Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай № 01
2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 01 хот
Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 11.00 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн
гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат,
Д.Наранчимэг, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн
бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл
гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцож, Монгол Улсын Их Хурлын
итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гадаад
улсад албан ёсны айлчлалтай байсан тул оролцоогүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.
4.Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 10.2-т заасан хугацаанаас эхлэн нэмэгдлийг олгосугай.