Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн” гэсний дараа “асуудал хариуцсан” гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.4, 29.13 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.2.5 дахь заалтын “сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн” гэсний дараа “асуудал хариуцсан” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын “сумын хөдөлмөр эрхлэлтийн” гэсний дараа “асуудал хариуцсан” гэж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2.2, 31.2.4 дахь заалтын “аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн” гэсний дараа “асуудал хариуцсан” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийн “Хөдөлмөрийн төв бирж” гэснийг “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийн “хөдөлмөрийн төв бирж болон” гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “Хөдөлмөрийн төв биржийн даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэснийг, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийн “Хөдөлмөрийн төв бирж” гэснийг тус тус хассугай.
4 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “2016” гэснийг “2021” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.