Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1010)
— 173 —

Журамд өөрчлөлт оруулах тухай № 96

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 96 хот

Журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Дөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын Хоёрдугаар зүйлийн 12 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Хоёрдугаар зүйлийн 12 дахь хэсэг:

12. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга болон Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

а/ нэр дэвшигчийн анкет /нэгдүгээр хавсралтаар/; б/ тодорхойлолт; в/ цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;

г/ сум, дүүргийн Засаг даргын санал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, тогтоол;

д/ холбогдох дээд байгууллагын дүгнэлт, санал; е/ аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, гаргасан тогтоол, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын гарын үсэг бүхий өргөн мэдүүлэг бичиг;

ё/ Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын дарга энэ зүйлийн г, е-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2018 · № 5 (1010)173-р хуудас