Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” гэснийг хассугай. 5 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 137 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. 6 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГоМДЛыГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Захиргааны хариуцлагын тухай” гэснийг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМыН ТУХАЙ
1 дүгээр зүйл.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар
сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй