Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 58
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 55 хот
Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн “өдрөөс 10 хоногийн өмнө” гэснийг “өдрөөс өмнө 10 хоногийн дотор” гэж өөрчилсүгэй.
2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 58 хот Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдоржийг эгүүлэн татаж, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг томилсугай.