Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(997)
— 1991 —

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай № 59

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2017 оны 10 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 59 хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/Жамъянгийн Мөнхбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; 2/Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

3/Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

4/Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;

5/Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

6/Сандагийн Бямбацогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

7/Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;

8/Гомбосүрэнгийн Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

9/Гэлэгпилийн Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;

10/Дангаагийн Ганбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын;

Төрийн мэдээлэл · 2017 · № 40 (997)1991-р хуудас