Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар X боть
— 2908 —

Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан протокол № 133

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

133. ХӨЛӨГ ОНГОЦНООС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦИД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ПРОТОКОЛ 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталж, 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү протоколд оролцогч талууд, Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай 1973 оны олон улсын конвенцийн 1978 оны протоколд оролцогч талууд болж, агаарыг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоор бохирдуулахаас урьдчилан сэргийлэх болон түүнд хяналт тавих шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн тунхаглалын 15 дугаар зарчмыг эргэн санаж, энэхүү зорилтод 1978 оны протоколоор өөрчлөлт оруулсан “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” 1973 оны конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах 1997 оны протоколыг байгуулснаар хүрч болох юм гэдгийг харгалзан үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг нь 1978 оны протоколоор өөрчлөлт оруулсан Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” 1973 оны конвенц (цаашид “конвенц” гэх) болно. 2 дугаар зүйл Конвенцийн 6 дугаар хавсралтын нэмэлт Энэхүү протоколын хавсралтад тусгасан Агаарыг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос бохирдуулахаас сэргийлэх тухай зохицуулалт хэмээн нэрийдсэн VI хавсралтад нэмэлт оруулав. 3 дугаар зүйл Нийтлэг үүргүүд 1. Энэхүү протоколд оролцогч талууд конвенц болон энэхүү протоколыг хамтад нь нэг баримт бичиг мэтээр хэрэглэж тайлбарлана. 2. Энэхүү протоколоос хийх ишлэл бүр нь түүний хавсралтаас нэгэн зэрэг ишлэл хийсэн хэрэг болно. 4 дүгээр зүйл Нэмэлт, өөрчлөлт оруулах журам Конвенцийн 16 дугаар зүйлийг 6 дугаар хавсралт болон түүний нэмэлт

хавсралтуудад хэрэглэхдээ “конвенцийн оролцогч талууд” гэсэн ишлэлийг уг хавсралтын дагуу үүрэг хүлээсэн оролцогч тал гэсэн утгатай ишлэл гэж үзнэ.

 Монгол Улс 2007.05.04-ний өдөр нэгдэн орсон.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар X боть 2908-р хуудас