Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(741)
— 1507 —

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18.1.8 дахь заалт нэмсүгэй:

“18.1.8.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого.”

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн “жагсаалтыг” гэсний дараа “болон энэ хуулийн 18.1.8-д заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөлийг” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2012 · № 24 (741)1507-р хуудас