Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай № 181
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолоор
1.Шүхэрийн Алтангэрэл Гадаад хэргийн сайд асан
2.Тогтохбаярын Батбаатар ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын зөвлөх
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолоор
1.Жамбалжамцын Од МГИМО ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн
2.Ваанчигийн Пүрэвдорж Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 181 хот
Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай
Өвөг дээдсийн хаданд мөнхөлсөн хосгүй гайхамшигт чулуун судар, түүх, соёл, урлагийн нандин өв: хадны зураг, бичээсийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх талаар эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй санал, санаачилгыг дэмжих ЗОРИЛГООР, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Хил дамнасан соёлын өв, түүний дотор хадны зураг, бичээсийг судлах зорилгоор олон улсын хамтарсан судалгааны баг байгуулж ажиллах; Хадны зураг, бичээсийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-“Хадны зураг, бичээсийн чуулган”-ыг хоёр жил тутамд нэг удаа Дэлхийн өвийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байхыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академид даалгасугай.