Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1005)
— 2292 —

Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 02 хот

Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат/илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт “6.9.1. гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Хашчулуун, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Ариунболд нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон шүүхийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлагыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Энэхүү зарчмын баталгаа болгож Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний

Төрийн мэдээлэл · 2017 · № 48 (1005)2292-р хуудас