Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар X боть
— 2802 —

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенц № 131

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

131. ДАЛАЙЧНЫГ СУРГАХ СТАНДАРТ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БОЛОН ЭЭЛЖИЙН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1978 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталж, 1984 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцийн талууд, далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах түүнчлэн далайн орчныг хамгаалахыг эрмэлзэн, энэ зорилтыг хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга нь далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийг байгуулах гэдгийг харгалзан үзэн, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов, 1 дүгээр зүйл Конвенцийн дагуу хүлээх ерөнхий үүрэг 1. Талууд конвенц болон түүний салшгүй хэсэг болох хавсралт дахь заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Конвенцоос ишилсэн аливаа ишлэл нь түүний хавсралтын ишлэлд тооцогдоно. 2. Талууд гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг хамгаалах, хөлөг онгоцонд ажиллах далайчныг зохих мэргэжилтэй, үүргээ биелүүлэх шаардлагыг хангасан байлгах үүднээс энэхүү конвенцийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль, зарлиг, тушаал болон журам гаргах болон бусад арга хэмжээг авах үүрэг хүлээнэ. 2 дугаар зүйл Нэр томьёо Конвенцид өөрөөр заагаагүй бол: a) "тал" гэж энэ конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж буй улсыг; b) "захиргаа" гэж өөрийн далбаан дор хөлөг онгоц аялуулж буй Талын Засгийн газрыг; c) "гэрчилгээ" гэж захиргаа, эсхүл түүний бүрэн эрхт төлөөлөгчөөс олгосон, эсхүл захиргааны зүгээс хүлээн зөвшөөрсөн, түүнийг эзэмшигчдэд тухайн баримт бичигт заасан, эсхүл дотоодын дүрмээр зөвшөөрсөн албан тушаалд ажиллах эрх олгосон хүчин төгөлдөр баримт бичгийг; d) "гэрчилгээ эзэмшигч" гэж гэрчилгээг хууль ёсоор эзэмшигч хувь хүнийг; e) "байгууллага" гэж далайн асуудлаар зөвлөгөө өгөх Засгийн газар хоорондын байгууллага (ЗГХДАЗОБ/ИМКО)-ыг; f) "ерөнхий нарийн бичгийн дарга" гэж байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргыг; g) "далайн хөлөг онгоц" гэж зөвхөн дотоодын, эсхүл хамгаалагдсан усанд, эсхүл түүнтэй ойролцоо, эсхүл боомтын журам үйлчлэх бүсэд хөвдгөөс бусад хөлөг онгоцыг; h) "загас агнуурын хөлөг онгоц" гэж загас, халим, далайн нохой, далайн морь зэрэг далайн амьд баялгийг агнахад ашиглагдаж байгаа хөлөг онгоцыг;

 Монгол Улс 2002.12.14-ний өдөр нэгдэн орсон.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

i) "радио холбооны журам" гэж хамгийн сүүлчийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамгийн сүүлийн Цахилгаан холбооны олон улсын конвенцийн хавсралт, эсхүл түүний хавсралтад тооцогдох Радио холбооны журмыг хэлнэ. 3 дугаар зүйл Үйлчлэх хүрээ Энэхүү конвенцийн үйлчлэл нь Талуудын далбаан дор аялах эрх бүхий дор дурдсан хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцон дээр үүрэг гүйцэтгэж буй далайчныг хамарна: a) Цэргийн хөлөг, цэргийн зориулалтын туслах хөлөг, эсхүл төрийн өмчийн, эсхүл түүнд хөлслөгдөж буй, түүнчлэн засгийн газрын худалдааны бус зориулалтаар ашиглагдаж байгаа хөлөг онгоц; Гэвч талууд өөрийн эзэмшилд байгаа хөлөг онгоцны ашиглалт болон ашиглалтын боломжид хохирол учруулахгүй зохих арга хэмжээг авах замаар хөлөг онгоц дээр үүрэг гүйцэтгэгчдээр энэхүү конвенцийн шаардлагыг боломжийн хирээр хангуулахыг эрмэлзэнэ; b) Загас агнуурын хөлөг онгоц; c) Худалдааны бус зорилгоор аялж буй дарвуулт онгоц; d) Болхи бүтцийн модон хөлөг онгоц. 4 дүгээр зүйл Мэдээлэл солилцох 1. Талууд аль болох богино хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргад: a) энэхүү конвенцид хамаарах асуудлаар гаргасан хууль, зарлиг, тушаал, журам болон бусад баримт бичиг; b) энэ конвенцид нийцүүлэн гэрчилгээ олгох хичээлийн хөтөлбөр, сургалтын хугацааг үндэсний шалгалт болон бусад шаардлагын хамт; c) энэ конвенцид нийцүүлэн олгогдох гэрчилгээний загварыг шаардагдах тоогоор тус тус хүргүүлнэ. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь (1) (а)-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийн талаар талуудад мэдэгдэнэ. Түүнчлэн 9, 10 дугаар зүйлийн зорилгод нийцүүлэн Талуудын хүсэлтээр (1) (b) (с)-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг хүргүүлнэ. 5 дугаар зүйл Бусад гэрээ болон тайлбар 1. Талуудын хооронд хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэхүү конвенцоос өмнө байгуулсан далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагаатай холбоотой гэрээ, конвенц, хэлэлцээр нь: a. энэхүү конвенцийн үйлчлэх хүрээнд хамаарагдахгүй далайчдын хувьд; b. энэхүү конвенцийн үйлчлэх хүрээнд хамаарагдах далайчдын хувьд уг асуудлыг өөрөөр тусгайлан заагаагүй бол өөрийн хүчин төгөлдөр хугацааг дуустал тус тус хүчин төгөлдөр мөрдөнө. 2. Ийм конвенц эсхүл тохиролцоо нь энэхүү конвенцийн заалттай зөрчилдөж байвал Талууд энэхүү зөрчлийг арилгах үүднээс дээрх гэрээ, конвенц болон тохиролцоо нь хүлээсэн үүргээ хянан үзнэ. 3. Энэхүү конвенцид тусгайлан өөрөөр заагаагүй бусад асуудал нь Талуудын дотоодын хууль тогтоомжоор шийдвэрлэгдэнэ. 4. Энэ конвенцийн аливаа заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас гаргасан 2750 С /ХХV/ шийдвэрийн дагуу хуралдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын далайн эрх зүйн асуудлаарх хурлаас далайн эрх зүйн кодификацчилах, хөгжүүлэх, түүнчлэн далбааны болон далайн эрэг бүхий улсын хууль тогтоомжийн үйлчлэлийн мөн чанар, хамрах хүрээний асуудлаар аливаа улсаас гаргаж байгаа болон гаргаж болох гомдол, эрх зүйн байр суурьт хохирол учруулахгүй.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

6 дугаар зүйл Гэрчилгээ 1. Хөлөг онгоцны ахмад, удирдах болон бие бүрэлдэхүүнд олгогдох гэрчилгээг энэхүү конвенцийн хавсралтад заасан ажил, нас, эрүүл мэндийн байдал, бэлтгэл, мэргэшил, шалгалтын талаар Захиргаанаас тавьсан шаардлагыг хангасан хүмүүст олгоно. 2. Энэ зүйлийн дагуу хөлөг онгоцны ахмад, удирдах болон бие бүрэлдэхүүнд олгох гэрчилгээ нь хавсралт дахь журмын 1-ийн 2 дугаарт заасан загвараар хийж Захиргаанаас баталгаажсан байна. Хэрэв баталгаажилт нь англи хэлнээс өөр хэлээр үйлдсэн бол тус хэлээрх орчуулгыг хавсаргана 7 дугаар зүйл Шилжилтийн заалт 1. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болохын өмнө талуудаас өөрийн хууль тогтоомжийн болон Радио холбооны дотоод журмын дагуу конвенцид заасан албан тушаалд ажиллахад шаардагдах мэргэжлийн болон тухайн албан тушаалыг эрхлэх эрх олгосон практик гэрчилгээ нь тухайн улсын хувьд конвенц хүчинтэй болсны дараа ч тухайн албан тушаалыг эрхлэхэд хүчинтэйд тооцогдоно. 2. Талууд энэхүү конвенцид нэгдсэнээс хойш 5 хүртэлх жилийн хугацаанд энэхүү мэргэжлийн албан тушаалын гэрчилгээгээ хуучин журмынхаа дагуу олгож болох бөгөөд энэхүү гэрчилгээ нь конвенцийн зорилгын үүднээс хүчин төгөлдөрт тооцогдоно. Шилжилтийн энэ үед ийм гэрчилгээг энэхүү конвенц тухайн улсад хүчин төгөлдөр болохоос өмнө тусгай зориулалтын хөлөг онгоцонд ажиллаж байсан далайчинд олгох бөгөөд энэ гэрчилгээ нь уг зориулалтад нийцсэн байна. Захиргаа нь бусад далайчнаас энэхүү конвенцийн дагуу шалгалт авч гэрчилгээ олгоно. 3. Талууд энэхүү конвенцид нэгдэн орсноос хойш 2 жилийн дотор энэ конвенцийн дагуу зохих гэрчилгээ аваагүй болон тухайн улсад энэ конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн стандартын гэрчилгээ олгогдоогүй дараахь шаардлагыг хангасан далайчинд үйлчилгээний гэрчилгээ олгож болно: a) энэхүү конвенц тухайн улсад хүчин төгөлдөр болохоос өмнөх 7 жилийн З-аас доошгүй жилийг далайд гэрчилгээ авах албан тушаал дээр ажилласан; b) үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байснаа баримтаар нотолсон; c) нүдний хараа, сонсгол зэрэг биеийн эрүүл мэнд, мөн өргөдөл гаргасан үеийн насны байдлаараа захиргааны шаардлагыг хангасан. Энэ конвенцийн зорилгоор далайчинд энэ хэсэгт заасны дагуу олгож байгаа үйлчилгээний гэрчилгээ нь конвенцийн заалтыг үндэслэн олгож буй бусад гэрчилгээтэй адил хүчинтэй байна. 8 дугаар зүйл Хөнгөлөлт 1. Захиргаа нь онц шаардлагатай тохиолдолд, хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахгүй гэж үзвэл, гэрчилгээгүй ч захиргааны зүгээс аюулгүй байдлыг хангах талаарх шаардлагыг хангахуйц зохих бэлтгэлтэй тодорхой далайчинд тусгай онгоцон дээр тодорхой /6 сараас дээшгүй/ хугацаагаар, холбогдох Радио холбооны журамд өөрөөр заагаагүй бол радио холбооны мэргэжилтэн, эсхүл радио холбогчоос бусад сул орон тоонд ажиллах хөнгөлөлт олгож байна. Гэвч энэ зөвшөөрлийг давагдашгүй хүчин зүйлийн үе /энэ тохиолдолд аль болох хамгийн богино хугацаагаар олгоно/-ээс бусад тохиолдолд хөлөг онгоцны ахмад, ахлах механикчид олгохгүй. 2. Ямар нэг албан тушаалд олгох хөнгөлөлттэй зөвшөөрлийг зөвхөн уг албан тушаалаас нэг шат доогуур мэргэжлийн үнэмлэх эзэмшигчид олгоно. Конвенцийн шаардлагад хэрэв нэг шат доогуур албан тушаалд хөнгөлөлттэй зөвшөөрлөөр мэргэжлийн үнэмлэхгүй хүнийг томилохыг зөвшөөрч байгаа үед Захиргааны саналаар тухайн хүний

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

мэргэжил, туршлага нь энэ албан тушаалд тэнцэнэ гэж тооцож уг хүнийг тухайн албан тушаалд томилсноор аюулгүй байдал алдагдахгүйг нотлох холбогдох шалгалтыг авсны үндсэн дээр хөнгөлөлттэй зөвшөөрлийг олгож болно. Захиргаа нь тухайн албан тушаалд мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг аль болох богино хугацаанд томилох үүрэгтэй. 3. Талууд жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс хойш аль болох богино хугацаанд тухайн жилд бүртгэлийн 1600 тн-оос бага болон их даацтай хөлөг онгоцны болон тэдгээрт ажиллах албан тушаал бүрийн хувьд олгосон хөнгөлөлттэй зөвшөөрлийн тоо, мэдээллийг багтаасан илтгэлийг ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. 9 дүгээр зүйл Адилтгал 1. Энэхүү конвенц нь хөлөг онгоцон дээр ажиллах туршлага, ашиглалтын үе дэх хөлөг онгоцны жолоодлогын болон техникийн удирдлагын мэдлэг, ачаатай харьцаж байгаа байдал зэрэг нь далай дахь аюулгүй ажиллагааг хангах болон бохирдлыг багасгах талаарх конвенцийн шаардлагатай нийцэж байгаа, захиргаанаас техникийн дэвшил, тусгай зориулалтын онгоц болон ачааны нэр төрлийн өвөрмөц онцлогийг тусгайлан харгалзсан, онгоцны албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, онгоцны ашиглалтын ажиллагааг хамарсан сургалт, мэргэшлийн хэрэглэж байсан болон хэрэглэх гэж буй өөр бусад аргыг хориглохгүй. 2. Талуудад энэ аргынхаа талаар мэдэгдэх үүднээс Ерөнхий нарийн бичгийн даргад уг мэдээллийн талаар аль болох түргэн мэдэгдэнэ. 10 дугаар зүйл Хяналт тавих 1. 3 дугаар зүйлд дурдагдаагүй хөлөг онгоцноос бусад хөлөг онгоц нь боомтод байхдаа тухайн Талын бүрэн эрхт албан тушаалтны шалгалтад бүрэн хамрагдах бөгөөд хөлөг онгоцон дээр ажиллаж буй бүх далайчин эзэмшиж байгаа гэрчилгээ болон хөнгөлөлттэй зөвшөөрлийг энэ конвенцийн дагуу авсан байх шаардлагатай. Энэ гэрчилгээг хууль бусаар олж авсан, эсхүл гэрчилгээг эзэмшигч нь түүний анхны эзэмшигч биш байх зэрэг илэрхий баримт илрээгүй нөхцөлд бүрэн хүлээн зөвшөөрнө. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан, эсхүл журам 1-ийн 4 дүгээрт, эсхүл "Шалгалтын журам"-д заасан аливаа зөрчил илэрсэн тохиолдолд шалгалт явуулж байгаа албан тушаалтан холбогдох арга хэмжээ авахуулахаар хөлөг онгоцны ахмад болон консулын газарт нь, хэрэв консулын газаргүй бол аль ойролцоо байгаа дипломат төлөөлөгчийн газарт нь, эсхүл тухайн улсын далайн асуудал хариуцсан байгууллагад нь албан бичгээр мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд тухайн зөрчлийн талаар болон ямар үндэслэлээр уг зөрчил хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд аюултай гэж үзэж байгаагаа тодорхой заана. 3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгалт хийх явцад журам 1/4-ийн З дахь хэсэгт дурдсан зөрчил арилаагүй бол тухайн хөлөг онгоцны төрөл, хэмжээ, аяллын шинжийг харгалзан үзэж, энэ зөрчил нь хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд аюул учруулж болохыг тогтоосон нөхцөлд шалгалт явуулсан Тал тухайн зөрчлийг бүрэн арилгах, дээрх аюул арилсан гэж үзэх хүртэл онгоцыг далайд гарахгүй байх арга хэмжээ авна. Авсан арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ. 4. Энэ зүйлийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ хөлөг онгоцыг үндэслэлгүйгээр саатуулах, эсхүл аялалд гарахыг нь үндэслэлгүйгээр хойшлуулахгүй байх талаар боломжтой бүх арга хэмжээг авсан байвал зохино. Хөлөг онгоцыг үндэслэлгүйгээр саатуулсан, эсхүл аялалд гарах хугацааг үндэслэлгүйгээр алдагдуулсан бол гарсан хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргах эрхтэй. 5. Энэ зүйлийг энэхүү конвенцид нэгдээгүй улсын далбаан дор хөвж байгаа хөлөг онгоцонд Талуудын далбаан дор хөвөгч хөлөг онгоцноос илүү таатай нөхцөл үүсгэхгүй байх шаардлагатай тохиолдол бүрд хэрэглэнэ.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

11 дүгээр зүйл Техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх 1. Энэхүү конвенцийн Талууд байгууллагатай зөвлөлдөн түүний туслалцаатайгаар хүсэлт гаргасан Талд хамтын ажиллагааны техникийн туслалцааг: a) Удирдах болон техникийн боловсон хүчнийг бэлтгэх; b) Далайчдыг бэлтгэх сургууль байгуулах; c) Сургуулийг төхөөрөмж болон тоноглолоор хангах; d) Хөлөг онгоц дээр дадлага сургуулилт явуулах зэргээр холбогдох бэлтгэл сургалтын хөтөлбөр боловсруулах; e) Далайчдын чадварыг дээшлүүлэх бусад арга хэмжээ авах зэрэг асуудлаар үндэсний болон бүс нутгийн тодорхой хэсэгт, эсхүл бүс нутгийн хэмжээнд хөгжиж байгаа улсын энэ талаарх тодорхой хэрэгцээг харгалзан үзсэний үндсэн дээр энэхүү конвенцийг зорилгыг хэрэгжүүлэх үүднээс үзүүлнэ. 2. Байгууллага нь дээрх чиглэлээр зөвлөлгөө өгөх, бүх талын чармайлт гаргахдаа олон улсын бусад байгууллагатай, ялангуяа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллана. 12 дугаар зүйл Нэмэлт, өөрчлөлт 1. Энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт хийхэд дараахь хоёр журмын аль нэгийг баримталж болно: а. Байгууллагаар хэлэлцсэний дараахь нэмэлт, өөрчлөлт: i) нэмэлт, өөрчлөлт оруулах талаар талуудаас гаргасан аливаа саналаа Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэрээр уг саналыг нийт гишүүн, талууд болон олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд хэлэлцэхээс 6 сараас доошгүй хугацааны өмнө тараана; ii) ийнхүү хүргүүлж тараагдсан нэмэлт, өөрчлөлтийг Байгууллагын Далайн аюулгүй байдлын хороонд хэлэлцүүлэхээр шилжүүлнэ; iii) талууд нь Байгууллагын гишүүн эсэхээс үл харгалзан Далайн аюулгүй байдлын хороогоор нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлахад оролцоно; iv) нэмэлт, өөрчлөлт нь далайн аюулгүй байдлын хорооны (а)-гийн (iii)-т заасны дагуу өргөтгөсөн бүрэлдэхүүний /цаашид Далайн аюулгүй байдлын хорооны өргөтгөсөн бүрэлдэхүүн гэж нэрлэнэ/, эсхүл санал хураалтад талуудын гуравны нэг нь оролцсон нөхцөлд тэдний гуравны хоёрын саналаар батлагдана; v) Баталсан нэмэлт, өөрчлөлтийг ерөнхий нарийн бичгийн дарга Талуудад батлуулахаар хүргүүлнэ; vi) конвенцийн аль нэг зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Талуудын гуравны хоёр нь баталсан өдрөөр хүчинтэй болсонд тооцно; vii) конвенцийн хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг: 1) Талуудад нэмэлт, өөрчлөлтийг батлуулахаар хүргүүлснээс хойш 2 жил өнгөрсөн бол; 2). Талуудад нэмэлт, өөрчлөлтийг батлуулахаар хүргүүлснээс хойш 1 жилээс доошгүй хугацаанд Далайн аюулгүй байдлын хорооны өргөтгөсөн хэлэлцүүлэгт болон санал хураалтад оролцсон талуудын гуравны хоёр нь баталсан тохиолдолд тус тус батлагдсанд тооцогдоно. Гэхдээ нэмэлт, өөрчлөлтийг хүргүүлснээс хойш тогтоосон хугацаа өнгөрсөн ч талуудын гуравны нэг нь, эсхүл дэлхийн худалдааны хөлөг онгоцны багтаамжийг 100, эсхүл түүнээс дээш бүртгэлийн тоонд шилжүүлснээр тооцсон нийт багтаамжийн 50 хувиас доошгүй хувийг эзэлдэг Талууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авах боломжгүй гэж ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн бол түүнийг батлагдаагүйд тооцно;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

viii) конвенцийн аль нэг зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн талуудын хувьд баталсан гэж тооцсон өдрөөс хойш 6 сарын дараа хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн аливаа Талын хувьд түүнийг баталсан өдрөөс хойш 6 сарын дараа хүчинтэй болно; ix) хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэ зүйлийн (а)-гийн (vii)-д заасны дагуу ийм нэмэлт, өөрчлөлтийг шаардлагагүй гэж татгалзсан Талуудаас бусад бүх Талуудын хувьд тухайн нэмэлт, өөрчлөлтийг баталсан гэж тооцсон өдрөөс хойш 6 сарын дараа хүчинтэй болно. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө аль нэг Тал нь ерөнхий нарийн бичгийн даргад энэ нэмэлт,өөрчлөлтийг хүчин төгөлдөр болох хугацааг 1-ээс дээшгүй жилээр, эсхүл Далайн аюулгүй байдлыг хангах хорооны өргөтгөсөн бүрэлдэхүүнээр нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэх үед санал хураалтад оролцогсдын гуравны хоёрынх нь тогтоосон илүү урт хугацаагаар хойшлуулах тухай мэдэгдэж болно; b. Хурал зарлан хуралдуулах замаар нэмэлт, өөрчлөлт хийх: i) Талуудын гуравны нэг нь хүсэлт гаргасан нөхцөлд Байгууллага нь олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий нарийн бичгийн даргатай хамтран, эсхүл зөвлөлдсөний үндсэн дээр Бага хурлыг зарлан хуралдуулж конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэнэ; ii) Ийм Бага хуралд оролцогч болон санал хураалтад оролцогч талуудын гуравны хоёрын саналаар зөвшөөрөгдсөн залруулгыг Ерөнхий нарийн бичгийн дарга талуудад батлуулахаар хүргүүлнэ; iii) Хэрэв бага хурал нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэг өөр шийдвэр гаргаагүй бол энэ зүйлийн (а)-гийн (vi) болон (viii) эсхүл (а)-гийн (vii) болон (ix) дэх хэсэгт заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд Далайн аюулгүй байдлын хорооны өргөтгөсөн хуралдаан нь Бага хурал байна. 2. Талууд нь нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авсан болон түүнийг эсэргүүцсэн тухай мэдэгдлээ (1)-ийн (а)-гийн (ix) дэх заалтын дагуу ерөнхий нарийн бичгийн даргад албан бичгээр хүргүүлэх бөгөөд тэрээр бүх талуудад эдгээр мэдэгдэл болон түүнийг хүлээн авсан өдрийн хамт мэдэгдэнэ. 3. Ерөнхий нарийн бичгийн дарга хүчин төгөлдөр болсон аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар болон эдгээр нэмэлт, өөрчлөлт нь хэдийнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх талаар талуудад мэдэгдэнэ. 13 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох 1. Энэхүү конвенц нь 1978 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад, түүнээс хойш нэгдэн ороход чөлөөтэй байна. Аливаа улс дараахь арга замаар конвенцийн Тал болж болно: a) Тайлбаргүйгээр соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахаар гарын үсэг зурах; b) Тайлбартайгаар соёрхон батлах , хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахаар гарын үсэг зурах, дараа нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах; c) Нэгдэн орох. 2. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орохдоо Ерөнхий нарийн бичгийн даргад зохих баримт бичгийг хадгалуулахаар өгөх замаар гүйцэтгэнэ. 3. Ерөнхий нарийн бичгийн дарга нь конвенцид гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улс, түүнчлэн олон улсын хөдөлмөрийн товчооны ерөнхий нарийн бичгийн даргад гарын үсэг зурсан болон хадгалуулахаар ирүүлсэн соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэн орсон баримт бичгийг хүлээн авсан талаар мэдэгдэнэ.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

14 дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү конвенц нь Дэлхийн худалдааны хөлөг онгоцны багтаамжийг 100, эсхүл түүнээс дээш бүртгэлийн тоннд шилжүүлснээр тооцсон нийт багтаамжийн 50 хувиас доошгүй, эсхүл түүнээс дээш хувийг эзэлдэг 25-аас доошгүй улс 13 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцийг тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ конвенцид гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад конвенцийн хүчин төгөлдөр болсон хугацааг мэдэгдэнэ. 3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 12 сарын хугацаанд хадгалуулсан соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичиг нь конвенц хүчин төгөлдөр болсон, эсхүл тухайн баримт бичгийг хадгалалтад өгснөөс хойш 3 сарын дараахь хоёр хугацааны аль сүүлчийнхээр нь хүчин төгөлдөр болсонд тооцогдоно. 4. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар гардуулснаас хойш 3 сарын дараа конвенц хүчин төгөлдөр болно. 5. Энэхүү конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн бол уг баримт бичиг нь нэмэлт, өөрчлөлт бүхий конвенцид хамаарна. 15 дугаар зүйл Цуцлах 1. Конвенцийн аливаа Тал уг конвенцийг өөрийн улсын хувьд уг конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 5 жилийн дараа конвенцийг хүчингүй хэмээн цуцалж болно. 2. Конвенцийг цуцлахдаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл гаргах бөгөөд тэрээр олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий нарийн бичгийн дарга болон Талуудад уг мэдэгдлийн талаар болон хүлээн авсан өдрийн талаар, түүнчлэн цуцлалт хэдийнээс хүчинтэй болох талаар мэдэгдэнэ. 3. Мэдэгдэл нь Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш 12 сарын дараа, эсхүл өргөдөлд заасан хугацаа өнгөрснөөр хүчин төгөлдөр болно. 16 дугаар зүйл Хадгалах болон бүртгэх 1. Конвенц нь Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдах бөгөөд тэрээр конвенцийн баталгаажсан хуулбарыг гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад хүргүүлнэ. 2. Конвенц хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу конвенцийн бичвэрийг бүртгүүлж, хэвлүүлэхээр Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад шилжүүлнэ. 17 дугаар зүйл Хэл Конвенцийг англи, испани, хятад, орос, франц хэлээр нэг хувь үйлдсэн бөгөөд хувь бүр нэгэн адил хүчинтэй байна. Араб, герман хэлээрх албан ёсны орчуулгыг бэлтгэж, гарын үсэг зурсан эх хувьтай хамт хадгалуулна.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсны дагуу эрхийг нь олгосон дор гарын үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурав. Энэхүү конвенцийг нэг мянга есөн зуун далан найман оны долдугаар сарын долооны өдөр Лондон хотноо үйлдэв. ХАВСРАЛТ 1 ДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Журам I/1 Нэр томьёо 1. Энэхүү конвенцид тусгайлан өөрөөр заагаагүй бол: a) "Журам" гэж энэхүү конвенцийн хавсралтад дурдсан журмыг; b) "Баталсан" гэж журмын дагуу захиргаа баталсныг; c) "Ахмад" гэж хөлөг онгоцыг даргалж байгаа хувь хүнийг; d) "Офицер" гэж хөлөг онгоцны ахмадаас бусад багийн гишүүн бөгөөд дотоодын хууль тогтоомжоор, эсхүл хамтын гэрээ, заншлаар ахмадын эзгүйд түүнийг орлох хувь хүнийг; e) "Тавцангийн офицер" гэж тавцангийн удирдах бүрэлдэхүүний гишүүнийг; f) "Ахмадын туслах" гэж удирдах бүрэлдэхүүний эгнээнд хөлөг онгоцны ахмадын дараа ордог, ахмадыг хөлөг онгоцоо удирдах чадваргүй болсон нөхцөлд хөлөг онгоцыг даргалах хувь хүнийг; g) "Механикч" гэж хөдөлгүүрийн багийг мэргэжлийн удирдлагаар хангах хувь хүнийг; h) "Ахлах механикч" гэж механикчдын ахлагч, эсхүл хөлөг онгоцны хөдөлгүүрийн механизмыг хариуцагч хувь хүнийг; i) "2 дугаар механикч" гэж албан тушаалын хувьд ахлах механикчийн дараа ордог, ахлах механикчийг үүргээ гүйцэтгэх чадваргүй нөхцөлд хөлөг онгоцны хөдөлгүүрийн механизмыг удирдах хариуцлагыг хүлээгч хувь хүнийг; j) "Туслах механикч" гэж механикч болохоор бэлтгэл хийж байгаа хувь хүнийг; k) "Радиогийн мэргэжилтэн" гэж Радио холбооны журмын дагуу олгогдсон далайн

хөдөлгөөний албаны радио холбооны операторын ерөнхий гэрчилгээ, эсхүл радиотелеграф-операторын 1, эсхүл 2 дугаар зэргийн гэрчилгээтэй Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцийн шаардлагын дагуу радио станцтай байх хөлөг онгоцны радио телеграфын станцад ажилладаг хувь хүнийг; l) "Радио телефон операторч" гэж Радио холбооны дотоод журмын дагуу олгогдсон гэрчилгээ эзэмшигчийг; m) "Бие бүрэлдэхүүний хувь хүн" гэж хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүний гишүүн бөгөөд хөлөг онгоцны ахмад болон офицерээс бусад хувь хүнийг; n) "Эрэг орчмын аялал" гэж тухайн Талын өөрийнх нь тодорхойлсон эрэг орчмын усаар аялахыг; o) "Хөдөлгөгч хүч" гэж хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ болон бусад бичиг баримтад тэмдэглэгдсэн киловаттаар хэмжигдэх хүчийг; p) "Радио албаны үүрэг" гэж Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенц, байгууллагын зохих зөвлөмж, захиргааны эрх хэмжээний болон радио холбооны дотоод журмын дагуу засвар, техникийн үйлчилгээг; q) "Газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц" гэж их хэмжээгээр газрын тос болон газрын тосон бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай баригдсан хөлөг онгоцыг; r) "Химийн бүтээгдэхүүн тээвэрлэх хөлөг онгоц" гэж олон улсын химийн кодын 17 дугаар бүлэг дэх химийн аюултай шингэн барааг тээвэрлэх зориулалттай баригдсан хөлөг онгоцыг;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

s) "Шингэн хий тээвэрлэх хөлөг онгоц" гэж олон улсын хий тээвэрлэгч кодын 19 дүгээр бүлэг дэх бусад бүтээгдэхүүн, эсхүл шингэн хий тээвэрлэх зориулалттай баригдан ашиглагдаж байгаа хөлөг онгоцыг; Журам l/2 Гэрчилгээний агуулга болон баталгаажуулах 1. Гэрчилгээ нь тухайн улсын, эсхүл олгосон улсын хэлээр бичигдсэн байна. Хэрэв гэрчилгээ нь англи хэлээр бичигдээгүй бол түүнийг англи хэлнээ орчуулсан байна. 2. Радио мэргэжилтэн болон радио телефоны операторчийн хувьд захиргаа нь: a) Конвенцийн хавсралт дахь холбогдох журамд заасан нэмэлт хичээлийг Радио холбооны дотоод журамд нийцүүлэн гэрчилгээ олгох шалгалтын хөтөлбөрт оруулж болно; b) Гэрчилгээ эзэмшигч нь конвенцийн хавсралтад заасан нэмэлт хичээлийг үзсэн болохыг баталж тусгай гэрчилгээ олгож болно. 3. Конвенцийн 6 дугаар зүйлд шаардсаны дагуу гэрчилгээний баталгаажуулалт дараахь хэлбэртэй байна: Гэрчилгээний баталгаажуулалтын хэлбэр ДИПЛОМЫН БАТАЛГААЖИЛТ /улсын сүлд/ /улс/ Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай" 1978 оны олон улсын конвенцийг үндэслэн олгов. Улсын нэр Засгийн газар Дор гарын үсэг зурагч миний бие * ……………………… овогтой …………………….. нь Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны конвенцийг хавсралт дахь журам…-д заасан шаардлагыг зохих ёсоор хангасан тул энэхүү ….……. ** гэрчилгээ/тоот гэрчилгээг*** дор дурдсан хязгаарлалттайгаар /хязгаарлалтгүйгээр/ олгов. /Хязгаарлалтыг дурдах/ ……………………………………………………………… …………………………………………………………………………………… Олгосон …… он ….. сар ….. өдөр /сүлд тамга/ …………………………………......................................... Гэрчилгээ олгосон албан тушаалтны нэр гарын үсэг Гэрчилгээ эзэмшигчийн төрсөн он, сар, өдөр …………........................... Гэрчилгээ эзэмшигчийн гарын үсэг ………............................................... * зураасны дээд доод талын аль нэгийг сонгох. ** шаардлагагүйг нь дарах. *** гэрчилгээний төрөл, зэргийг заах.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Журам l/3 Эрэг орчмын аяллыг тодорхойлох зарчим 1. Аль нэг тал нь энэ конвенцийн зорилгод нийцүүлэн эрэг орчмын аяллыг зохицуулахдаа бусад талын далбаан дор эрэг орчмын аялал хийх эрх бүхий хөлөг онгоцны далайчдад бэлтгэл, туршлага, гэрчилгээнд өөрийн улсын далбаан дор аялагч хөлөг онгоцны далайчинд тавих шаардлагаас илүү шаардлага тавьж үл болно. Аль ч тохиолдолд өөр талын далбаан дор аялал хийх эрх бүхий хөлөг онгоцны далайчдад эрэг орчмын аялал хийгээгүй хөлөг онгоцонд конвенцоор тавигдах шаардлагаас илүү шаардлага тавьж болохгүй. 2. Аль нэг талын далбаан дор нөгөө талын эрэг орчимд байнга аялал хийдэг хөлөг онгоцны далайчны бэлтгэл, туршлага, гэрчилгээнд тавигдах шаардлагыг уг хөлөг онгоцыг эзэмшигч улс тухайн эрэг орчмыг эзэмшигч улсын ижил төрлийн хөлөг онгоцны далайчинд тавигдах шаардлагатай аль болох адил, эрэг орчмын аялал хийдэггүй хөлөг онгоцны далайчинд конвенцхор тавигддаг шаардлагаас илүүгүй байхаар тогтооно. 3. Аль нэг талын эрэг орчмын аялал гэж тооцогдохгүй, эсхүл уг тодорхойлолтод хамаарахгүй усан хилийн гадна аялал үйлдэж айгаа хөлөг онгоц энэхүү журмын дагуу конвенцийн шаардлагыг бууруулахгүйгээр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. 4. Тал нь өөрийн далбаан дор, конвенцид нэгдээгүй улсын эрэгт эрэг орчмын аяллыг байнга үйлдэх хөлөг онгоцонд конвенцийн заалтын дагуу үзүүлдэг хөнгөлөлтийг эдлүүлж болно. 5. Энэхүү журам нь конвенцид нэгдсэн эсэхээс үл хамааран аливаа улс хууль тогтоомжийг хязгаарлах үндэслэл болохгүй. Журам l/4 Хяналтын журам 1. Хяналтын биелэлтийг 10 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан дараахь нөхцөлөөр хязгаарлана: a) 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөлөг онгоц дээр ажиллаж байгаа далайчин конвенцид нийцсэн гэрчилгээтэй, уг гэрчилгээ, эсхүл хөнгөлөлт нь хүчин төгөлдөр, эсхүл 1/10 дугаар журам, 5 дугаар хэсгийн дагуу захиргаанд баталгааны хүсэлт бүхий нотлох баримт бичиг хүргүүлээгүй; b) Тавцан дээр үйл ажиллагаа явуулж буй далайчны дугаар болон гэрчилгээний баталгаа нь захиргааны холбогдох, аюулгүй ажиллах хүчний шаардлагатай нийцэж байвал; болон c) ССГОЭА-ны кодын А хэсгийн I/4-т заасны дагуу энэхүү конвенцийн шаардлагын дагуу далайчнаас ээлжийн үүрэг гүйцэтгэх чадварыг үнэлэх, аль нэг талын боомтод байх, эсхүл боомтод орох үедээ ээлжийн ажлын журмыг зөрчсөний улмаас доорх зөрчил гаргасан эсэхийг тогтоох; i) Хөлөг онгоц мөргөлдсөн, газар шүргэсэн, эсхүл хайрагдсан; ii) Хөлөг онгоц аялал дундаа, эсхүл зангуугаа хаясан болон зогсоол дээр байхдаа олон улсын конвенцид хууль бус гэж заасан бодис хаясан; iii) Хөлөг онгоц нь хөдөлгөөн хуваарилах систем, эсхүл аяллын навигацийн тэмдэглэгээг үл харгалзан алдаатай, эсхүл аюултай маневр хийсэн; 2. Хяналт явуулж буй албан тушаалтан нь 10 дугаар зүйлийн дагуу хяналтын явцад энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан дараахь зөрчлийн талаар далбааны улсын гэрчилгээт төлөөлөгч, эсхүл хөлөг онгоцны ахмадад бичгээр мэдэгдэл гаргана: a) Гэрчилгээтэй байх далайчин зохих хүчин төгөлдөр гэрчилгээ, эсхүл хөнгөлөлтийн зөвшөөрөлгүй байх; b) Далбааны эзэн улсаас хөлөг онгоцны машины хэсэг болон удирдлагын тавцанд ээлжийн ажиллагааны үед тавьдаг шаардлагыг биелүүлэхгүй байх; c) Ээлжийн бүрэлдэхүүнд аяллын аюулгүй байдлыг хангах болон бохирдолтоос урьдчилан сэргийлэх багаж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцсан мэргэжлийн хүнгүй байх;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

d) Ахмадад аялалд гарах үедээ амарсан бүрэлдэхүүнээр эхний ээлжийн ажиллагааг гүйцэтгүүлэх болон дараагийн ээлжийг солих боломжгүй байх. 3. Тал нь зөвхөн 2-ын (а)-д заасан машины хэсэг болон удирдлагын тавцанд ээлжид ажиллаж байгаа ахмад, ахлах механик, удирдлагын бүрэлдэхүүн гэрчилгээтэй байх, шаардлагатай бол 2-ын (b)-д заасан радио мэргэжилтний талаарх дутагдлыг арилгаагүй тохиолдолд аравдугаар зүйлд заасны дагуу хөлөг онгоцыг далайд гаргахгүй байж болно. 2 ДУГААР БҮЛЭГ Журам ll/1 Аяллын үед ээлжийн ажиллагааг явуулах үндсэн зарчим 1. Талууд аяллын үеийн ээлжийн ажиллагааны аюулгүй ажиллагааг хангахын тулд хөлөг онгоц эзэмшигч болон оператор, хөлөг онгоцны ахмад, ээлжийн хүмүүс энэхүү журмын зарчмыг мөрдлөг болгоно. 2. Хөлөг онгоц бүрийн ахмад аяллын үеийн ээлжийн найдвартай аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. Ахмадын туслах нь ахмадын удирдлагын дор өөрийн ээлжид хөлөг онгоцны удирдлагын аюулгүй ажиллагааг хариуцахаас гадна хөлөг онгоц мөргөлдөх, хайргадан суухаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор зохицуулна. 3. Хөлөг онгоцонд дараахь үндсэн зарчим мөрдөгдөнө. 4. Ээлжийн зохион байгуулалт a) Ээлж нь зохих нөхцөл байдалд тохирсон бүрэлдэхүүнтэй байхаас гадна зохих ажиглалтыг хийж байна. b) Дараахь нөлөөллийг харгалзан удирдлагын тавцанд ажиллах энгийн хүмүүсийг оролцуулан тооцож ээлжийн бүрэлдэхүүний тоог тогтооно: i) удирдлагын тавцанд ээлжийн хүн тасралтгүй байлгах; ii) цаг агаарын байдал, үзэгдэх орчин, хоногийн гэрэлтэй болон шөнийн цагийн үргэлжлэх хугацаа; iii) чиглэлийн явц дахь болзошгүй аюулаас болж ээлжийн ахлагчаас хийх нэмэгдэл үүрэг iv) Радиолакатор, радио аяллын хэрэгсэл болон аяллын аюулгүй байдалд нөлөөлөх бусад тоног төхөөрөмжийн техникийн байдал, ашиглалт; v) Хөлөг онгоцонд автомат жолоодлого байгаа эсэх; vi) Онгоцны ажиллагааны гэнэтийн нөхцөл байдалтай холбогдон гарах төрөл бүрийн нэмэгдэл үүрэг зэрэг болно. 5. Үүрэг биелүүлэх бэлтгэл Ээлжийн ажиллагаанд багийн болон энгийн ажиллагсдын ядарсан байдал нөлөөлөхгүй байхаар ээлжийн ажиллагааг зохион байгуулна. Хөлөг онгоц аялалд гарахад ажиллах эхний ээлж болон дараагийн ээлж хангалттай амарч ээлжийн ажиллагаагаа бүрэн явуулах чадвартай байхаар албыг зохион байгуулбал зохино. 6. Онгоцыг удирдах a) Хөлөг онгоцны гүйцэтгэх гэж байгаа аялал нь түүнд холбогдох мэдээллийг тооцсоны үндсэн дээр урьдчилан төлөвлөгдсөн байхаас гадна хөлөг онгоцны аялах замын аливаа чиг нь аялал эхлэхээс өмнө шалгагдсан байна. b) Хөлөг онгоцыг товлосон замаар аялуулахын тулд ээлжийн ажиллагааны үед аяллын бүх багаж хэрэгслийг ашиглан онгоцны чиглэл, байршил, хурдыг үе үе шалгана. c) Ээлжийн ахмадын туслах нь хөлөг онгоцонд байгаа аяллын багаж, хэрэгслийн байршлыг мэдэхээс гадна түүнийг ажиллуулж чаддаг, багаж хэрэгслийн ашиглалтын нөхцөлийг бүрэн хангасан байна. d. Ээлж хариуцсан ахмадын туслах хөлөг онгоцны аяллын аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц ямар нэг даалгавар биелүүлэх үүрэггүй бөгөөд ийм үүргийг ч түүнд хариуцуулахгүй. 7. Навигацийн тоног төхөөрөмж

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

a) Ээлж хариуцсан туслах навигацийн тоног төхөөрөмжийг дээд зэргийн үр дүнтэй байдлаар ашиглах үүрэгтэй; b) ээлж хариуцсан туслах радиолокаторыг хэрэглэх үедээ далайд онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх журам дэх радиолокаторыг ашиглах заалтыг баримтлах шаардлагатайг тогтмол санаж ажиллах үүрэгтэй. 8. Ээлж хариуцсан ахмадын туслахын хүлээх үүрэг, хариуцлага a) ээлж хариуцсан ахмадын туслахын үүрэг: i) ээлжийн хугацаанд удирдлагын байрыг ямар ч нөхцөлд орох хүнгүйгээр орхихгүй байх; ii) онгоцны ахмад удирдлагын байранд ирсэн ч ахмад өөрөө онгоцны аюулгүй ажиллагааны хариуцлагыг хүлээж авснаа мэдэгдээгүй нөхцөлд онгоцны аюулгүй ажиллагааны хариуцлагыг хүлээсэн хэвээр байх; iii) онгоцны аюулгүй ажиллагааг хангах талаар ямар нэгэн эргэлзээ гарсан тохиолдолд ахмадад мэдэгдэх; iv) ээлж хүлээн авах дараагийн ээлжийн туслах нь үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд ээлжээ хүлээлгэн өгөлгүйгээр энэ тухай ахмадад мэдэгдэх. b) Ээлжид гарахдаа хөлөг онгоцны байрлал тооцоолол зөв байгаа, зохих чиглэл, хурдыг мөрдөж байгаа эсэхийг нягталж, ээлжийн хугацаанд тохиолдож болох аюул байгаа эсэхэд дүгнэлт хийнэ; c) Онгоцны аялалтай холбогдсон бүх үйл ажиллагааны тухай тэмдэглэлийг хөтөлнө. 9. Ажиглалт Ажиглагч нь хөлөг онгоц мөргөлдөх, хайрдалтаар суух болон аяллын бусад аюултай нөхцөл тохиолдох явдлаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхээс гадна далайн болон нисэх онгоцыг илрүүлэн олох, болж байгаа сүйрэл, сүйрэлд нэрвэгсдэд болон живж буй эсхүл эвдрэлд орсон онгоцыг илрүүлэх үүргийг давхар хариуцна. Ажиглалтын үед дараахь зарчмыг баримтална: a) ажиглагч нь ажиглалтад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд түүнд ажиглах үүрэгт нь нөлөөлөх ямар нэгэн өөр үүрэг өгөхгүй байх; b) ажиглагчийн болон онгоцны залуурчний үүрэг нь харилцан адилгүй бөгөөд хөлөг онгоцны залуурын дэргэд зогсож онгоцыг жолоодож байгаа залуурчнийг ажиглагчид тооцохгүй. Ажиглалтыг зохих ёсоор явуулахад саад болохооргүй, шөнийн цагт үзэгдэх орчин буураагүй, залуурчний байрлалаас эргэн тойрны орчинг харахад саад болох зүйлгүй нөхцөлд дээрх заалтыг жижиг хөлөг онгоцонд хэрэглэхгүй. Доорх нөхцөлд өдрийн цагт ээлж хариуцсан ахмадын туслах ганцаараа ажиглагчаар үлдэж болно: i) нөхцөл байдлыг нягт нямбай үнэлсний үндсэн дээр аюулгүй болохыг нь эргэлзэлгүйгээр тогтоосон; ii) дараахь зүйлийг дагалдан гарах нөхцөлийн хамт бүрэн тооцсон бол: • цаг агаарын байдал; • үзэгдэх орчин; • хөдөлгөөний хурд; • аялалд учирч болох аюул ойр байгаа эсэх; • хөдөлгөөн хуваарилах систем бүхий, эсхүл түүний ойр орчмын районд хөвж буй үед зайлшгүй анхаарлаа төвлөрүүлсэн тохиолдолд; iii) Цагийн байдал өөрчлөгдсөн тохиолдолд нэн яаралтай ээлжийн бүрэлдэхүүнийг хүч нэмэх боломжтой бол. 10. Газарчинтай аялах Газарчин үүрэгт ажлаа биелүүлэхээр хөлөг онгоцонд ирмэгц хөлөг онгоцны ахмад болон ээлж хариуцсан ахмадын туслахын хөлөг онгоцны аюулгүй байдлын талаарх хүлээх үүрэг хариуцлага өөрчлөгдөхгүй. Хөлөг онгоцны ахмад болон газарчин нь хөлөг онгоцны онцлог байдал болон аялах газар нутгийн нөхцөлийн талаар мэдээллийг солилцоно. Онгоцны ахмад болон ээлж хариуцсан түүний туслах нар хөлөг онгоцны явж байгаа газрын талаар газарчинтай нягт холбоотой ажиллана.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

11. Далайн орчныг хамгаалах Хөлөг онгоцны ахмад болон ээлж хариуцсан түүний туслах нь ашиглалтын болон ослын улмаас далайн орчныг бохирдуулах нь хамгийн ноцтой үр дагавартайг сайтар ухамсарлах боомтын болон олон улсын бусад журмын дагуу ийм аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авна. Журам ll/2 Хөлөг онгоцны бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тн-ын багтаамжтай хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслахад гэрчилгээ олгох албан ёсны шаардлага Бүрттгэлийн нийт багтааж нь 1600 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслах 1. Бүртгэлийн нийт багтаамж нь 1600 болон түүнээс дээш тонн багтаамжтай далайн хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслах зохих гэрчилгээтэй байна. 2. Гэрчилгээ горилогч нь: a) Захиргаанаас тавих биеийн эрүүл мэндийн, ялангуяа, хараа, сонсголын шаардлагыг хангасан байх; b) Бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ээлж хариуцсан ахмадын туслахын гэрчилгээний шаардлагыг хангасан байхаас гадна энэ албан тушаалд ажилласан хугацаа хүрсэн байх; i) ахмадын ахлах туслахын гэрчилгээ авахад 18 сараас доошгүй хугацаа шаардана. Гэвч горилогч нь ахмадын ээлж хариуцсан туслахаар 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан гэж тооцохоор захиргааны зүгээс жил тэнцүүлэх тусгай бэлтгэл хийсэн бол энэ хугацааг 12 сар хүртэл бууруулж болно; (ii) ахмадын гэрчилгээг авахад 36 сараас доошгүй хугацаа зарцуулах болон хэрэв гэрчилгээ авах горилогч нь хөлөг онгоц дээр ахмадын ахлах туслахын албан тушаалд 12 сараас доошгүй хугацаанд ажилласан, эсхүл захиргааны зүгээс жил тэнцүүлэх тусгай бэлтгэл хийсэн бол уг хугацааг 24 сар хүртэл бууруулж болно. c. Захиргааны тогтоосон зохих шалгалтад тэнцсэн байх. Шалгалтад энэхүү журмын нэмэлтэд дурдсан материалыг оруулах бөгөөд захиргаанаас хөлөг онгоцны хэмжээг хязгаарласан, эрэг орчимд ажиллах хөлөг онгоцны ахмад, ахмадын ахлах туслахын гэрчилгээний шалгалтын шаардлагыг тухайн усанд хөвөх бусад хөлөг онгоцны аюулгүй байдлыг харгалзсаны үндсэн дээр өөрчилж болно. Бүртгэлийн нийт багтаамж нь 200-1600 хүртэл тоннын далайн хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслах 3. Бүртгэлийн нийт багтаамж нь 200-1600 хүртэл тоннын далайн хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслах зохих гэрчилгээтэй байна. 4. Гэрчилгээ горилогч нь: a. Захиргаанаас тавих биеийн эрүүл мэндийн, ялангуяа хараа, сонсголын шаардлагыг хангасан байх; b. i) Ахмадын ахлах туслахын гэрчилгээг горилогч нь бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ахмадын ээлж удирдах туслахад тавих шаардлагыг бүрэн хангасан байна; ii)Ахмадын гэрчилгээ горилогч нь бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээшхи хөлөг онгоцны ахмадын ээлж удирдах туслахад тавих шаардлагыг бүрэн хангасан, мөн энэ албан тушаалд 36 сараас доошгүй хугацаагаар ажилласан байна. Гэвч уг хувь хүн нь хөлөг онгоцны ахмадын ахлах туслагчаар 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан, эсхүл захиргаанаас энэ хугацаатай тэнцэх тусгай бэлтгэл сургалтад хамруулсан бол уг хугацааг 24 сар хүртэл хугацаагаар бууруулж болно.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

c. Захиргаанаас тогтоосон зохих шалгалтад тэнцсэн байх. Шалгалтад энэхүү журмын нэмэлтэд дурдсан материалыг оруулах болон захиргаа нь эрэг орчмын аялалд ажиллах хөлөг онгоцны ахмад, ахмадын ахлах туслахын шалгалтын шаардлагыг тухайн усанд хөвж байгаа бусад хөлөг онгоцны аюулгүй байдлыг харгалзсаны үндсэн дээр өөрчилж болно. Ерөнхий зүйл 5. Гэрчилгээг бүртгэлийн нийт багтаамж нь 200-1600 хүртэл тонн болон 1600 болон түүнээс дээш тоннын далайн хөлөг онгоцонд ажиллах, эсхүл онгоцны ахмад болон түүний ахлах туслахад олгохоос хамааран нэмэлтийн зүйл дэх мэдлэгийн түвшинд тавигдах шаардлага өөр өөр байж болно. Журам ll/2-ын нэмэлт Бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонн болон түүнээс дээш далайн хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслахын гэрчилгээ авахад эзэмшсэн байвал зохих мэдлэгийн доод хэмжээ 1. Бүртгэлийн нит багтаамж нь 200 тонн болон түүнээс дээш хөлөг онгоцны ахмад болон түүний ахлах туслахын гэрчилгээний шалгалтад тавигдах шаардлагыг хөтөлбөрийг дор үзүүлэв. Хөтөлбөрийн зорилго нь журам ll/4-т заасан "бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ээлж хариуцсан ахмадын туслахын гэрчилгээ авахад тавигдах шаардлагын доод хэмжээг гүнзгийрүүлэн хүрээг өргөтгөхөд оршино. Хөлөг онгоцны ахмад нь хөлөг онгоц, түүний ачаа, зорчигчдын аюулгүй байдлын талаар бүрэн хариуцлага хүлээх бөгөөд харин ахмадын ахлах туслах энэ үүргийг өөртөө хүлээн авахад бэлэн байх болон хичээлийн шалгалт нь хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахад шаардагдах мэдээллийг олж авахад горилогчийн чадварыг дайчлахад чиглэнэ. 2. Онгоц удирдах болон түүний байрлалыг тодорхойлох a. аяллыг төлөвлөх болон ямар ч нөхцөлд аялах: i) Далайн хөлөг онгоцны замыг тодорхойлоход тохирох аргыг хэрэглэн; ii) хязгаарлагдмал усанд; iii) мөсжилттэй үед; iv) үзэгдэх орчин хязгаарлагдмал үед; v) хөдөлгөөн салаалах районд; vi) усны урсгалын хүчтэй түрэлттэй газарт. b. хөлөг онгоцны байрлалыг тодорхойлох: i) Астрономын арга, үүний дотор нар, сар, од, гарагийн байрлалыг ашиглах; ii) Эрэгт байрласан эд зүйлсийг ашиглан байрлалыг тодорхойлох, үүнд, гэрэлт цамхаг, замын тэмдэг, усан дээр тавьсан хөвөгч аргамжаа, түүнчлэн далайн газрын зураг, далайн аяллын талаарх мэдээлэл зэргийг ашиглан хөлөг онгоцны байрлалыг тодорхойлох; iii) Орчин үеийн радиолакацийн хэрэгслийг ажиллуулан онгоцны байрлалыг тодорхойлох, ялангуяа эдгээр хэрэгслийг ажиллуулах зарчим, түүний хязгаар, заах алдааны шалтгаан, алдааг олох арга зэргийг тооцоолон хөлөг онгоцны байрлалыг тодорхой тогтоох аргыг эзэмшихэд онцгой анхаарах. 3. Ээлжийн ажиллагаа a) Хөлөг онгоцны жолоодлогын аюулгүй байдалтай холбоотой Хавсралтыг оролцуулан далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс сэргийлэх олон улсын журмын зорилго, журмыг хэрэглэх, түүний агуулгыг хэрхэн эзэмшсэнээ үзүүлэх; b) Журам ll/1 дэх "Хөвөлтийн үеийн ээлжийн ажиллагааны үндсэн зарчим"-ыг хэрхэн эзэмшсэнээ үзүүлэх. 4. Радиолакацийн төхөөрөмж Радиолакаторын дадлагын хэрэгсэл, хэрэв байхгүй бол хөдөлгөөний самбар (планщет)-ыг ашиглан радиолакаторын үндсэн мэдлэг, түүнийг ашиглах, мөн мэдээллийн

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

нууц тэмдэглэгээг тайлбарлах, дүгнэлт хийх, дадлага хийлгэх. Ингэхдээ дараахь зүйлийг багтаана: a) ажиллагаанд болон түүнийг зөв явуулахад нөлөөлөх хүчин зүйлс; b) индикаторийн блокийг асуух болон ажиллуулах; c) буруу заалт болон хуурамч дуу чимээ, цуурай, хариу дохиог илрүүлэх; d) зай болон пеленг; e) аюултай дуут дохиог илрүүлэх; f) бусад онгоцны явж байгаа зүг чиг, түүний хурд; g) аяллын замыг хөндлөн гарч байгаа болон урдаас ирж буй, эсхүл гүйцэж түрүүлж байгаа онгоцонд хамгийн ойр очих зай болон хугацаа; h) бусад онгоцны хурд, чиглэлийн өөрчлөлтийг илрүүлэх; i) өөрийн онгоцны хурд болон чиглэлийн өөрчлөлтийн нөлөө; j) далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх журмыг хэрэглэж байгаа байдал. 5. Соронзон болон гиро луужин Соронзон болон гиро луужингийн заалтыг тодорхойлох, заалтын бурууг тогтоох түүнийг засах мэдлэгийг олгох. 6. Цаг агаар болон далайн зураглал a) Цаг уурын зургийг унших, орон нутгийн онцлогоос шалтгаалан цаг агаарын байдалд дүгнэлт хийх чадвар эзэмших; b) цаг агаарын янз бүрийн системийн шинж чанарын мэдлэг. Үүнд, хүчтэй хар шуургыг оролцуулан түүний төв болон аюултай бүсээс зайлах мэдлэг олгох; c) далайн усны урсгалын талаарх мэдлэг; d) аяллын талаар англи хэл дээр гардаг гарын авлага ашиглан усны түрлэг болон урсгалын талаар мэдлэгтэй байх; e) усны түрлэгийн элементийг тооцох чадвар. 7. Хөлөг онгоцыг удирдах болон маневрлах Дараахь зүйлийг оролцуулан ямар ч нөхцөлд хөлөг онгоцыг удирдах, маневрлах: a) Замчин онгоц, эсхүл станцад дөхөж очиход цаг агаарын байдал, тормозны зам, усны түрлэгийн нөхцөлийг тооцон түүнд хүрэх маневр үйлдэх; b) гол мөрөн, голын адаг зэрэг газарт аялахад онгоцны удирдлагад урсгал болон салхины хурд, усны нягтрал зэргийн нөлөөллийг бодолцсон хөлөг онгоцыг удирдах; c) гүехэн устай газарт хөлөг онгоцны суурь төмрийг (кил) доорх усны түвшингийн багасалт хөлөг онгоцны хурдыг багасгаснаас усны түвшинд нөлөөлөх нөлөөллийг тооцон хөлөг онгоцыг маневрлах; d) хөдөлгөөн үйлдэж байгаа хөлөг онгоц болон эрэгт дөхөж очих үеийн харилцан ажиллагаа; e) янз бүрийн салхи болон усны урсгалтай нөхцөлд чирэгчийн тусламжтайгаар, эсхүл тусламжгүйгээр хөлөг онгоцыг аргамжих, аргамжаанаас гарч явах; f) зангуун дээр зогсох газрыг сонгох, хязгаарлагдмал нөхцөлд нэг, эсхүл хоёр зангуун дээр зогсох болон зангууны гинжний шаардагдах уртыг тодорхойлох хүчин зүйлс; g) "зангуу барихгүй байх" нөхцөлд зангууг цэвэрлэх; h) хуурай өргөгч (док)-д эвдэрсэн болон эвдрээгүй онгоцыг зогсоох; i) далайн шуурганы үед хөлөг онгоцыг удирдах, аюулд орсон далайн болон агаарын хөлөг онгоцонд тусламж үзүүлэх болон чирэх, удирдлагагүй болсон хөлөг онгоцыг давалгаан дунд аюулгүй байдалтай байлгах, салхинд туугдахыг зогсоох болон тос ашиглах; j) салхи шуургатай үед хөлөг онгоцноос аврах завь буулгахдаа маневрлах үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; k) аюулд нэрвэгсдийг аврах завинаас хөлөг онгоцонд хүлээж авах арга; l) хөдөлгүүрийн онцлогоос хамааран хөлөг онгоцны маневрлах элементийг бүрийн суулт, хурдтай үед ялангуяа инерцээр туулах замын хэмжээ, эргэлтийн тойргийг харгалзан үзэж тодорхойлох мэдлэг олгох;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

m) хөлөг онгоц усны давалгааны эсрэг болон дагуу явж байхад гарах эвдрэлээс зайлсхийх зорилгоор хөлөг онгоцыг багасгасан хурдаар хөвөх хөвөлтийн ач холбогдол; n) хөлөг онгоц мөстсөн, эсхүл мөсөнд хөвөх үед хэрэгжүүлэх арга хэмжээ; o) хөдөлгөөн салгах системийг ашиглах, салгах хөдөлгөөний үед маневрлах. 8. Хөлөг онгоцны тогтворжилт, түүний бүтэц, живэхээс хамгаалах a) Хөлөг онгоцны бүтцийн талаарх үндсэн ойлголт, хөлөг онгоцны тогтворжилт болон дайвалзах онол (дифферент) түүнд нөлөөлөх хүчин зүйл, хөлөг онгоцны тогтворжилт болон тонголзолтын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ. b) хөлөг онгоцны тогтворжилт, суултын нөлөөлөл болон эвдрэл гэмтлийн үед усанд автах тасалгааны талаарх мэдлэг, мөн үүний эсрэг авах арга хэмжээ; c) тогтворжилт, суулт, хүчлэлийн таблицыг ашиглах чадвар, хүчлэлийн тооцоог бодох тооцооны төхөөрөмж, диаграммыг хэрэглэх, их биеийн хүчлэлийг зохих хэмжээнд байлгахын тулд тэнцвэржүүлэх болон ачаа ачих тухай мэдлэг; d) хөлөг онгоцны үндсэн бүтцийн холбоос түүний янз бүрийн хэсгийн нэрийн талаарх ерөнхий мэдлэг. e) хөлөг онгоцны тогтворжилтийн талаар Байгууллага (ЗГХДАЗӨБ)-аас гаргасан зөвлөмжийн мэдлэг. 9. Хөлөг онгоцны хүчний төхөөрөмж a) Хөлөг онгоцны хүчний төхөөрөмжийн ажиллах зарчим; b) Хөлөг онгоцны туслах механизм; c) Далайн техникийн хэллэгийн талаарх ерөнхий мэдлэг. 10. Ачааг цэгцлэх, хураах a) ачих төхөөрөмжийг оролцуулан хөлөг онгоцонд ачааг хураах, бэхлэх мэдлэг; b) ачааг ачиж буулгах ажиллагаа, ялангуяа хүнд жинтэй ачааг ачиж, буулгах талаар онцгой анхаарах; c) ачааг тээвэрлэхтэй холбогдсон олон улсын журам болон зөвлөмж, ялангуяа аюултай ачааг далайгаар тээвэрлэх олон улсын хуулийн мэдлэг; d) аюултай ачааг тээвэрлэх, түүнийг ачиж, буулгах, тээвэрлэж байгаа үед урьдчилан хамгаалах арга хэмжээ; e) шатахуун тээврийн хөлөг онгоцны аюулгүй ажиллагааны талаарх мөрдөж байгаа удирдамжийн талаарх практикийн мэдлэг; f) хөлөг онгоцонд ашиглаж байгаа ачаа дамжуулах хоолой болон насосны төхөөрөмжийн талаарх практик мэдлэг; g) түүхий газрын тос, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон лигроин зэрэг нефтийн ердийн бүтээгдэхүүний шинж чанарыг илэрхийлэхэд хэрэглэдэг тодорхойлолт болон хэллэг; h) бохирдлоос урьдчилан сэргийлэх журам, тохируулах ачааг хүлээн авах, танкийг шингэн болон хийгээс цэвэрлэх; i) үлдэгдэл ачааг дээр нь ачих. 11. Галын аюулгүй байдал болон гал унтраах хэрэгсэл a) Галын түгшүүрийн сургалт зохион байгуулах; b) Шаталтын химийн орчин болон төрөл; c) Гал унтраах систем; d) гал эсэргүүцэх бэлтгэл курсыг төгссөн байдал; e) гал эсэргүүцэх хэрэгсэлтэй холбогдсон журам зааврын мэдлэг. 12. Ослын үед явуулах ажиллагаа a) хөлөг онгоц хайрдаж болзошгүй тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ; b) хөлөг онгоцыг хайрдуулсны өмнөх болон дараахь үеийн авав арга хэмжээ; c) хөлөг онгоцыг хайрдалтаас өөрийн боломж болон бусдын тусламжаар гаргах; d) хөлөг онгоц мөргөлдсөний дараа авах арга хэмжээ; e) ус оролтыг түр зогсоох; f) ослын үед зорчигчид болон хөлөг онгоцны багийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

g) гэмтлийн үр дагаврыг тусгаарлах, дэлбэрэлт болон гал гарсан үед хөлөг онгоцыг аврах; h) хөлөг онгоцыг орхих; i) ослын үеийн удирдлага, жолооны түр удирдлагыг тавих болон ашиглах болон түр жолоог байрлуулах арга; j) живж байгаа болон аюулд орсон хөлөг онгоцноос хүмүүсийг аврах; k) "хүн усанд" түгшүүрийн үеийн үйл ажиллагаа. 13. Эмнэлгийн тусламж Практик дээр дараахь аргыг ашиглах мэдлэгтэй байна: a) хөлөг онгоцонд зориулсан олон улсын эмнэлгийн удирдамж, эсхүл үндэсний зохих гарын авлага; b) олон улсын дохиолол холбооны эмнэлгийн бүлэг; c) аюултай ачааг тээвэрлэхтэй холбогдож гарсан золгүй тохиолдлын үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх удирдамж. 14. Далайн эрх зүй a) Хөлөг онгоцны ахмадын үүрэг хариуцлагатай холбогдсон олон улсын конвенц, хэлэлцээрийн хүрээнд үйлчилж байгаа олон улсын далайн эрх зүйн мэдлэг, ялангуяа аюулгүй ажиллагааг хангах болон далайн орчныг хамгаалах талаарх асуудал. Ялангуяа дараахь зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд: i) Олон улсын конвенцийн дагуу хөлөг онгоцонд байх гэрчилгээ болон бусад баримт бичиг, тэднийг авах журам, хүчинтэй байх хугацаа; ii) ачааны хэмжээний тухай олон улсын конвенцийн шаардлагын дагуу гарч байгаа үүрэг; iii) далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцийн дагуу гарч байгаа үүрэг; iv) хөлөг онгоцноос далай, бохирдуулахаас хамгаалах тухай олон улсын конвенцоос гарч байгаа үүрэг; v) далайн ариун цэврийн тунхаглал, олон улсын ариун цэврийн журам; vi) хөлөг онгоц, зорчигч, ачаа багийн гишүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын холбогдох баримт бичигтэй уялдан гарч байгаа үүрэг. b. Далайн дотоодын хууль тогтоомжийн мэдлэгийн хэмжээг байгууллагын захиргаа тогтоох боловч олон улсын конвенц хэлэлцээрийг биелүүлэхэд гарсан үндэсний баримт бичгийн мэдлэг эзэмшсэн байх. 15. Багийн бүрэлдэхүүнийг удирдах болон түүнийг бэлтгэх үүрэг Өөрийн багийн бүрэлдэхүүнийг удирдах, тэдний ажлын бэлтгэлийг зохион байгуулах чадвар. 16. Холбоо a) Гэрэлт дохиогоор морзын үсгийг ашиглан холбоо барих, холбоог хүлээн авах болон олон улсын дохиолол холбоог ашиглах мэдлэгтэй байх. Хэрэв гэрчилгээний өмнөх шалгалтанд үүгээр шалгалт өгсөн бол хөлөг онгоцны ахмадын шалгалтыг өгч байгаа хүнийг энэ шалгалтаас чөлөөлж болно. b) Радио телефоныг ашиглах журмын мэдлэг, ялангуяа золгүй явдал, аюулгүй байдал, түргэний болон аяллын тухай холбооны дамжуулалтыг радио телефоноор дамжуулж чаддаг байх. c) Радио телеграфаар золгүй явдлын тухай дохиог радио холбооны тогтоосон журмаар дамжуулж чаддаг байх. 17. Хүний амь аврах Аврах хэрэгслийг ашиглах журмын (далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенц) мэдлэг, мөн хөлөг онгоцыг орхих сургалт болон зохион байгуулах мэдлэг, аврах завь, сал болон бусад хэрэгслийг ашиглах асуудал орно. 18. Хөлөг онгоцыг илрүүлэн олох, аврах Худалдааны хөлөг онгоцыг илрүүлэн олох, аврах талаарх ЗГХДАЗӨБ-ын удирдамжийн (мерсар) тухай мэдлэгтэй байна. 19. Мэргэшил олгох, дадлагажуулах a) хөлөг жолоодолт

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

секстан, пеленгатор, өнцгийн толийг ашиглах чадвар, зураг дээр хөлөг онгоцны байршлыг оруулах, замыг татах, пеленг авах; b) Далай дээрх хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журам c) i) Макет болон гэрэлт үзүүлэн дээр хөлөг онгоц дээрх асаасан гэрэл болон тэмдгийн талаар дадлага хийх; ii) Маневрийн зураглал, радиолокаторын дадлагын самбар дээр дадлага хийх. d) Радиолокатор i) Макет болон гэрэлт үзүүлэн дээр хөлөг онгоц дээрх асаасан гэрэл болон тэмдгийн талаар дадлага хийх; ii) Маневрийн зурагт үзүүлэн. e). гал түймэртэй тэмцэх Гал түймэртэй тэмцэх бэлтгэл курсын сургалтыг эзэмшсэн байх f) Холбоо Биетээр үзүүлэх болон дуут дохиогоор өгөх дохионы тест g) Хүний амь аврах Аврах завийг буулгах болон түүнийг залуурдах, бусад аврах хэрэгслийг ашиглах дадлага хийж аврах хантаазыг хийлгэх. Журам ll/3 Бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага хөлөг онгоцны ахмад болон ээлж хариуцсан ахмадын туслахын гэрчилгээ олгоход заавал тавих шаардлагын хамгийн доод хэмжээ 1. Эрэг орчмын аялал хийдэггүй хөлөг онгоц a) эрэг орчмын аялал хийдэггүй бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага далайн хөлөг онгоцны ахмад нь захиргаанаас тогтоосон, бүртгэлийн нийт багтаамж нь 200-1600 тоннын хөлөг онгоцны ахмадын гэрчилгээг эзэмшсэн байвал зохино. b) эрэг орчмын аялал хийдэггүй бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага далайн хөлөг онгоцны ээлж хариуцсан ахмадын туслах нь нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцонд ажиллах эрхийн гэрчилгээтэй хүн байна. 2. Эрэг орчмын аялал хийдэг хөлөг онгоц a) ахмад i) Эрэг орчмын аялал хийдэг, бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага далайн хөлөг онгоцны ахмад бүр зохих гэрчилгээтэй байна. ii) гэрчилгээ горилогч нь: 1. 20-иос доошгүй настай байх; 2. Хөлөг онгоцны ээлж хариуцсан ахмадын туслахаар 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; 3. Энэхүү журмын нэмэлтэд заасан асуултыг оролцуулан тухайн хөлөг онгоц дээр ажиллахад шаардагдах мэргэжлийн мэдлэгийг эзэмшиж Захиргаанаас тогтоосон шаардлагыг хангасан байх. b. ахмадын ээлж хариуцсан туслах i) бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага далайн хөлөг онгоцны ээлж хариуцсан ахмадын туслах нь зохих гэрчилгээтэй байна. ii) гэрчилгээ горилогч нь: 1. 18-аас дээш настай байх; 2. эрүүл мэндийн, ялангуяа, хараа, сонсголын шаардлагыг хангасан байх; 3. Захиргаанаас тавигдсан дараахь шаардлагыг хангасан байх: хөлөг онгоцон дээр хангалттай хугацаагаар хийсэн дадлагыг оролцуулан захиргаанаас тогтоосон тусгай бэлтгэлийг амжилттай төгссөн байх; эсхүл хөлөг онгоцны тавцангийн командын албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

4. Энэ конвенцийн нэмэлтэд заасан асуултыг оролцуулан тухайн хөлөг онгоц дээр ажиллахад шаардагдах мэргэжлийн мэдлэгийг эзэмшиж захиргаанаас тогтоосон шаардлагыг хангасан байх. Ажлын туршлага болон зохих мэдлэгийг олгох бэлтгэл нь "Аяллын үеийн ээлжийн үндсэн зарчмын тухай" журам ll/1 болон олон улсын холбогдох журам, зөвлөмж дээр үндэслэнэ. b. Чөлөөлөх үндэслэл Хэрэв захиргаа нь хөлөг онгоцны хэмжээ, аялах нөхцөлөөс шалтгаалан энэхүү журам болон нэмэлтийн заалтыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзвэл энэ усанд аялах бусад хөлөг онгоцны аюулгүй байдлын үүднээс ахмад болон ээлж хариуцсан ахмадын туслахыг тодорхой хэмжээгээр дээрх шаардлагаас чөлөөлж болно. Журам ll/3-ын Нэмэлт Бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага хөлөг онгоцны ахмад болон ээлж хариуцсан ахмадын туслахын гэрчилгээг авахад эзэмшвэл зохих мэдлэгийн доод түвшин 1. a) Дараахь мэдлэгийг эзэмшсэн байна: i) Далайн астрономийг ашиглан эрэг дээрх тэмдэгтээр аяллыг явуулах; ii) Далай дээр хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай олон улсын журмын заалт; iii) аюултай ачааг далайгаар тээвэрлэх олон улсны хууль /ААДТОУХ/; iv) Соронзон луужин; v) Радио телефон болон харагдах дохио; vi) Галын аюулыг эсэргүүцэх арга болон гал унтраах багаж хэрэгсэл; vii) Аюул ослын үед үйл ажиллагаа явуулах журам; viii) Аюул ослын үед үйл ажиллагаа явуулах журам; ix) Хөлөг онгоцны маневрал x) Хөлөг онгоцны тогтворжилт, xi) Цаг агаарын байдал; xii) Жижиг хөлөг онгоцны хүчний төхөөрөмж; xiii) Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх; xiv) Хөлөг онгоцыг илрүүлэх аврах үйл ажиллагаа; xv) Далайн орчныг бохирдуулахаас хамгаалах. b) Хавсралтын "а"-д заасан мэдлэгийг эзэмшихийн тулд тухайн хөлөг онгоцонд байрлуулсан аяллын багаж төхөөрөмжийг зөв ажиллуулж чаддаг туршлагыг эзэмшсэн байх. c) "а" болон "b"-д заасан мэдлэгийг эзэмшихийн тулд ээлж хариуцсан ахмадын туслахын үүргийг зохих хэмжээгээр гүйцэтгэж байвал зохино. 20. Бүртгэлийн нийт багтаамж нь 200 тонноос бага далайн хөлөг онгоцны ахмад бүр 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахаас гадна захиргаанаас хөлөг онгоцны ахмадын үүргийг аюулгүйгээр гүйцэтгэх хариуцлага мэдлэгийн талаарх шаардлагыг хангасан байвал зохино. Журам II/4 Бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ахмадын ээлж хариуцсан туслахын гэрчилгээ олгоход тавих шаардлагын доод хэмжээ 1. Бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын далайн хөлөг онгоцны ахмадын ээлж хариуцсан туслах нь зохих гэрчилгээтэй байна. 2. Гэрчилгээ горилогч нь: a) 18-аас доошгүй настай байх; b) Эрүүл мэндийн ялангуяа, хараа сонсголын шаардлагыг хангасан байх;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

c) Хөлөг онгоцны тавцангийн багийн бүрэлдэхүүний албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх болон үүний 6 сараас доошгүй хугацааг гэрчилгээтэй ахмадын туслахтай хамт ажилласан байвал зохино. Энэ хугацаатай тэнцүү гэж захиргаа үзсэн тохиолдолд 2 жилээс илүүгүй хугацааны тусгай бэлтгэлийн дамжаагаар сольж болно. d) Байгууллагын захиргаанаас онолын болон практикийн дадлагын талаар тавьсан шаардлагыг зохих шалгалт өгснөөр баталгаажуулна. 3. Хязгаарлалтгүй гэрчилгээ Нутаг дэвсгэрийн хязгаарлалтгүйгээр хөвөх эрхийн гэрчилгээний шалгалтад энэхүү журмын нэмэлтэд тусгагдсан онолын мэдлэг болон практикийн дадлага олгох асуулт орсон байна. 4. Хязгаарлалттай гэрчилгээ Захиргаа нь эрэг орчмын аялал хийх хөлөг онгоцонд ажиллах хүмүүсийн гэрчилгээний шалгалтад энэ бүс нутагт ажиллах бусад хөлөг онгоцны аюулгүй байдлыг анхаарсны үндсэн дээр энэхүү нэмэлтэд орсон дараахь асуултыг оруулахгүй байж болно: a). Далайн астроном; b) Радионавигацийн систем болон тухайн системд хамрагдахгүй нутагт аялал хийх; c) ахмадын ээлж хариуцсан туслах нь нэмэлтэд заасан өөрийн үүргийг биелүүлэхтэй холбогдсон мэдлэгийг сайтар эзэмшсэн байна. Захиргаа мэдлэгийн түвшинг тодорхойлохын тулд нэмэлтийн хэсэг тус бүрийн агуулгад анхаарна; d) Онолын мэдлэг болон практикийн дадлагын тайлан бэлтгэл нь "аяллын үеийн ээлжийн үндсэн зарчим", эсхүл журам ll/1 болон олон улсын холбогдох журам, зөвлөмжид үндэслэнэ. Журам ll/4-ийн Нэмэлт Бүртгэлийн нийт багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны ахмадын ээлж хариуцсан туслахын гэрчилгээг авахад эзэмшвэл зохих мэдлэгийн доод хэмжээ 1. Огторгуйн жолоодлого Од гарагийн байршлыг жишин хөлөг онгоцны байрлалыг тогтоох болон луужингийн заалтыг засах чадвар. 2. Газрын болон эргийн тэмдэгтээр баримжаалан аялах a) Дараахь зүйлийн тусламжтайгаар онгоцны байрлалыг тогтоох чадвар i) эргийн тэмдэгтээр; ii) гэрэлт цамхаг, замын тэмдэг, хөвөгч аргамаа (буй), аяллыг хязгаарласан хэрэгслийн тусламжаар; iii) усны урсгал, түрлэг, салхийг тооцоолон машины минутын хурд болон хурдыг хэмжих багажийн тусламжаар онгоцны байрлалыг тогтоох; b) аяллын зураг, сурах бичиг, үүнд газрын зураг, усны түрлэгийн таблиц, далайн аялагчдын мэдэгдэл, радиогоор зарлаж байгаа аяллын урьдчилсан анхааруулга, аяллын замын мэдээллийн талаар мэдлэгтэй байх. 3. Радиолокаторыг ашиглан онгоцыг удирдах Радиолокаторын үндсэн зарчим, ашиглах, хүлээн авсан мэдээллийг тайлах, дүгнэлт хийх болон дараахь зүйлийн талаар мэдлэгтэй байх: a) үнэн зөв болон ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйл; b) индикаторын блокийг ажилд оруулах, залгах; c) хуурамч дуут дохио, далайн мандал дахь шуугианаас ойсон дохио болон буруу заалтыг илрүүлэх; d) пеленг болон зайг тогтоох; e) аюултай дуут дохиог илрүүлэх; f) өөр онгоцны хурд болон явж байгаа чиглэлийг тогтоох; g) ирж байгаа, гүйцэж түрүүлж байгаа болон аялж яваа замыг хөндлөн гарах гэж байгаа онгоцонд хүрэх хамгийн бага зай, хугацааг тогтоох;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

h) бусад онгоцны хурд болон явах чиглэл өөрчлөгдсөнийг илрүүлэх" i) өөрийн хөлөг онгоцны аялал чиглэл болон хурд өөрчлөгдөхөд нөлөөлөх нөлөөлөл; j) далай дээр хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмыг хэрэглэх. 4. Ээлжийн ажиллагаа a) Хөлөг онгоцыг аюулгүй удирдах хавсралтыг багтаан далай дээр хөлөг онгоцыг мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмын талаарх мэдлэг; b) "аяллын үеийн ээлжийн ажиллагааны үндсэн зарчим", эсхүл журам ll/1-ийн талаарх мэдлэг. 5. Хөвөлтийн радио систем Хөвөлтийн радио багажийн тусламжаар хөлөг онгоцны байрлалыг тогтоох чадварын захиргаанаас тогтоосон шаардлагыг хангасан байх. 6. Радио пеленгатор, усны гүн хэмжигч (эхолот) Эдгээр багажийг ашиглан авсан мэдээллийг зөв хэрэглэх чадвар. 7. Цаг агаар Хөлөг онгоцны цаг уурын багажийн талаарх мэдлэг, түүнийг зөв ашиглах, цаг уурын янз бүрийн шинжийн талаарх мэдлэг. 8. Соронзон болон гиро луужин Соронзон болон гиро луужингийн ажиллах зарчим, түүний заалтыг засах, тохируулах мэдлэг. Гиро луужингийн захын системийн тухай ойлголт. Гиро луужингийн үндсэн төрөлд үйлчилгээ хийх, ашиглах мэдлэг. 9. Авто жолоо Авто жолооны систем болон түүнийг ашиглах зааврын талаарх мэдлэг 10. Радио телефон болон нүдэн харааны дохиолол a) морзын үсгээр өгөх гэрэлт долгион хүлээн авч дамжуулах мэдлэг. b) Олон улсын дохиоллыг ашиглах чадвар. c) Радио телефоны холбоог ажиллуулах журмыг мэдэхээс гадна түүнийг ашиглаж чаддаг байх, ялангуяа золгүй явдал аюулгүй байдал, аяллын болон яаралтай мэдээг тухай дамжуулах чадвар. 11. Галын аюулгүй байдал болон гал унтраах хэрэгсэл a) галын түгшүүрийн сургалтыг зохион байгуулах чадвар; b) шаталтын химийн шинж чанар, түүний төрөл; c) гал унтраах системийн мэдлэг; d) гал түймэртэй тэмцэх бэлтгэл курс төгссөн байх. 12. Хүний амь аврах Хөлөг онгоцыг орхих сургалтыг зохион байгуулж чаддаг байх, аврах завь болон сал, мөн бусад аврах хэрэгслийг ашиглах мэдлэгтэй байхаас гадна, зөөврийн радио станц, радио цамхаг, индикаторыг золгүй тохиолдолд ашиглах, далайд амьд гарах аргын талаарх мэдлэгтэй байх. 13. Ослын үеийн үйл ажиллагаа "ОУХБ/ЗГХДАЗӨБ-ын удирдлагад зориулсан баримт бичиг" номын зохих хавсралтад дурдсан асуудлын талаарх мэдлэг. 14. Онгоц удирдлага болон маневрлалт Дараахь зүйлийн талаар мэдлэгтэй байна: a) Эргэлтийн тойрог болон тоормосны гулсах зайд жин ихдэг (дедвейт), суулт /садки/, тонголзох (дифферент), суурь төмөр (кид)-ийн доорх нөөц усны нөлөөлөх янз бүрийн нөлөөлөл; b) хөлөг онгоцны жолоодлогод салхи болон усны урсгалын нөлөөлөл; c) "хүн усанд" түгшүүрийн үед хөлөг онгоцыг маневрлах; d) суулт, гүехэн ус болон тийм үзэгдлийн нөлөөлөл; e) зангуу хаяж зогсох, арга зогсох үеийн үйл ажиллагаа. 15. Хөлөг онгоцны тогтвортой байдал a) тогтвортой болон тонголзох үеийн, түүнчлэн аюултай байдлын хүснэгт, тооцооллын диаграмм, аргачлалын талаар практикийн мэдлэг эзэмшсэн байх;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

b) Хөвөлтийн хэсэгчилсэн үндсэн ажиллагааны талаар мэдлэгтэй байх. 16. Англи хэл Ээлж хариуцсан ахмадын туслах нь газрын зураг далайн талаар сурах бичгийг ашиглах, цаг агаарын болон хөлөг онгоцны аюулгүй ажиллагааны талаарх мэдээг бүрэн ойлгох англи хэлний мэдлэгтэй байхаас гадна өөрийн санааг бүрэн ойлгуулж чаддаг, ЗГХДАЗӨБ-ын далайн станц үг болон ярианы толийг ашиглаж ойлгож чаддаг байвал зохино. 17. Хөлөг онгоцны бүтэц Хөлөг онгоцны хэсэгчилсэн хэсгийн нэр болон бүтцийн үндсэн холбоосыг сайн мэддэг байх. 18. Ачааг байрлуулах, хураах Ачааг байрлуулах, хураах үеийн аюулгүй ажиллагааны арга болон ачааг зөв байрлуулан хурааснаар хөлөг онгоцны аюулгүй ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй байх. 19. Эмнэлгийн тусламж Эмнэлгийн лавлах, радиогоор өгч байгаа зөвлөмжийг хүлээн авч хөлөг онгоцон дээр ихэвчлэн тохиолддог золгүй явдал, өвчлөлийн үед практик туслалцаа үзүүлэх чадвар. 20. Хөлөг онгоцыг илрүүлэх, аврах ЗГХДАЗӨБ-ын худалдааны хөлөг онгоцыг олж илрүүлэх /мерсар/ удирдамжийн талаар мэдлэгтэй байх. 21. Далайн орчныг бохирдохоос хамгаалах Далайн орчныг бохирдохоос хамгаалахад дагаж мөрдөх арга хэмжээний мэдлэг эзэмшсэн байх. Журам ll/5 Хөлөг онгоцны ахмад, түүний туслах нарын мэдлэг, дадлагыг дээшлүүлэхэд тавих шаардлагын доод хэмжээ 1. Хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа, эсхүл эрэгт ажиллаж байгаад хөлөг онгоцонд буцаж ирэх гэж буй гэрчилгээ бүхий хөлөг онгоцны ахмад болон түүний туслах нь захиргаанаас тавьж байгаа шаардлагын дагуу өөрийн үүрэгт ажилдаа тэнцэж байгаагаа 5 жил тутамд батална. Үүнд: 2. эрүүл мэндийн, ялангуяа хараа, сонсголын хувьд тавигдах шаардлагыг хангаж байгаа; 3. мэргэжлийн ур чадварын хувьд: i) хөлөг онгоцны ахмад болон түүний туслах нь сүүлийн 5 жилийн хугацаанд өөрийн албан тушаалд нэгээс доошгүй жилээр ажилласан байх; ii) энэхүү 1 дэх заалтын "b"-ийн 1-д заасны дагуу өөрийн гэрчилгээний зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэсэн байх; iii) тогтоосон шалгалтад орсон, эсхүл батлагдсан курсыг амжилттай төгссөн байх, түүнчлэн өөрийн гэрчилгээ ёсоор ажиллавал зохих албан тушаалд томилогдохоос өмнө хөлөг онгоцон дээр орон тооноос гадуур ахмадын туслахын үүргийг 3 сараас багагүй хугацаагаар гүйцэтгэсэн байвал зохино. 4. Сонирхогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Захиргаа нь хөлөг онгоцны ахмад түүний туслахын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах дамжааны хичээлийн хөтөлбөрийг боловсруулна. Дамжаа нь суралцагсдын ажлын туршлага, хийж гүйцэтгэх ажлыг бодолцсон байна. Энэ дамжаа нь захиргаагаар албан ёсоор батлагдсан байвал зохино. Захиргаа нь далайн техикийн хөгжил, өөрчлөлт, далай дээр хүний амь аврах, далайн орчныг хамгаалах талаар олон улсын хэмжээний журам, зааврын өөрчлөлтийг харгалзан үзсэн байвал зохино. 5. Олон улсын хэмжээнд зөвшөөрсөн шаардлагын дагуу хөлөг онгоцны ахмад түүний туслах нь батлагдсан курсыг амжилттай суралцаж төгссөн байх ёстой. 6. Өөрийн мэдэлд байгаа хөлөг онгоц нь далай дээр хүний амийг болон далайн орчныг хамгаалах талаар гарсан олон улсын журам, зөвлөмжийн талаарх сүүлийн үеийн өөрчлөлтөөр хангагдсанд захиргаа бүрэн итгэлтэй байвал зохино.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Журам ll/6 Хөлөг онгоцны аяллын үед ээлжид ажиллах бага албан тушаалтанд тавих шаардлагын доод хэмжээ 1. Нийт бүртгэлийн багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны аяллын үед ээлжид ажиллах бага албан тушаалтанд тавих шаардлагын доод хэмжээг 2 дахь заалтад тодорхойлов. Энэ шаардлага мэргэжлийн 1 дүгээр зэрэглэлтэй усан цэрэгт болон хөлөг онгоц нь хэмжээний хувьд хязгаарлагдмал, энэ шаардлагыг биелүүлэх нөхцөл бүрдээгүй хөлөг онгоцонд хамаарахгүй байж болно. Захиргаа ээлжийн бага албан тушаалтан болох усан цэргээс нэмэлт мэргэшил боловсролын бэлтгэл шаардаж болно. 2. Нийт бүртгэлийн багтаамж нь 200 болон түүнээс дээш тоннын хөлөг онгоцны аяллын үед ээлжид ажиллагсад нь: a) 16-аас доошгүй настай байх; b) биеийн эрүүл мэндийн, ялангуяа хараа, чихний сонсголын хувьд тавих шаардлагыг хангасан байх; c) байгууллагын дараахь шаардлагыг хангасан байх; i) аяллын үед ээлжид ажиллах үүрэгтэй холбогдсон ажилд хөлөг онгоцон дээр . сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; ii) эрэг дээр болон хөлөг онгоцон дээр зохиогдох бэлтгэлд орсон байхаас гадна хөлөг онгоц дээр 2 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; d) Дараахь бэлтгэл, туршлагыг эзэмшсэн байх: i) гал унтраах үндсэн журам, анхны тусламж үзүүлэх, түүнчлэн хувь хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул учруулж болох зүйлс; ii) эрэг дээр болон хөлөг онгоцон дээр зохиогдох бэлтгэлд орсон байхаас гадна хөлөг онгоц дээр 2 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; e. Дараахь бэлтгэл, туршлагыг эзэмшсэн байх:

i) гал унтраах үндсэн журам, анхны тусламж үзүүлэх, түүнчлэн хувь хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул учруулж болох зүйлс; ii) өгсөн тушаалыг ойлгох чадвар, өөрийн гүйцэтгэх ажлын үүрэгт асуудлаар ахмадын ээлж хариуцсан туслахтай харилцах мэдлэгтэй байх; iii) залуурыг эзэмших чадвар, залуурт өгсөн үүргийг гүйцэтгэхээс гадна гиро соронзон компасыг ажиллуулж чадах; iv) сонсголын болон гэрэлт, дарцагт дохиоллыг мэддэг байхаас гадна гарсан дохионы чиглэлийн талаар илтгэж чадлаг байх; v) автомат удирдлагаас гар удирдлагад, гар удирдлагаас автоматад шилжүүлж чаддаг байх; vi) дотоод холбоо болон аваарын дохионы системийг ашиглаж чаддаг байх; vii) Аюулд орлоо гэсэн дохиог техникийн хэрэгслээр өгснийг мэддэг байх; viii) аюулын үед өөрийн хийж гүйцэтгэх ажлыг мэддэг байх; ix) Өөрийн үүргийг гүйцэтгэхэд холбоотой хөлөг онгоцны тодорхойлолт, хэллэгийг мэддэг байх. 3. Хөвөх аяллын ээлжийн ажиллагаатай холбогдсон дээрх 2 дахь заалтын (с) болон (d)-д заасан ажил, практикийн туршлага болон бэлтгэлийг хангах арга хэмжээ нь зөвхөн хөлөг онгоцны ахмад, ахмадын туслах эсхүл, нарийн мэргэжлийн зэрэглэлтэй бага тушаалын албан хаагчдын шууд удирдлагын дор гүйцэтгэсэн тохиолдолд биелнэ. 4. Практикийн туршлага болон энэхүү дүрмээр заасан зохих бэлтгэлийг хангаж, хөвөх аяллын хэсэгт усан цэргээр ажиллах эрх авсан хүн бүрийг захиргаа нь тогтоосон баримт, бичгээр хангах үүрэгтэй. 5. Сүүлийн 5 жилийн нэг жилээс доошгүй хугацааг энэхүү журмын шаардлагыг бүрэн хангаж ажилласан усан цэргийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын усан цэрэгт мэргэжлийн үнэмлэх олгох тухай конвенцид хамруулан тооцохоор зохих байгууллагад тодорхойлж болно.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Журам ll/7 Хөлөг онгоцыг далайн боомтод зогсож байх үеийн ээлжийн ажиллагааны үндсэн журам 1. Хөлөг онгоцыг зогсоолын хананд найдвартай аргамжсан болон боомтод зогсож зангуу хаяж зогсож байгаа үед хөлөг онгоцны ахмад нь хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах зорилгоор ээлжийг зохион байгуулна. 2. Ийм ээлжийг зохион байгуулахдаа гэрчилгээтэй далайчныг бэлтгэх тухай 1978 оны олон улсын бага хурлын "ахмадын ээлж хариуцсан туслахын боомтод байх үеийн ээлжийн журмын тухай зөвлөмж" болон "ээлж хариуцагч механикийн туслахын боомтод байх үеийн ээлжийн журмын тухай зөвлөмж"-ийг удирдлага болгоно. Журам ll/8 Аюултай ачаа тээвэрлэгч хөлөг онгоцны боомтод байх үеийн ээлжид тавих шаардлагын доод хэмжээ 1. Тэсрэх, галд түргэн шатамхай, хортой, хүний эрүүл мэнд болон байгалийг бохирдуулах шингэн болон нуранга ачааг тээвэрлэдэг хөлөг онгоцны ахмад нь хэдийгээр хөлөг онгоц эрэгт аюулгүй хүрч аргамжигдсан юм уу зангуугаа хаясан ч гэсэн боомтод байх үед байнгын бэлэн байдалд байх тавцангийн болон машин ээлжийг найдвартай ажиллах удирдах болон бага тушаалын хүмүүсээс бүрдүүлэн ажиллуулна. 2. Аюултай ачааг тээвэрлэгч хөлөг онгоцны ахмад нь ээлжийг зохион байгуулахдаа ачааны өвөрмөц шинж, тоо хэмжээ, савлалтын байдал, хураах нөхцөл, хөлөг онгоцонд ачааг авах нөхцөл зэргийг тооцон ээлжийг найдвартай ажиллахаар зохион байгуулна. 3. Ийм ээлжийг зохион байгуулахдаа гэрчилгээтэй далайчныг бэлтгэх тухай 1978 оны олон улсын бага хурлын "ээлж хариуцсан ахмадын туслахын боомтод байх үеийн ээлжийн журмын тухай зөвлөмж" болон "ээлж хариуцсан механикийн туслахын боомтод байх үеийн ээлжийн журмын тухай Зөвлөмж"-ийг удирдлага болгоно. 3 ДУГААР БҮЛЭГ Хөдөлгүүрийн тасаг Журам lll/1 Аяллын үеийн машин тасгийн ээлжийн ажлын үндсэн зарчим 1. Машин тасгийн ээлжийн аюулгүй хэвийн ажиллагааг хангахын тулд Талууд хөлөг онгоцыг өмчлөгч, операторч, хөлөг онгоцны ахмад, ахлах механикч болон ээлжийн хүмүүсээс энэхүү журмын үндсэн зарчмын мөрдөж байгаа эсэхэд анхаарлаа хандуулна. 2. Энэ журмын зорилгод "ээлж" гэсэн нэр томьёо нь механикчийн машин тасагт байгаа болон байхгүй үед түүний үүргийг хариуцан ажиллаж байгаа хүмүүс болно. 3. Бүх хөлөг онгоцонд доорх үндсэн зарчим (гэхдээ эдгээрээр хязгаарлаж үл болно)-ыг мөрдлөг болгоход анхаарна. 4. Ерөнхий зүйл a) Ахлах механикч нь хөлөг онгоцны ахмадтай зөвшилцөн машин тасгийн ээлжийн ажиллагааг найдвартай аюулгүй ажиллахаар зохион байгуулах үүрэгтэй. Машин тасгийн ээлжид ажиллах бага тушаалын хүмүүсийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо дараахь хүчин зүйлийг харгалзана: i) Хөлөг онгоцны төрөл; ii) Механизмын төрөл болон түүний техникийн төрөл нөхцөл; iii) Цаг агаарын байдал, мөс тогтолтын нөхцөл, усны бохирдолт, түүнтэй тэмцэх арга, гүехэн усанд хөвж байгаа байдал, осол тохиолдож болзошгүй байдал зэрэг гадны нөлөө; iv) ээлжийн хүмүүсийн мэргэжил, туршлага; v) Хөлөг онгоц, ачаа, боомт болон хүний амь насны аюулгүй байдал болон орчныг хамгаалах асуудал; vi) Үндэсний болон олон улсын хэмжээний журмыг ханган биелүүлэх нөхцөл;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

vii) Хөлөг онгоцны хэвийн ашиглалтыг хангах; b) Ахлах механикчийн удирдлагын дор ээлжийн механикч машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа түүнд тавих хяналтыг хариуцах үүрэгтэй. Ээлжийн механикч нь ээлжийн хугацаанд хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангахад машин механизмыг найдвартай үр ашигтай ажиллуулах, түүнд үйлчилгээг хийх хариуцлагыг хүлээсэн ахлах механикчийн төлөөлөгч юм. c) Ахлах механикч нь хөлөг онгоцны ахмадтай зөвлөлдөн дараагийн аялалд шаардагдах шатахуун, тослох материал, ус, химийн бодис, сэлбэг, багаж хэрэгсэл, нөөц сэлбэг болон бусад хангамжийн материалын хэрэгцээг тооцсон байна. 5. Ашиглалт a) Ээлжийн механикч ээлжийн тогтоосон журмыг биелүүлэх нөхцөлийг хангасан байна. Хэрэв түүний удирдлагад бага тушаалын ажиллагчид багтдаг бол хүчний гол машин болон туслах төхөөрөмжийг үр ашигтай найдвартай ажиллуулах үйл ажиллагааг хангах үүрэгтэй; b) Машин тасгийн ээлж нь эхлээд бүх машин механизмын ажиллагааны горимыг шалган, хэвийн бус ажиллаж байгаа механизм болон хэвийн ажиллагаа алдагдах гэж байгаа механизм, тусгай үйлчилгээ засвар шаардагдах механизмын тэмдэглэлийг хөтлөн авсан арга хэмжээг тэмдэглэнэ. Мөн шаардлагатай бол цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг зохиох; c) Ээлжийн механикч нь хүчний гол машин бас туслах механизмын ажиллагаанд хяналтыг тогтмол бий болгож машин тасгийн байр, жолооны удирдлагад үе үе үелэг хийж хэвийн бус ажиллагааг илрүүлэн засах арга хэмжээг авах; d) Машин тасагт ээлж байнга байх шаардлагатай бол ээлжийн механикч нь хөлөг онгоцны чиглэл болон хурдыг өөрчлөх тушаалыг хүлээн авч хүчний гол машиныг удирдахад байнга бэлэн байна. Мөн амарч байгаа ээлж машин тасагт үе үе ирэх тохиолдол гарвал тэр ээлжийн механикч аль ч үед машин тасагт ирэхэд бэлэн байх; e) Тавцангийн удирдлагаас ирсэн бүх тушаалыг шуурхай биелүүлэх ёстой. Захиргаанаас бүртгэх шаардлагагүй гэж үзсэнээс бусад хөлөг онгоцны чиглэл хурдыг өөрчлөхтэй холбогдон хүч машины ажиллагааны бүртгэлийг хөтөлнө. Ээлжийн механикч нь хүчний гол машины удирдлагын дэргэд ээлжийн ажиглагчийг заавал ажиллуулах бөгөөд удирдлага нь гар ажиллагаатай бол "бэлтгэх" дохиог өгсөн байх; f) Гол хүчний машин туслах тоног төхөөрөмжийн үйлчилгээнд саад болох тушаалыг ээлжийн механикчид өгч болохгүй; g) Механик, цахилгаан, шингэн, хийн системээр ажилладаг бүх механизм болон түүнийг удирдах багаж хамгаалах хэрэгсэл, нийгэм ахуйн системийн үйлчилгээ арчилгаанд анхаарлаа хандуулж сэлбэг хэрэгслийн зарцуулалтын тооцоог хөтөлнө; h) Ахлах механикч нь ээлжийн механикчийг ээлжийн хугацаанд хийгдвэл зохих засвар үйлчилгээний асуудлаар мэдээлэлтэй болгох арга хэмжээг авна. Ээлжийн механикч ашиглаж байгаа механизмыг зогсоох, ажилд оруулах, шалгаж тохируулах хариуцлагыг хүлээнэ. Гүйцэтгэсэн бүх ажлын талаар тэмдэглэлийг зохих журмын дагуу бичих; i) Ээлжийн механикч нь ээлж солилцохын өмнө гол хүчний машин болон тулах төхөөрөмжийн ажиллагааны талаарх бүх мэдээллийг тэмдэглэх; j) Ээлжийн механикч машин тасагт гал гарсан тохиолдолд энэ тухай нэн даруй тавцангийн удирдлагад мэдэгдэн хөлөг онгоцны хурдыг хасах, жолооны удирдлага зайлшгүй жагсаалаас гарахад машины хөдөлгүүрийг зогсоох, цахилгаан өгөлтийг өөрчлөх зэрэг аюулгүй байдалтай холбоотой хөлөг онгоц болон түүний багийн бүрэлдэхүүнд тохиолдох аюулыг урьдчилан арилгах арга хэмжээ авна. Зайлсхийх бүх арга хэмжээ авахад нь аль болохуйц урт хугацаа өгөх зорилгоор бололцоотой бол машин тасагт үйл ажиллагаа эхлэхээс өмнө тавцанд мэдээллийг өгсөн байх; k) Хүчний гол машин нь техникийн хувьд бэлэн байгаа ээлжийн механикч маневрийн үед бусад машин, механизмыг ажилд оруулахад бэлтгэхээс гадна цахилгаан энергийн нөөц хангалттай үед жолооны удирдлага болон бусад системд цахилгаан өгөхөөр бэлтгэх ёстой.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

6. Ээлжийн ажиллагааны шаардлага a) Ээлжинд ажиллагч бүр нь өөрийн гүйцэтгэх үүргээ мэддэг байхаас гадна дараахь зүйлийг ашиглаж чаддаг байна: i) хөлөг онгоцны дотоод холбоог ашиглаж чаддаг байх; ii) аюул ослын үед машин тасгаас гарах хаалгыг мэддэг байх; iii) lll/машин тасагт ашигладаг ослын дохиог мэдэж, түүнийг ялгаж чаддаг байхаас гадна ялангуяа нүүрстөрөгчийн станцыг ажиллуулах тухай дохиог сайн мэддэг байх; iv) машин тасгийн галын багаж хэрэгслийн байрлалыг мэдлэг түүнийг ажиллуулж чаддаг байх. b) Машин тасгийн ээлжийн бүрэлдэхүүнийг уг хөлөг онгоц ашиглалтын нөхцөлийг хангаж чадахуйцаар бүх машин механизмыг автомат болон гар ажиллагаагаар ажиллуулах боломжийг бүрдүүлнэ. Иймд дараахь байдалд анхаарвал зохино: i) Хөлөг онгоцны найдвартай ашиглалтад нөлөөлөх бүх машин, механзмын ажиллагаанд тасралтгүй үр ашигтай хяналт тавих боломжтой байх; ii) хүчний гол механизм болон жолооны тоног төхөөрөмж түүний хэрэгсэл нь аюул осол болон эвдрэлийн улмаас төвлөрсөн удирдлагаас гар ажиллагаанд шилжихэд найдвартай ажиллуулж чаддаг байх; iii) Гал түймрийг илрүүлэх, тусгаарлах, унтраах суурин тоног төхөөрөмжийн ажиллагаа, түүний байршил; iv) Аяллын болон аргамжих, өргөлтөд тавих үеийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц туслах, нөөцийн болон ослын тоноглол, хэрэгслийн ашиглалтын байдал, тэднийг хэрэглэх; v) Хөлөг онгоцны ашиглалтын бүх нөхцөлд үр дүнтэй ажиллагааг хангах зорилгоор механизмыг ажлын байдалд зайлшгүй байлгах арга хэмжээ болон журам; vi) ашиглалтын онцгой нөхцөлд ээлжид тавигдаж болох бусад шаардлага. c. Хаалт, хамгаалалт байхгүй газарт зангуу хаяж зогссон үед ахлах механик нь ахмадтай тохиролцон машин тасгийн ээлжийн бүрэлдэхүүнийг томилно. 7. Ээлжийн ажиллагааг гүйцэтгэх чадвар Ээлжийн бүрэлдэхүүний ядарсан байдал нь ээлжийн ажлын үр дүнд нөлөөлөхгүй байхаар ээлжийг зохион байгуулна. Ахлах механикч нь аялалд гарахдаа дараачийн ээлжийн хүмүүс хангалттай амарсан байхаар ээлжийг зохион байгуулна. 8. Далайн орчныг хамгаалах Машин тасгийн удирдах болон бага тушаалын бүх хүмүүс нь хөлөг онгоцны ашиглалт болон аваарийн үед далайн орчныг бохирдуулах нь ямар хор уршигтайг ойлгож, олон улсын болон боомтын журамд нийцүүлэн далайн орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг урьдчилан авсан байна. Журам lll/2 Гол хүчний төхөөрөмжийн хүч чадал нь 3000 квт болон түүнээс дээш хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчид гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Гол хүчний төхөөрөмжийн хүч чадал нь 3000 квт болон түүнээс дээш далайн хөлөг онгоцны ахлах механик болон хоёрдугаар механикч бүр зохих гэрчилгээтэй байна. 2. Гэрчилгээ горилогч нь: a) Эрүүл мэндийн, ялангуяа хараа, сонсголын талаар тавих шаардлагыг хангасан байх; b) Гэрчилгээтэй ээлжийн механикчид тавих шаардлагыг хангасан байх; i) 2 дугаар механикчийн гэрчилгээ хамгаалагч нь механикч болон түүний туслахын албанд 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; ii) ахлах механикчийн гэрчилгээ хамгаалагч нь хөлөг онгоц дээр 36 сараас доошгүй хугацаагаар ажилласны 12 сараас доошгүй хугацаанд 2 дугаар механикчийн гэрчилгээ авч механикчаар ажилласан байх.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

c) Галын бэлтгэл курсыг төгссөн байх; d) Захиргаанаас тогтоосон зохих шалгалтад тэнцсэн байна. Шалгалтын асуултыг энэ журмын нэмэлт болгон гаргав. Энэ бүхий байгууллага нь эрэг орчмын аялалд хязгаарлагдмал хүчин чадалтай хөлөг онгоцонд ажиллах механикч нарт зориулан энэ нэмэлтэд заагдсан асуултыг өөрчилж болно. 3. Онолын мэдлэг практикийн дадлага олгох бэлтгэлийг олон улсын конвенц болон зөвлөмжийг удирдлага болгон явуулна. 4. Мэдлэгийн түвшингийн шаардлагыг олгох мэргэжлийн төрлөөр ангилан нэмэлтийн хэсэг тус бүрээр өөрчлөн тогтоож болно. Журам lll/2-ын нэмэлт Гол хүчний төхөөрөмжийн хүч чадал нь 3000 квт болон түүнээс дээш хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Гол хүчний төхөөрөмжийн хүч чадал нь 3000 квт болон түүнээс дээш хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчийн гэрчилгээ хамгаалагчийн шалгалтын хөтөлбөрийн шаардлагыг дор дурдав. 2 дугаар механикч нь ахлах механикчийн хариуцлагыг хүлээхэд бэлтгэлтэй байхын тулд хөлөг онгоцны механизмын аюулгүй ажиллагааны байдлыг хангах талаар зохих мэдлэгтэй байна. 2. Гэрчилгээ авагчдын шалгалтад оруулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд дор дурдсан 4 дэх хэсгийн (а)-д заасан асуудлыг оруулахгүй байж болно. Шалгалтын асуудалд оруулаагүй хүчний хөдөлгүүртэй хөлөг онгоцонд ийм гэрчилгээ хүчингүй бөгөөд захиргааны шаардлага ёсоор дээрх асуудлыг мэддэгээ батлах хүртэл тийм онгоцонд ажиллахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ гэрчилгээд хязгаарлалтын талаар тодорхой заавал зохино. 3. гэрчилгээ авагч мэдлэгийн дараахь зарчмыг мэдсэн байх: a) Дулаан дамжуулалт болон термодинамик; b) механик болон гидродинамик, c) хөлөг онгоцны хүчний тоноглолын /уурын болон дизель хөдөлгүүр, хийн хөдөлгүүр/ болон хөргөлтийн төхөөрөмжийн ажиллагааны зарчим; d) түлш болон тослох материалын физик, химийн найрлага, шинж чанар; e) материалын технологи; f) шаталтын физик, химийн шинж чанар, гал унтраах агент; g) далайн цахилгаан техник болон цахилгаан тоноглол, тооцоолон бодох машин; h) автоматчиллын, хяналтын хэмжих систем болон удирдлагын системийн үндэс; i) хөлөг онгоцны бүтцийн онол ялангуяа живэлтээс хамгаалах. 4. Гэрчилгээ хамгаалагч нь дараахь зүйл дээр туршлагатай байна: a) ашиглалт болон үйлчилгээ: i) хөлөг онгоны дизель хөдөлгүүр; ii) хөлөг онгоцны уурын төхөөрөмж; iii) хөлөг онгоцны хийн турбин. b) насосны систем болон дамжуулах хоолой, уурын туслах тоноглол, жолооны байгууламж зэргийг оруулан туслах механизмын ашиглалт, үйлчилгээ; c) цахилгаан байгууламж, удирдлагын хяналтын байгууламжийн ашиглалт, тохируулга, үйлчилгээ; d) ачааны болон тавцангийн механизмын ашиглалт, тохируулга, үйлчилгээ; e) хэвийн бус ажиллагаатай механизмын илрүүлэлт болон холбоосны салалт болон эвдрэлээс урьдчилан сэргийлэх; f) үйлчилгээ засварыг ухаалаг зохион байгуулах чадвар; g) гал түймрийг унтраах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга; h) хөлөг онгоцны ажиллагаанаас орчныг бохирдуулахгүй байх арга хэрэгсэл; i) далайн орчныг бохирдуулахгүй байх журам; j) бохирдсон далайн орчноос бусад орчинг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ;

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

k) зохих хэрэгслийг ашиглан машин тасгийн ажиллагсдыг гэмтсэн тохиолдолд анхны тусламж үзүүлэх; l) аврах хэрэгслийг ашиглах түүний зориулалтын талаарх мэдлэг; m) хөлөг онгоц живэхтэй тэмцэх арга; n) аюулгүйн техникийн ажиллагаа. 5. Гэрчилгээ хамгаалагч нь далайн эрх зүйн талаар олон улсын конвенц, хэлэлцээрийн хүрээнд машин тасгийн хүмүүсийн мэдвэл зохих мэдлэгийг эзэмшсэн байвал зохино. Ялангуяа энэ мэдлэг нь далайн орчныг хамгаалах, далайн тээврийн аюулгүй ажиллагаатай холбоотой байна. Далайн дотоодын эрх зүйн мэдлэгийн цар хүрээг олон улсын конвенцийг хэрэгжүүлэхээр тусгасан дотоодын дүрмээр захиргааны эрх бүхий байгууллага тогтоож өгнө. 6. Гэрчилгээ авагч нь хамт олныг ажиллах болон ажлын бэлтгэлийг хангахад удирдаж чаддаг байх ёстой. Журам lll/3 Гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 750-3000 квт хүртэлх хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчид гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 750-3000 квт хүртэлх далайн хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикч зохих гэрчилгээтэй байна. 2. гэрчилгээ горилогч нь: a) биеийн эрүүл мэндийн, ялангуяа нүдний хараа чихний сонсголын хувьд тавих шаардлагыг хангасан байх; b) ээлжийн механикчид олгох гэрчилгээнд тавигдах үндсэн шаардлагууд: i) 2 дугаар механикчийн гэрчилгээ авахад нь хөлөг онгоцны механик, механикчийн туслахын албан тушаалд 12 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; ii) ахлах механикчийн гэрчилгээ авахад уг мэргэжлээрээ хөлөг онгоцонд 25 сараас доошгүй хугацаагаар ажилласнаас 2 дугаар механикчийн гэрчилгээтэйгээр 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байна. c. гал түймэртэй тэмцэх бэлтгэл курсыг төгссөн байна; d. захиргааны шаардлагыг хангасан зохих шалгалтыг өгсөн байна. Шалгалтын асуултыг энэхүү журмын нэмэлтэд дурдсан болон энэ нэмэлтийн зарим хэсэгт оруулах өөрчлөлтийг эрх бүхий байгууллага шийдсэн байна. Ялангуяа эрэг орчмын аялалд ажиллах онгоцны механикч нарын онцлогт тохируулан залуурын (удирдлагын) төвлөрсөн болон автомат системийн талаарх асуултад өөрчлөлт оруулж болно. 3. Олон улсын конвенц болон зөвлөмжтэй уялдуулан онолын болон дадлагын бэлтгэлийг хийнэ. 4. Энэхүү нэмэлтийн зарим хэсгийн мэдлэгийн түвшинд тавигдах шаардлагаас хамаарч, ахлах механикч юм уу 2 дугаар механикчид гэрчилгээ олгохоос шалтгаалан асуудлыг өөрчилж болно. Журам lll/3-ын нэмэлт Гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 750-3000 квт хүртэлх хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчид гэрчилгээ олгоход тавих шаардлагын доод бага хэмжээ 1. Гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 750-3000 квт хүртэлх хөлөг онгоцны ахлах болон 2 дугаар механикчийн гэрчилгээний шалгалтын хөтөлбөрийг дор дурдсанаар тодорхойлов. 2 дугаар механикч нь ямар ч нөхцөлд ахлах механикчийн хариуцлагыг хүлээн авч ажиллах тохиолдол гарахыг анхааран хөлөг онгоцны механизмын ашиглалтын аюулгүй ажиллагааг хангах зохих мэдлэгийг эзэмшсэн байна.

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

2. Захиргаа нь шаардлагагүй гэж үзвэл шалгалтын хөтөлбөрөөс 3 дахь хэсгийн (d) болон 4 дэх хэсгийн (а)-д заасан асуултыг хасаж болно. Шалгалтаас хасагдсан хүчний төхөөрөмж бүхий хөлөг онгоцон дээр ийм гэрчилгээ хүчингүй бөгөөд механик нь энэ асуудлыг сайн мэддэгээ баталсан тохиолдолд гэрчилгээ хүчинтэй болно. Гэрчилгээний хязгаарлалтыг гэрчилгээнд тодорхой бичиж тэмдэглэсэн байна. 3. гэрчилгээ горилогч нь дараахь онол эзэмшсэн байна: a) шаталтын үйл ажиллагаа; b) дулааны дамжуулалт; c) механик, гидромеханикийн онол; d) i) хөлөг онгоцны дизель хөдөлгүүр; ii) хөлөг онгоцны уурын тоноглол ; iii) хөлөг онгоцны хийн трубин; e) залуурын системийн зохион байгуулалт; f) шатах тослох материалын шинж чанар; g) материалын технологи ; h) галын дохиолол унтраалгын төхөөрөмж; i) хөлөг онгоцны цахилгаан төхөөрөмж; j) автоматжуулалт, хянах хэмжих хэрэгслийн систем болон удирдлагын систем; k) хөлөг онгоцны бүтэц зохион байгуулалт, ялангуяа живэлтээс хамгаалах арга; l) туслах систем. 4. гэрчилгээ авагч бүр дараахь практик туршлага эзэмшсэн байна: a) ашиглалт, үйлчилгээ; i) хөлөг онгоцны дизель хөдөлгүүр; ii) хөлөг онгоцны уурын тоноглол; iii) хөлөг онгоцны хийн трубин; b) жолооны байгууламжийг оролцуулан туслах механизмын ашиглалт, үйлчилгээ; c) цахилгаан тоног төхөөрөмж болон удирдлагын багаж хэрэгслийн ашиглалт үйлчилгээ; d) ачааны болон тавцангийн механизмын ашиглалт үйлчилгээ; e) эвдрэлтэй механизм болон зангилааны ажиллагааг илрүүлэх, эвдрэлээс урьдчилан сэргийлэх; f) засвар, үйлчилгээг зөв зохион байгуулах чадвар; g) гал түймрийг илрүүлэх унтраах арга; h) далайн орчныг бохирдлоос хамгаалах журмын биелэлт, бохирдлоос хамгаалах арга ажиллагаа; i) зохих хэрэгслийг ашиглан машин хэсгийн онцлогтой холбоотой гэмтэгсдэд анхны тусламж үзүүлэх; j) аврах хэрэгслийг ашиглах, түүний зориулалтын талаарх мэдлэг; k) живэлтээс хамгаалах ажиллагаа, ялангуяа машин тасагт ус орсон тохиолдолд авах арга хэмжээ Техник аюулгүйн ажиллагаа 5. Гэрчилгээ авагч бүр нь далайн орчныг хамгаалах далайн тээврийн аюулгүй ажиллагааны талаар машин тасгийн ажиллагсдын биелүүлэх үүрэгтэй холбогдсон далайн эрх зүйн мэдлэгийг олон улсын конвенц хэлэлцээрийн хэмжээнд эзэмшсэн байна. Далайн эрх зүйн дотоодын хууль тогтоомжийн мэдлэгийн хэмжээг эрх бүхий байгууллага тогтоох бөгөөд олон улсын конвенц болон хэлэлцээрийг мөрдүүлж хэрэгжүүлэх талаар гарсан журам, журмыг үүнд оруулсан байвал зохино. 6. Гэрчилгээ горилогч нь бие бүрэлдэхүүнийг удирдах, түүний бэлтгэл болон ажлыг зохион байгуулж чаддаг байна.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Журам lll/4 Байнга хүнтэй байх шаардлагатай, эсхүл хүн байнга байх шаардлагагүй хөдөлгүүрийн тасаг бүхий хөлөг онгоцны ээлжийн механикт гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 750 квт-аас дээш, уламжлалт байнга хүнтэй байх шаардлагатай, эсхүл хүн байнга байх шаардлагагүй машин тасаг бүхий хөлөг онгоцны ээлжийн механикч нь зохих гэрчилгээтэй байна. 2. Гэрчилгээ горилогч нь: a) 16-аас дээш настай байх; b) эрүүл мэндээр тэнцсэн, ялангуяа нүдний хараа, чихний сонсголоор; c) хөлөг онгоцны механикчийн холбогдолтой 3 жилээс доогүй хугацааны мэргэжлийн сургалтад суралцсан байх; d) (с) заалтыг оролцуулан хөлөг онгоцонд 3 жилээс доошгүй хугацаагаар ажилласан байх; e) хөлөг онгоцны механикчийн үүргийн дагуу хөлөг онгоцны механизмын ашиглалт, үйлчилгээний талаар онол, практикийн мэдлэгийг эзэмшсэн байх; f) гал түймэр эсэргүүцэх бэлтгэл курсыг төгссөн байх; g) аюулгүйн техникийн ажиллагааг мэддэг байх. Захиргаа нь эрэг орчмын аялалд явах гол хүчний төхөөрөмжийн хүчин чадал нь 3000 квт-аас доош хөлөг онгоцны механикч нарт бусад хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг харгалзан (с) болон (d)-д заасныг өөрчлөн оруулж болно. 3. Гэрчилгээ горилогч бүр нь янз бүрийн зааврын шаардлагыг оролцуулан жинхэнэ болон туслах механизмын ашиглалт, үйлчилгээг мэддэг байхаас гадна дор хаяад дараахь тусгай асуултыг мэдэх ёстой: a) ээлжийн үед i) ээлжийг хүлээн авах үеийн үүрэг; ii) ээлжийн ажиллагааны үүрэг; iii) машины журналын хөтлөлт болон түүний бичилтийг ойлгох чадвар; iv) ээлжийг хүлээлгэн өгөх үеийн үүрэг. b) Гол хүчний төхөөрөмж болон туслах механизм i) Гол хүчний төхөөрөмж болон туслах механизмыг ажиллуулах бэлтгэлд оролцох; ii) түлшний шаталтын системийг оролцуулан уурын тогооны ашиглалт; iii) тогооны усны түвшингийн хэвийн хэмжээг шалгах арга, хэвийн хэмжээ зөрчигдсөн байхад хийх үйлдэл; iv) машин болон тогооны тасгийн механизмын хэвийн бус ажиллагааг илрүүлэх, түүнийг эвдрэхээс хамгаалах арга хэмжээ. c) Насосны систем i) насосны системийн ашиглалтын үеийн үүрэг; ii) ачааны байрны болон ус оруулах болон гаргах насосны систем болон ус гаргах ховилын ашиглалт. d) Цахилгаан энергийн төхөөрөмж Генератор болон хувьсгагчийг ажилд бэлтгэх ажиллуулах, залгах, салгах e) Аюулгүй ажиллагааг хангах, аюул ослын үеийн үйл ажиллагаа i) ээлжийн үед авах урьдчилан сэргийлэх арга, гал түймэр, ялангуяа түлшний насосонд зайлшгүй авах арга хэмжээ; ii) цахилгааны болон түүнтэй адилтгах бусад тоног төхөөрөмжийн найдвартай хамгаалалт болон түүнтэй харьцах үеийн хяналт, авах арга хэмжээ. f) Бохирдлоос хамгаалах арга хэмжээ Далайн орчныг газрын тосон бүтээгдэхүүн, ачааны үлдэгдэл, бохир ус, утаа болон бусад зүйлээр бохирдохоос хамгаалах арга хэмжээ орно. Устай холилдсон нефтийг ангилагч шүүр, бохир усны шүүр зэргийг оролцуулан бохирдлоос хамгаалах тоног төхөөрөмжийн ажиллагааг мэдэх g) Анхны тусламж

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

Машин тасагт ихэвчлэн тохиолддогтой төстэй гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж. 4. Захиргаа нь хөлөг онгоцонд уурын тогоо байхгүй үед З дахь хэсгийн (b)-гийн ll болон lll заалтыг хасна. Хязгаарлалттай олгогдсон гэрчилгээ нь захиргаанаас тавих шаардлагын дагуу механикч нь дээрх асуудлаарх мэдлэгээ батлах хүртэл уурын тогоо бүхий хөлөг онгоцонд хүчин төгөлдөр бус байна. Бүх хязгаарлалтыг гэрчилгээнд тусгана. 5. Онолын болон практикийн туршлага эзэмших бэлтгэлийг олон улсын конвенц болон зөвлөмжийг үндэслэн явуулна. Журам lll/5 Механикийн мэргэжил, дадлагыг дээшлүүлэх сургалтад тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Хөлөг онгоцонд ажиллаж байгаа болон эрэг дээр ажиллаж байгаад эргэж ажилдаа орж байгаа гэрчилгээ бүхий механикч бүр өөрийн мэдлэгээ бататгахын тулд 5 жилээс ихгүй хугацаагаар давтан сургалтад хамрагдан суралцана. a) эрүүл мэндээр тэнцсэн байх, ялангуяа хараа, сонсголоор b) мэргэжлийн талаар i) сүүлийн 5 жилийн нэг жилээс доошгүй хугацаанд хөлөг онгоцны механикчийн албан тушаалд ажилласан байх; ii) уг хувь хүн өөрийн гэрчилгээний зэрэглэлийн дагуу, эсхүл эсхүл хөлөг онгоцонд адилтгах ажил дээр 1-ийн b-гийн l-ийг батлах баталгаатай байх ёстой. iii) Захиргаанаас тогтоосон шалгалтад тэнцсэн, эсхүл зохих курсын сургалтыг амжилттай төгссөн байх, түүнчлэн өөрийн гэрчилгээ ёсоор тухайн албан тушаалд томилогдохын өмнө хөлөг онгоцон дээр механикийн дагалдангаар эсхүл нэг зэрэглэл доогуур албанд 3 сараас багагүй хугацаагаар ажилласан байна. 2. 1-р заалтын (b) (lll)-д дурдсан курс нь далайн орчныг хамгаалах, далай дээр хүний амийг хамгаалах асуудлаар олон улсын конвенц, зөвлөмжид орсон өөрчлөлтийг тооцсон байна. 3. Байгууллагын захиргаа далайн орчныг хамгаалах болон далай дээр хүний амийг хамгаалах асуудлаар олон улсын дүрмэнд оруулсан сүүлийн үеийн өөрчлөлтийн материалаар өөрийн бүх онгоцыг хангасан байна. Журам lll/6 Машин тасгийн ээлжийн бага тушаалын ажилтанд тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Машин тасгийн ээлжийн бага тушаалын ажилтанд тавигдах шаардлагын хамгийн доод хэмжээг доорх 2 дугаар заалтаар тодорхойлов. Энэ шаардлагад дараахь хүмүүс хамаарагдахгүй: a) ээлжийн механикчийн туслахын үүргийг гүйцэтгэж байгаа бага тушаалын ажилтан; b) сурагчид; c) мэргэжлийн дадлага туршлага шаардлагагүйгээр ээлжид ажиллаж байгаа бага тушаалын хүмүүс. 2. машин тасгийн ээлжийн бага тушаалын ажилчин бүр нь: a) 16-аас дээш настай байх; b) эрүүл мэндийн, ялангуяа хараа, сонсголын хувьд тавих шаардлагыг хангасан байх; c) дараахь чиглэлээр бусад шаардлагыг хангасан байх: i) түймэр унтраах, анхны тусламж үзүүлэх, осолд орогчдод хиймэл амьсгал хийх, хувийн болон нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх аюулын талаар туршлага, бэлтгэлтэй байх; ii) тушаалыг зөв ойлгож, түүнийг өөрийн гүйцэтгэх ажилд зөв хэрэглэдэг байх.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

d) захиргаанаас тавих шаардлагыг хангасан байх: i) хөлөг онгоцон дээр гүйцэтгэх ажилтай холбогдсон ажлыг хуурай газар дээр гүйцэтгэсэн туршлагатай байх; ii) мэргэжлийн бэлтгэлийг эрэгт болон хөлөг онгоц дээр хийсэн байх; iii) хөлөг онгоц дээр орон тооны зохих ажлыг 6 сараас доошгүй хугацаагаар хийсэн байх. 3. Бага тушаалын ажилтан нь дараахь зүйлийг мэддэг байна: a) машин тасгийн ээлжийн ажлын журам болон ээлжид гүйцэтгэх өөрийн ажлын журам; b) машин тасгийн ажилтай холбогдсон техникийн аюулгүй ажиллагаа; c) машин тасгийн болон тоног төхөөрөмж механизмын талаарх нэр томьёо, өөрийн үүрэгтэй холбоотой тоног төхөөрөмж, механизмын нэр; d) байгаль орчныг хамгаалахтай холбогдсон үндсэн үйл ажиллагаа. 4. Тогоон тасагт ээлжид ажиллаж байгаа бага тушаалын хүмүүс нь тогооны ашиглалтын дүрмийг мэддэг байхаас гадна усны болон уурын даралтыг зохих түвшинд байлгах үйл ажиллагааг мэддэг байх. 5. Машин тасагт ээлжид ажиллаж байгаа бага тушаалын хүмүүс бүр тухайн онгоцны машин тасагт гүйцэтгэх өөрийн үүргийг сайн мэддэг байна: a) хөлөг онгоцны дотоод холбооны системийг ашиглаж чаддаг байх; b) машин тасгаас гарах ослын үеийн болон нөөцийн гарцыг мэддэг байх; c) аваарын дохиог мэддэг, түүнийг ялгаж чаддаг, ялангуяа нүүрс хүчлийн хийн станцыг залгаж чаддаг байх; d) машин тасгийн галын багажны байрлалтыг мэддэг байхаас гадна түүний ашиглаж чаддаг байх. 6. Байгууллагын Захиргаа нь энэхүү конвенц тухайн байгууллагын хувьд хүчин төгөлдөр болохоос өмнөх 5 жилийн нэгээс доошгүй жилд нь машин тасгийн бүрэлдэхүүний зохих албан тушаалд ажилласан ажилтныг энэхүү журмын шаардлагыг хангасанд тооцож болно. 4 ДҮГЭЭР БҮЛЭГ Радиотехникийн алба Радио тоног төхөөрөмжийн үйлчилгээ болон радио ээлжийн ажиллагаа Тайлбар Радио ээлжийн ажиллагаанд тавигдах зайлшгүй шаардлагыг радио холбооны дотоод журамд, харин үйлчилгээ хийх болон аюулгүй байдлыг хангах радио ээлжийн ажиллагаанд тавигдах шаардлагыг “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” олон улсын конвенцид болон Радио холбооны дотоод журамд тусгасан бөгөөд эдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг болон хүчин төгөлдөр болсон хугацааг харгалзан үзвэл зохино. Түүнчлэн гэрчилгээтэй далайчин бэлтгэх тухай 1978 оны олон улсын хурлаар баталсан тогтоолыг харгалзан үзнэ. Журам IV/1 Радио мэргэжилтэнд гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Хөлөг онгоцон дээр радио холбооны ээлжид хариуцлага хүлээх, эсхүл ээлжид гарч байгаа радио мэргэжилтэн нь радио холбооны дотоод журамд заасны дагуу захиргаанаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гэрчилгээтэй, мэргэжлээрээ ажилласан зохих дадлагатай байна. 2. Түүнээс гадна радио мэргэжилтэн нь: a) 18-аас доошгүй настай байх;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

b) эрүүл мэндийн талаар ялангуяа хараа, сонсгол, хэл ярианы хувьд шаардлагыг хангасан байх; c) энэхүү журмын нэмэлтийн шаардлагыг хангасан байх. 3. Гэрчилгээ горилогч бүр захиргааны шаардлагад нийцсэн шалгалт өгсөн байна. 4. Гэрчилгээ горилогчийн мэдлэгийн түвшин нь радио мэргэжилтний үүргийг үр дүнтэй бөгөөд найдвартай биелүүлэх хэмжээнд байна. Мэдлэгийн зохих түвшин болон бэлтгэлийн хэмжээг тодорхойлохдоо захиргаа нь энэ журмын нэмэлт болон радио холбооны дотоод журмын шаардлагыг харгалзан үзнэ. Түүнчлэн захиргаа нь далайчныг бэлтгэх болон гэрчилгээ олгох тухай олон улсын бага хурлаас 1978 онд баталсан тогтоолыг харгалзан үзнэ. Журам IV/1-ийн нэмэлт Радио мэргэжилтний практикийн дадал болон нэмэлт мэдлэгийн доод хэмжээ Радио холбооны дотоод журмын дагуу гэрчилгээ авах нэмэлт шаардлагаас гадна радио мэргэжилтэн нь дараахь мэдлэг, практик дадлыг эзэмшсэн байна. a) Дараахь нөхцөлийг оролцуулан аваарийн үед радио холбоогоор хангах: i) хөлөг онгоцыг орхих; ii) хөлөг онгоцон дээр гал гарах; iii) хөлөг онгоцны радио станц хэсэгчлэн юм уу бүрэн жагсаалаас гарах. b) аврах завь, сал болон бусад хөвөгч хэрэгсэл, тэдний тоног төхөөрөмж, ялангуяа аврагч завь дээрх зөөврийн болон суурин радио станц, аюул болсон газрыг заагч гэрэлт цамхгийг ашиглах; c) далайд амь гарах арга; d) анхны тусламж үзүүлэх; e) галын аюулаас урьдчилан сэргийлэх, унтраах, ялангуяа радио холбооны хэрэгсэлд онцгой анхаарах; f) радио тоног төхөөрөмж ашиглахтай холбогдон гарах цахилгаан, цацраг, хими болон механик аюулаас багийн бүрэлдэхүүн, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахтай холбогдон авах арга хэмжээ; g) худалдааны хөлөг онгоцыг аврах, хайх талаар ЗГХДАЗӨБ-ын удирдамжийг хэрэглэх, ялангуяа радио холбоог онцгой анхаарах; h) худалдааны хөлөг онгоцны мэдээллийн систем, түүнд оролцох журам олон улсын дохионы эмхтгэлийг хэрэглэх болон ЗГХДАЗӨБ-ын далайн удирдлагын ярианы хэвшмэл толийг ашиглах; i) радиогоор эмнэлгийн зөвлөгөө өгөх журам, түүнийг зохион байгуулах. Журам IV/2 Радио мэргэжилтний мэдлэг, дадлагыг зохих түвшинд байлгах, боловсронгуй болгоход зайлшгүй тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Гэрчилгээ бүхий радио мэргэжилтэн бүр Захиргааны шаардлагыг хангаж, хөлөг онгоцон дээр ажиллах чадвартайгаа батлахын тулд: a) эрүүл мэндийн байдал, тухайлбал хараа, сонсгол, хэл ярианы байдлыг 5 жил тутам шалгуулах; b) мэргэжлийн чадавх: i) радио мэргэжилтний албан тушаалд 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан хугацаагаар батлах; ii) завсардсаны дараа далайд хүний амийг хамгаалах, орчин үеийн радио болон радио чиглүүлэгч тоног төхөөрөмж дээр ажиллах асуудлыг багтаасан эрэг дээрх юм уу хөлөг онгоцон дээрх хүлээн зөвшөөрөгдсөн дамжаа төгссөн байна.

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

2. Захиргааны далбаан дор хөвөх эрх бүхий хөлөг онгоцон дээр шинэ журам тогтоох, эсхүл ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, шинэ тоног төхөөрөмж суурилуулах болсон тохиолдолд удирдлагын зүгээс радио мэргэжилтнийг нэмэлт шалгалт өгөх, эсхүл эрэг, хөлөг онгоц хоёрын аль нэгэн дээр хүлээн зөвшөөрөгдсөн дамжаа дүүргэхийг шаардах бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангах үеийн үүрэгт онцгой анхаарна. 3. Радио мэргэжилтэн бүр багийн бүрэлдэхүүнийг бэлтгэхэд олон улсын тусгай шаардлага тавигддаг далайн хөлөг онгоцон дээр албаа үргэлжлүүлэхийн тулд олон улсын зохих журам, Зөвлөмжийг багтаасан шалгалт өгөх, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн дамжааг дүүргэсэн байна. 4. Захиргаа нь өөрийн харьяалалд байгаа хөлөг онгоц бүр далайд хүний амийг хамгаалах болон радио холбоотой хамааралтай олон улсын журамд оруулсан сүүлийн нэмэлт, өөрчлөлтөөр хангагдсан байгаадаа итгэлтэй байна. 5. Захиргаа нь хөлөг онгоц дээр ажиллаж байгаа болон далайн албанд буцаж орж буй радио мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх болон давтан бэлтгэх дамжааны хөтөлбөрийг сонирхогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр зохионо. Журам IV/3 Радиотелефончин-операторч гэрчилгээ олгоход зайлшгүй тавигдах шаардлагын доод хэмжээ Хөлөг онгоцон дээр ээлжид гарч байгаа болон гарах үүрэг хүлээсэн радиотелефончин-оператор нь: 1. Радио холбооны дотоод журмын заалт ёсоор захиргаанаас хүлээн зөвшөөрсөн юм уу олгосон гэрчилгээтэй байна. 2. Түүнээс гадна хөлөг онгоцон дээрх радиотелефончин-оператор нь далайд хүний амийг хамгаалах тухай олон улсын конвенцийн шаардлагын дагуу: a) 18-аас доошгүй настай байх; b) Захиргаанаас эрүүл мэндийн талаар, ялангуяа хараа, сонсгол, хэл ярианы хувьд тавих шаардлагыг хангасан байх; c) Энэхүү журмын нэмэлтийн шаардлагыг хангах. 3. Гэрчилгээ горилогч нь захиргааны шаардлагад нийцсэн шалгалтад тэнцсэн байна. 4. Гэрчилгээ горилогчийн мэдлэгийн түвшин нь радиотелефончин-операторын үүргийг найдвартай бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх боломжтой байна. Мэдлэгийн зохих түвшин, бэлтгэлийн хэмжээг тодорхойлохдоо захиргааны зүгээс энэхүү журмын нэмэлт, радио холбооны дотоод журмын шаардлагыг харгалзан үзнэ. Түүнчлэн захиргаа нь далайчныг бэлтгэх болон гэрчилгээ олгох тухай 1978 оны олон улсын хурлаар баталсан тогтоол, ЗГХДАЗӨБ-ын зохих зөвлөмжийн заалтыг анхааран үзнэ. Журам IV/3-ын нэмэлт Радиотелефончин-операторын зайлшгүй эзэмших практик дадал болон нэмэлт мэдлэгийн доод хэмжээ Радио холбооны дотоод журмын дагуу радиотелефончин-оператор нь гэрчилгээ авахын тулд дараахь мэдлэг, дадлыг эзэмшсэн байна: a) Аваарийн нөхцөлд радио холбоогоор хангах. i) хөлөг онгоцыг орхих; ii) хөлөг онгоцон дээр гал гарах; iii) хөлөг онгоцны радио станц хэсэгчлэн, эсхүл бүрэн жагсаалаас гарах. b) аврах завь болон бусад хөвөгч хэрэгсэл, тэдний тоног төхөөрөмж, ялангуяа аврагч завь дээрх зөөврийн болон суурин радио станц, аюул болсон газрыг заагч гэрэлт цамхгийг ашиглах; c) далайд амь гарах арга; d) анхны тусламж үзүүлэх;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

e) галын аюулаас урьдчилан сэргийлэх, унтраах, ялангуяа радио холбооны хэрэгсэлд онцгой анхаарна; f) радио тоног төхөөрөмж ашиглахтай холбогдон гарах цахилгаан, радиац, хими болон механик аюулаас багийн бүрэлдэхүүн, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахтай холбогдох арга хэмжээ; g) худалдааны хөлөг онгоцыг аврах, хайх талаар ЗГХДАЗӨБ-ын удирдамжийг хэрэглэх, ялангуяа радио холбоог онцгой анхаарна; h) худалдааны хөлөг онгоцны мэдээллийн систем, түүнд оролцох журам; i) олон улсын дохионы эмхтгэлийг хэрэглэх болон ЗГХДАЗӨБ-ын далайн удирдлагын ярианы хэвшлмэл толийг ашиглах; j) радиогоор эмнэлгийн зөвлөгөө өгөх журам, түүний зохион байгуулалт. 5 ДУГААР БҮЛЭГ Тодорхой төрлийн хөлөг онгоцонд зориулсан тусгай шаардлага Журам V/1 Газрын тосны тээврийн хөлөг онгоцны ахмад болон ажилчдыг бэлтгэхэд тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Газрын тосны тээврийн хөлөг онгоцонд өмнө нь ажиллаж байгаагүй, эсхүл газрын тосны тээврийн хөлөг онгоцны удирдах болон бага албан тушаалд ажиллахаас өмнө эрэг дээр галын аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангасан байвал зохино. Үүнд: a) хөлөг онгоцны ашиглалтын аюулгүй ажиллагааны талаар туршлагажих дадлагыг тодорхой хугацаагаар хөлөг онгоц дээр хийсэн байх; b) аюулгүй ажиллагааны үндсэн журам болон аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бохирдлоос урьдчилан сэргийлэх журам, газрын тосны тээврийн хөлөг онгоцны ачааг ачих, буулгах байгууламж, ачаа ачих, буулгах ажлын үйл ажиллагааг багтаасан тусгай курсыг төгссөн байвал зохино. 2. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жилийн турш газрын тосны тээврийн хөлөг онгоцонд сүүлийн 5 жилийн нэг жилээс доошгүй хугацаанд ажилласан далайчныг дээрх хоёр дахь заалтын (b)-д заасан шаардлагыг хангасанд тооцож болно. Журам V/2 Химийн бүтээгдэхүүн тээвэрлэх хөлөг онгоцны ахмад, удирдах бүрэлдэхүүн болон бага бүрэлдэхүүнийг бэлтгэхэд тавигдах шаардлагын доод хэмжээ 1. Химийн шингэнийг тээвэрлэх хөлөг онгоцонд өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүс химийн шингэн тээвэрлэх хөлөг онгоцонд ажиллах удирдах тушаалын болон бага тушаалын хүмүүс ажиллахын өмнө эрэг дээр галын аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хийсэн байвал зохино. Үүнд: a) хөлөг онгоцны ашиглалтын аюулгүй ажиллагааны талаар туршлагажих дадлагыг тодорхой хугацаагаар хөлөг онгоцон дээр хийсэн байх; b) аюулгүй ажиллагааны үндсэн журам болон аюулаас урьдчилан сэргийлэх арга, бохирдлоос урьдчилан сэргийлэх журам, химийн шингэнийг тээвэрлэх хөлөг онгоцны төрөл, ачааны төрөл, түүний аюултай шинж, ачаа ачих, буулгах байгууламж, ачих, буулгах ажиллагаа зэргийг багтаасан тусгай курсыг төгссөн байх. 2. Хөлөг онгоцны ахмад, түүний ахлах туслах, ахлах механикч, 2 дугаар механикч болон бусад хүмүүс нь дээрх 1 дэх заалтаас гадна ачааг ачих, буулгах, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал, аюулаас урьдчилан сэргийлэх аргын талаарх үүргийг шууд хариуцна. Иймд:

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

a) химийн шингэн тээвэрлэх хөлөг онгоцон дээр гүйцэтгэх өөрийн хариуцах үүрэгтэй холбогдуулан зохих туршлагатай байх; b) химийн шингэн тээвэрлэх хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, галын аюулгүй айдлын арга хэмжээ, гал унтраах систем, бохирдолтод хяналт тавих болон урьдчилан сэргийлэх хууль дүрмийг биелүүлэхэд гүйцэтгэх үүрэг зэргийг хамарсан тусгай хөтөлбөртэй бэлтгэл курс төгссөн байх. 3. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш 2 жилийн турш химийн шингэн тээвэрлэх хөлөг онгоцонд сүүлийн 5 жилийн 1-ээс доошгүй жилд нь ажилласан далайчныг дээрх 2 дахь заалтын (b)-д заасан шаардлагыг хангасанд тооцож болно. Журам V/3 Шатах хийг тээвэрлэх хөлөг онгоцны ахмад, удирдах бүрэлдэхүүн болон бага тушаалын ажилтныг бэлтгэхэд тавих шаардлагын доод хэмжээ 1. Шатах хийг тээвэрлэх хөлөг онгоцонд өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүс шатах хийг тээвэрлэх хөлөг онгоцны зохих удирдлага болон бага тушаалын ажилд ажиллах бол урьдчилан эрэг дээр галын аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хийсэн байвал зохино. Үүнд: a) хөлөг онгоцны ашиглалтын аюулгүйн ажиллагааны талаар туршлагажих дадлагыг хөлөг онгоц дээр тодорхой хугацаагаар хийсэн байх; b) аюулгүй ажиллагааны үндсэн журам болон аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бохирдлоос урьдчилан сэргийлэх журам, шатах хийг тээвэрлэх хөлөг онгоцны янз бүрийн төрлийн бүтэц, ачааны төрөл, түүний аюултай шинж, ачааны байгууламж, ачаа ачих, буулгах ерөнхий журам зэргийг багтаасан тусгай дамжааг төгссөн байх. 2. Хөлөг онгоцны ахмад, түүний туслах, ахлах механикч, 2 дугаар механикч, бусад хүмүүс нь дээрх 1 дэх заалтаас гадна ачааг буулгах, тээвэрлэхтэй холбогдсон урьдчилан сэргийлэх арга хэмжээг шууд хариуцах үүрэгтэй. Иймд: a) шатах хий тээвэрлэх хөлөг онгоцон дээр гүйцэтгэх өөрийн үүрэгтэй холбогдуулан зохих туршлагатай байх; b) шатах хий тээвэрлэх хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын арга хэмжээ, гал унтраах систем, бохирдолтод хяналт тавих болон урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг биелүүлэхэд гүйцэтгэх үүрэг зэргийг багтаасан тусгай курсыг төгссөн байвал зохино. 3. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш 2 жилийн турш шатах хийг тээвэрлэх хөлөг онгоцонд сүүлийн 5 жилийн нэгээс доошгүй жилд нь ажилласан далайчныг дээрх 2 дахь заалтын (b)-д заасан шаардлагыг хангасанд тооцож болно. 6 ДУГААР БҮЛЭГ Аврах завины мэргэжилтэн Журам VI/1 Аврах завины мэргэжилтэнд гэрчилгээ олгоход тавигдах шаардлагын доод хэмжээ Аврах завины мэргэжлийн гэрчилгээ авах далайчин нь: a) 17-оос дээш настай байх; b) биеийн эрүүл мэндээр тэнцсэн байх; c) хөлөг онгоцон дээр 12 сараас доошгүй хугацаагаар, эсхүл зөвшөөрөгдсөн бэлтгэл курсыг төгсч, 9 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх; d) энэхүү журмын хавсралтад заагдсан мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхээ шалгалт өгөх, эсхүл зөвшөөрөгдсөн сургалтын үнэлгээгээр батлах;

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

e) дараахь чадварыг эзэмшсэн эсэхээ шалгалт өгч, эсхүл зөвшөөрөгдсөн сургалтын үеэр харуулах: i) аврах хантаазыг зөв өмсөж, өндрөөс ус руу үсэрч чаддаг байхаас гадна аврах хантаазтайгаар уснаас аврах хэрэгсэл дээр гарч чаддаг байх; ii) аврах хантаазтайгаар хөмөрсөн завийг эргүүлэн хэвийн байдалд оруулж чаддаг байх; iii) аврах завины даацыг хүний тоо, тэдгээрийн танин тэмдгээр тооцож чаддаг байх; iv) аврах завинаас буулгах, хөлөг онгоцноос холдох түүнийг залах захирамжийг зөв өгч чадах; v) аврах завины бэлтгэлийг хангаж ус руу завь буулган хөлөг онгоцноос түргэн хугацаанд тасран холдож чаддаг байх; vi) хөлөг онгоцыг орхих үед болон орхисноос хойш гэмтэл авагсдад тусламж үзүүлэх; vii) аврах завийг сэлүүрдэн зөв залах, баганыг босгон дэвүүрийг тавих, дэвүүрээр завийг зөв залж луужингийн заалтанд зөв оруулах; viii) пиротехникийн хэрэгслийг оролцуулан дохионы техникийг ашиглах; ix) аврах завины зөөврийн радио аппаратыг ашиглаж сурах. Журам VI/1-ийн нэмэлт Аврах завины мэргэжлийн гэрчилгээ горилогчдын мэдлэгт тавих шаардлагын доод хэмжээ 1. Хөлөг онгоц мөргөлдөх, гал гарах, хөлөг онгоц живэх зэрэг аюулын төрөл. 2. Дараахь зүйлсийг оролцуулан амьд гарах зарчим: a) бэлтгэл сургалтын ач холбогдол; b) ямар ч аюул тохиолдоход бэлэн байх; c) аврах завины байгаа газар дуудлага өгсөн үеийн үйл ажиллагаа; d) хөлөг онгоцыг орхих командаар хийх үйл ажиллагаа; e) усан дээр байх үед явуулах үйл ажиллагаа; f) аврах завин дээр ажиллах; g) үндсэн аюул. З. Галын түгшүүр болон завь ашиглах дохиог оролцуулан нэгдсэн түгшүүрийн дохионы үед багийн бүрэлдэхүүний хүн бүрийн гүйцэтгэх үүрэг. 4. Хөлөг онгоцны орон тооны аврах хэрэгслийн төрөл. 5. Аврах завины бүтэц болон түүний тоног төхөөрөмж болон тэдний хангалтын хэрэгсэл. 6. Аврах завины шинж болон тоног төхөөрөмж. 7. Аврах завийг буулгах төрөл бүрийн төхөөрөмжийн төрөл. 8. Хүчтэй давлагаатай үед аврах завийг буулгах арга. 9. Хөлөг онгоцноос тасарсны дараахь ажиллагаа. 10. Далайн салхи шуургатай нөхцөлд аврах завийг удирдах арга. 11. Далайн хөвөгч зангуу, бэхлэгч трос болон бусад хэрэгслийг ашиглах. 12. Аврагч завин дээрх уух ус, хүнсний хувь хэмжээ. 13. Нисдэг тэрэгний тусламжтай аврах ажиллагаа явуулах арга. 14. Ухаан оруулах арга болон эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг хэрэглэх 15. Аврах хэрэгслийн радиоаппарат, тухайлбал аюул болсон газрыг заагч. 16. Хэт хүйтрэх үзэгдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нөмрөг болон хувцас хэрэглэх. 17. Аврах завины хөдөлгүүр болон түүний хэрэгслийг холбогдох гал унтраагчийн хамт асаах болон ажиллуулах арга.. 18. Аврах болон моторт завийг ашиглах, аврах сал, усанд унасан болон аврагдсан хүмүүсийг цуглуулах. 19. Аврах завийг эрэгт гаргах.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар X боть 2802–2838-р хуудас