Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(1006)
— 59 —

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2671.4.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“271.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус тус санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй иргэдээс сонгон шалгаруулж томилно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2018 · № 1 (1006)59-р хуудас