Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23.4.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.3.Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: