Хөвсгөл нуур болон орон нутгийн иргэдийн уламжлал, соёлыг хамгаалах санаачилгыг дэмжих тухай № 183
2. Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсугай.
2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 183 хот
Хөвсгөл нуур болон орон нутгийн иргэдийн уламжлал, соёлыг хамгаалах санаачилгыг дэмжих тухай
Хөвсгөл нуур, түүний сав газрын өвөрмөц тогтоц, нуур орчмын түүхэн дурсгалт газар, ард иргэдийн уламжлал, соёлыг судлах, хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Хөвсгөл нуурын ай сав газрын байгаль орчин, унаган төрхийг хадгалах, ойр орчмын газар нутагт оршин амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, усыг хамгаалан тахих уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх санаачлага өрнүүлэх, хөхиүлэн дэмжихийг төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүрт уриалсугай.
2.Хөрс, усны бохирдол, хог хаягдлын менежмент, удирдлага, стандартын хэрэгжилтэд иргэдийн оролцоонд тулгуурласан олон нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосугай.