Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1001)
— 2112 —

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай № 295

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 295 хот

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. ”Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. ”Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЧУЛУУНБААТАР

Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг. Ерөнхий мэдээлэл

Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн салбарт тулгарч байгаа аливаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухаан, технологи

Төрийн мэдээлэл · 2017 · № 44 (1001)2112-р хуудас