Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1003)
— 2155 —

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.11, 25.12 дахь хэсэг нэмсүгэй:

“25.11.Байнгын хороо, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед нам, эвслийн бүлэг, гишүүдийн гаргасан санал нь Төсвийн тухай хуулийн 6.2.6 дахь заалтад нийцсэн байна.

25.12.Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулна.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн “25.11, 25.12, 25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17” дахь хэсгийн дугаарыг “25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17, 25.18, 25.19” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 151 дүгээр зүйл нэмсүгэй:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“151 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

151.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагын доор үйл ажиллагаа явуулна.

151.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

151.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан байна.

151.4.Эрүүл мэндийн даатгалын орон нутгийн салбарын даргыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад гурваас доошгүй жил ажилласан ажилтнаас сонгон шалгаруулж, эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.”

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“141.5. Үндэсний зөвлөл ажлын албатай байна.”

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.8 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.2.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, мөн зүйлийн 21.5.1, 21.5.2 дахь заалтын “нийгмийн даатгалын байгууллага” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллага” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын “нийгмийн даатгалын байгууллагатай” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Нийгмийн даатгалын байгууллагатай” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3, 22.5 дахь хэсгийн “нийгмийн даатгалын байгууллагаас” гэснийг “эрүүл мэндийн даатгалын байгууллагаас” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн «эрүүл мэндийн даатгалын болон» гэснийг «нийгмийн даатгалын болон» гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, 21

Төрийн мэдээлэл · 2017 · № 46 (1003)2155–2156-р хуудас