Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1009)
— 149 —

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай № 03

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 03 хот

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай /Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настан, гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ/” Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо /Л.Элдэв- Очир/, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Ё.Баатарбилэг/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2018 · № 4 (1009)149-р хуудас