Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1005)
— 2290 —

Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай № 328

бодлого, зохицуулалтаар дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт, шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

3. Импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 328 хот

Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2018 онд зохион байгуулах тив болон олон улсын спортын тэмцээний жагсаалт, эдгээр тэмцээнийг улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээний бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулж, дүнг 2018 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Засгийн газрын 2017 оны 328 дугаар тогтоолын хавсралт

2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТИВ БОЛОН ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ЖАГСААЛТ, УЛСЫН ТӨСВӨӨС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ (сая төгрөг)

№ Тэмцээний нэр Улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ

1. Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 120.0

2. Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

3. Мотоциклын бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

4. Сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

5. Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

6. Уран сайхны гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

7. Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 90.0

8. Шатрын залуучуудын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 90.0

9. Чөлөөт бөхийн “Монголиан Опен” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн 75.0

10. Боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн 75.0

11. Ширээний теннисний “Монголиан кап 2018” олон улсын тэмцээн 75.0

12 Гүйлтийн цанын марафоны олон улсын тэмцээн 75.0

Нийт 1.100.0

Төрийн мэдээлэл · 2017 · № 48 (1005)2290–2291-р хуудас