хуваарилсан хөрөнгийг зөвхөн тухайн зориулалтын дагуу зарцуулах;
7.3. орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх;
7.4. улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд орон нутгаас олгодог зөвшөөрлийг саадгүй шуурхай олгож, шаардлагатай бусад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 343 хот
Журам шинэчлэн батлах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2017 оны 343 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь соёлын өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах, устах аюулаас урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, сан хөмрөгийг баяжуулахад иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзүүлсэн дэмжлэг туслалцаа, идэвх санаачилгыг урамшуулан алдаршуулахад оршино.
1.2. Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад энэхүү журмыг баримтална.
1.3. Төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн албан тушаалтан, соёлын өвийг хамгаалах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү журам хамаарахгүй.
1.4. Урамшууллыг давхардуулан олгохгүй.
Хоёр. Урамшуулах үндэслэл, хэлбэр, хэмжээ
2.1. Урамшууллыг дараах тохиолдолд олгоно:
2.1.1. соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулсан, авран хамгаалсан, олон нийтэд сурталчлан таниулсан, сэргээн уламжлуулсан, сэргээн засварласан ажилд 3-аас доошгүй удаа сайн дураараа идэвх санаачилгатай оролцсон;
2.1.2. соёлын өвийг гадаад улсад алдаршуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан;
2.1.3. соёлын биет өвийг байгалийн аюулт үзэгдэл, осол, аюулаас авран хамгаалахад идэвх зүтгэлтэй оролцсон;
2.1.4. соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоосон, эсхүл гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан нь хуулийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон;
2.1.5. соёлын биет өвийн өмчлөх эрхээ төрд үнэ төлбөргүй шилжүүлсэн;
2.1.6. эвдэрч гэмтэх, устах аюул учирсан палеонтологи, археологийн олдворыг эрх бүхий этгээдэд мэдэгдсэн, хамгаалах арга хэмжээг хууль тогтоомжид заасан журмын дагуу авсан;
2.1.7. соёлын өвийг хамгаалах ажилд шинжлэх ухааны туршилтаар батлагдсан шинэ технологи нэвтрүүлсэн;
2.1.8. монгол угсаатны түүхэнд холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлийг гадаад улсаас эргүүлэн авчирсан, эсхүл энэ ажилд чухал хувь нэмэр оруулсан нь 3-аас доошгүй төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон.
2.2. Урамшууллыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.2, 48.2-т заасан харьяалах мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн жилд 1-2 удаа олгоно.
2.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахдаа мөнгөн шагналаар шагнаж, “Талархал”-ын бичиг гардуулна.
2.4. Мөнгөн шагнал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.
2.5. Мөнгөн шагналын хэмжээг тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан идэвх зүтгэл, санаачилга, ажлын гүйцэтгэл, чанар, үр дүн, ач холбогдлыг харгалзах бөгөөд мэргэжлийн зөвлөл нь дүгнэлт гаргахдаа урамшуулалд олгох мөнгөн шагналын хэмжээг тусгана.
2.6. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч хамт олон, бүлэг хүмүүсийг урамшуулах мөнгөн шагналын хэмжээ энэ журмын 2.4-т заасантай адил байна.
Гурав. Урамшуулал олгуулах санал гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
3.1. Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 2.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Саналд дор дурдсан баримтыг хавсаргана:
3.1.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулахаар нэр дэвшүүлсэн үндэслэл бүхий албан бичиг;
3.1.2. иргэний хувьд иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3.1.3. соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсоныг гэрчлэх баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, бусад зүйл.
3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү журмын 3.1-д заасан баримт бичгийг судлан үзэж, саналаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан Соёлын өвийн үндэсний төв гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтийг хүлээж авахгүй.
Дөрөв. Урамшуулал олгох ажлыг зохион байгуулах
4.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлыг зохион байгуулна.
4.2. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урамшуулал олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын соёлын өвийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулна.