Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 98
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 5.2 дахь хэсгийн 5.2.2-т заасан “Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөх ёслол болно” гэснийг “Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлнэ” гэж өөрчилсүгэй.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 98 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Дамдинсүрэнгийн Гансүхийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 340 хот
Журам батлах тухай
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1, 7.1, 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Жирэмсэн эхийн тэтгэмжийн хэмжээг сард 40.000 (дөчин мянган) төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сард 50.000 (тавин мянган) төгрөг, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 1.000.000 (нэг сая) төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 3.000.000 (гурван сая) төгрөг байхаар тус тус тогтоосугай.