Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 13.1.22 дахь заалт нэмсүгэй: “13.1.22.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.”
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “13.1.21-д” гэснийг “, 13.1.21, 13.1.22-т” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг тухайн үйлдвэрлэл явуулах Инновацийн тухай хуульд заасан гарааны компани улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд эдэлнэ.