Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай № 58
525. Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Дугаар 58 1989
526. Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Дугаар 59 1991
527. Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай Дугаар 60 1992
528. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 243 1993
2017 оны 10 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 58 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг;
5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг; /Энэ дэд заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хориг тавьсан./
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг;
9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Хавдисламын Баделханыг; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Цэдэнбалын Цогзолмааг;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Жадамбын Бат-Эрдэнийг;
12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг;
13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Батжаргалын Батзоригийг;
14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг;
15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг.
2.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.