Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1003)
— 2153 —

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Хүүхэд хамгааллын тухай,” гэсний дараа “Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийн “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын” гэснийг “Боловсролын” гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн “хүүхэд, гэр бүлийн хөгжлийн” гэснийг “боловсролын” гэж, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “хүүхэд, гэр бүлийн” гэснийг “боловсролын” гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “хүүхэд, гэр бүлийн хөгжлийн” гэснийг “боловсролын асуудал хариуцсан” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/8 дугаар зүйлийн 8.1.10 дахь заалт:

“8.1.10.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого.”

2/14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт:

“14.1.4.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно.”

3/16 дугаар зүйлийн 16.1.19 дэх заалт:

“16.1.19.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон энэ хуулийн 8.1.10-т заасан орлого.”

4/20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалт:

“20.1.6.газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13-т заасан аргачлалаар тогтоосон дүнгээр;” 5/22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт:

“22.1.5.бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр.”

6/23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалт: “23.2.6.энэ хуулийн 20.1.6, 22.1.5-д заасан орлогын дүнд 10 хувиар.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 46 (1003)2153–2154-р хуудас