Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 792 —

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь

хэсгийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.3

дахь хэсгийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,” гэснийг “Захиргааны ерөнхий хууль,” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН
ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг

сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хууль,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)792-р хуудас