Даацын тэмдэглэгээний тухай олон улсын конвенцийн протокол № 129
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
129. ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙН ПРОТОКОЛ 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталж, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү протоколд Оролцогч талууд, Лондон хотноо 1966 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үйлдсэн “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцид Оролцогч талын хувьд, далайд хөлөг онгоц, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах болон хөлөг онгоцон дээр байгаа хүний амь насыг хамгаалахад дээр дурдсан конвенц үнэтэй хувь нэмэр оруулсныг хүлээн зөвшөөрч, дээр дурдсан конвенцийн техникийн заалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, түүнчлэн олон улсын бусад баримт бичгийн холбогдох заалттай нийцүүлж гэрчилгээ батлагаажуулах болон бүрдүүлэх тухай заалтыг дээр дурдсан конвенцид оруулах шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч, “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцид холбогдох протокол байгуулах нь эдгээр шаардлагыг хангах хамгийн зөв арга хэмээн үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Ерөнхий үүрэг 1. Энэхүү протоколд Оролцогч талууд энэхүү протокол болон түүний салшгүй хэсэг болох хавсралтын заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Энэхүү протоколыг ишлэл хийсэн бол түүний хавсралтыг мөн ишлэл хийсэн гэж үзнэ. 2. Энэхүү протоколд Оролцогч талуудын хувьд “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенц (цаашид “конвенц” гэх)-ийн 29 дүгээр зүйлээс бусад заалтыг хэрэглэхдээ энэхүү протоколоор оруулсан нэмэлт, өөрчлөлтийг харгалзан үзнэ. 3. Конвенц болон энэхүү протоколд нэгдэн ороогүй улсын далбаа мандуулан явах эрх бүхий хөлөг онгоцны хувьд, энэхүү протоколд Оролцогч талууд шаардлагатай бол эдгээр хөлөг онгоцонд илүү тааламжтай нөхцөл олгохгүйгээр конвенц болон энэхүү протоколоор тавьсан шаардлагыг мөрдөнө. 2 дугаар зүйл Хүчин төгөлдөр гэрчилгээ 1. Аливаа бусад заалтыг үл харгалзан энэхүү протоколоор хөлөг онгоцонд далбаагаа мандуулах эрх олгосон Засгийн газрын хувьд, энэ протокол хүчин төгөлдөр болох үед хүчин төгөлдөр үйлчилж буй Даацын тэмдэглэгээний олон улсын дурын гэрчилгээ нь түүний хугацаа дуусах хүртэл хүчинтэй хэвээр үлдэнэ. 2. Энэхүү протоколд Оролцогч талууд 1966 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр батлагдсан “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцийн заалтын дагуу гэрчилгээ олгохгүй.
Монгол Улс 2008.06.24-ний өдөр нэгдэн орсон.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3 дугаар зүйл Мэдээлэл солицох Энэхүү протоколд Оролцогч талууд Далайн олон улсын байгууллага (цаашид “Байгууллага” гэх)-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дараахь зүйлийг хүргүүлж, хадгалуулах үүрэг хүлээнэ: a) энэхүү протоколын хамаарах хүрээний төрөл бүрийн асуудлаар гаргасан хууль, тогтоол, заалт, журам болон бусад баримт бичгийн эх бичвэр; b) өөрийн нэрийн өмнөөс даацын тэмдэглэгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхтэйгээр томилсон байцаагч буюу хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын жагсаалт болон оролцогч талуудын албан тушаалтанд мэдээлэх зорилгоор ийнхүү томилсон байцаагч буюу хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үүрэг, эрх мэдлийн тухай мэдээлэл; c) энэхүү протоколын заалтыг үндэслэн олгох гэрчилгээний загварыг хангалттай тоогоор. 4 дүгээр зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах болон нэгдэн орох 1. Энэхүү протокол нь 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад, үүнээс хойш нэгдэн ороход нээлттэй байна. 3 дахь хэсгийн заалтыг харгалзан энэхүү протоколыг заавал биелүүлэх зөвшөөрлөө улс бүр дор дурдсан хэлбэрээр илэрхийлнэ: a) тайлбар хийхгүйгээр соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах; b) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах нөхцөлтэйгөөр гарын үсэг зурж, дараа нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах; c) нэгдэн орох. 2. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулна. 3. Зөвхөн конвенцид тайлбар хийлгүйгээр гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэгдэн орсон улс энэхүү протоколд тайлбар хийлгүй гарын үсэг зурж, соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, эсхүл нэгдэн орж болно. 5 дугаар зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү протокол 1992 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр болоогүй бол дор дурдсан нөхцөлийн аль аль нь бүрдсэн тохиолдолд арван хоёр (12) сарын дараа хүчинтэй болно: a) худалдааны нийт хөлөг онгоц нь дэлхийн худалдааны далайн тээврийн нийт даацын тавиас доошгүй хувийг бүрдүүлдэг, арван таваас доошгүй улс 4 дүгээр зүйлийн дагуу заавал биелүүлэх тухай зөвшөөрлөө илэрхийлсэн бол; b) “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” 1974 оны олон улсын конвенцийн 1988 оны протоколын хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэн бол. 2. Энэхүү протоколын хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэнээс хойш, гэхдээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар илгээсэн улсын хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон хоёр хугацааны аль нь хожим байхаас шалтгаалж энэхүү протокол хүчин төгөлдөр болох өдөр, эсхүл баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын хугацаа өнгөрсний дараа хүчинтэй болно. 3. Энэхүү протоколыг хүчин төгөлдөр болсноос хойш үйлдсэн соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
бичиг нь хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү протокол буюу конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай аливаа баримт бичгийг хадгалуулахаар өгснөөр энэхүү протоколд оруулах нэмэлт өөрчлөлт, эсхүл конвенцийн энэхүү протоколд Оролцогч талуудын хувьд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 6 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 6 дугаар зүйл Нэмэлт, өөрчлөлт 1. Энэхүү протокол болон энэхүү протоколд Оролцогч талууд, конвенцид дараахь хэсгийн аль нэг журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 2. Байгууллагын хүрээнд хэлэлцүүлсэн нэмэлт, өөрчлөлтийн тухайд: a) энэхүү протоколд Оролцогч талын санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэрбээр энэ саналыг хэлэлцүүлэхээс хамгийн багадаа зургаан сарын өмнө Байгууллагын нийт гишүүн болон конвенцид Оролцогч Засгийн газарт хүргүүлнэ; b) нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дээрх байдлаар гаргасан болон хүргүүлсэн аливаа саналыг Байгууллагын Далайн аюулгүй байдлыг хангах хороогоор хэлэлцүүлнэ; c) байгууллагын гишүүн эсэхээс үл хамааран энэхүү протоколд Оролцогч тал болсон улс бүр Далайн аюулгүй байдлыг хангах хороогоор нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэх болон батлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй; d) санал хураалтад талуудын хамгийн цөөндөө гуравны нэг ба түүнээс дээш хувь нь хүрэлцэн ирсэн нөхцөлд с) дэд хэсэгт заасан Далайн аюулгүй байдлыг хангах хороо (цаашид “Далайн аюулгүй байдлын өргөтгөсөн хороо” гэх) -ны өргөтгөсөн санал хураалтаар энэхүү протоколд Оролцогч талын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт, өөрчлөлтийг батална; e) Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга d) дэд хэсэгт заасны дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг энэхүү Протоколд Оролцогч бүх талд хүлээн зөвшөөрүүлэхээр хүргүүлнэ. f) i) энэхүү протоколын зүйл буюу А хавсралтад оруулах, эсхүл энэхүү протоколд Оролцогч талуудын хувьд конвенцийн зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг, энэхүү протоколд Оролцогч талын 2/3 нь хүлээн зөвшөөрсөн өдрөөр батлагдсанд тооцно; ii) энэхүү протоколын В хавсралтад оруулах, эсхүл энэхүү протоколд Оролцогч талуудын хувьд конвенцийн хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг дараахь тохиолдолд батлагдсанд тооцно. энэхүү протоколд Оролцогч талуудад хүлээн зөвшөөрүүлэхээр хүргүүлсэн өдрөөс хойш хоёр жил өнгөрсөн бол; Далайн аюулгүй байдлыг хангах өргөтгөсөн хорооны хуралд хүрэлцэн ирсэн болон санал хураалтад оролцогч талуудын 2/3-ын олонхийн саналаар батлах үед тогтоосон нэг жилээс доошгүй байх өөр хугацаа өнгөрсөн бол. Ингэхдээ заасан хугацааны дотор оролцогч талуудын гуравны нэг нь, эсхүл худалдааны нийт хөлөг онгоц нь оролцогч бүх талын худалдааны нийт хөлөг онгоцны даацын тавиас доошгүй хувийг бүрдүүлдэг талууд Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа мэдэгдсэн тохиолдолд тухайн нэмэлт, өөрчлөлтийг батлагдаагүйд тооцно. g) i) (f) дэд хэсгийн I-т дурдсан нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн энэхүү протоколд Оролцогч талын хувьд батлагдсан гэж тооцогдох өдрөөс хойш зургаан сарын дараа буюу үүнээс хойш хүлээн
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
зөвшөөрсөн талын хувьд, хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш зургаан сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно. ii)(f) дэд хэсгийн II-т дурдсан нэмэлт, өөрчлөлт нь энэ дэд хэсгийн заалтын дагуу нэмэлт, өөрчлөлтөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн болон тухайн мэдэгдлээ татаж аваагүй талуудаас бусад, энэхүү протоколд Оролцогч бүх талын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн гэж тооцогдох өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. Ингэхдээ аль нэг тал нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилээс дээшгүй хугацаагаар, эсхүл Далайн аюулгүй байдлыг хангах өргөтгөсөн хорооны хуралдаанд хүрэлцэн ирж, санал хураалтад оролцсон талуудын гуравны хоёрын олонхийн саналаар тогтоож болох, үүнээс илүү хугацаагаар энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авахаас өөрийгөө чөлөөлсөн тухайгаа Байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө мэдэгдэж болно. 3. Бага хурал хуралдуулан хэлэлцүүлэх нэмэлт, өөрчлөлтийн тухайд: a) протоколд Оролцогч талуудын хамгийн цөөндөө гуравны нэг ба түүнээс дээш хувийн гаргасан хүсэлтийн дагуу Байгууллага энэхүү протокол болон конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Бага хурлыг зарлан хуралдуулна. b) Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хуралд оролцсон болон санал өгсөн талын гуравны хоёрын олонхийн саналаар Бага хурлаас баталсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхээр бүх талд хүргүүлнэ. c) Бага хурлаас өөрөөр тогтоогоогүй бол энэ зүйлийн 2 дахь хэсгийн (f) болон (g) дэд хэсэгт заасан журмын дагуу нэмэлт, өөрчлөлтийг баталсан, эсхүл хүчин төгөлдөр болсонд тооцох бөгөөд 2 дахь хэсгийн (f) болон (g) дэд хэсэгт Далайн аюулгүй байдлыг хангах өргөтгөсөн хороо гэж ишлэл хийснийг Бага хурал гэж ишлэл хийсэнд тооцно. 4. 2 дахь хэсгийн (f) дэд хэсгийн II-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн энэхүү протоколд Оролцогч тал тус заалтын дагуу нэмэлт, өөрчлөлтөөс татгалзсан буюу энэ татгалзсан саналаа эргүүлэн татаагүй оролцогч улсын далбаа бүхий хөлөг онгоцонд олгосон гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай асуудлын хувьд энэхүү протоколд заасан давуу эрхийг олгохгүй. 2 дахь хэсгийн (f) дэд хэсгийн II-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн энэхүү протоколд Оролцогч тал нь 2 дахь хэсгийн (g) дэд хэсгийн II-т заасны дагуу нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авахаас өөрийгөө чөлөөлсөн тухай мэдэгдлээ Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргасан оролцогч улсын далбаа бүхий хөлөг онгоцонд олгосон гэрчилгээнд энэхүү протоколын давуу эрхийг олгоно. 5. Өөрөөр тусгайлан заагаагүй бол хөлөг онгоцны ерөнхий байгууламжтай холбоотой энэ зүйлийн дагуу оруулсан нэмэлт, өөрчлөлтийг түүний хүчин төгөлдөр болох, эсхүл үүнээс хойш хугацаанд усанд тавигдсан буюу үүнтэй ижил угсрах төвшинд байгаа хөлөг онгоцонд хамааруулан хэрэглэнэ. 6. Нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай, эсхүл 2 дахь хэсгийн (g) дэд хэсгийн II-т заасны дагуу хийсэн мэдэгдлийг бичгээр үйлдэж, Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх бөгөөд тэрбээр энэ мэдэгдэл болон түүнийг хүлээн авсан өдрийн тухай энэхүү протоколын Оролцогч бүх талд мэдээллэнэ. 7. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлт болон түүний хүчин төгөлдөр болсон өдрийн тухай энэхүү протоколын бүх талд мэдэгдэнэ. 7 дугаар зүйл Цуцлалт 1. Энэхүү протоколд Оролцогч тухайн талын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа өнгөрсний дараа түүнийг хэдийд ч цуцалж болно. 2. Цуцлах тухай мэдэгдлийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгч протоколыг цуцална.
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3. Цуцлах тухай мэдэгдлийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өгснөөс хойш нэг жилийн дараа, эсхүл цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. 4. Аль нэг тал конвенцийг цуцалсан бол энэхүү протоколыг мөн цуцалсанд тооцно. Ийм цуцлалт нь конвенцийн 30 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу цуцлалт хүчин төгөлдөр болох өдөр мөн адил хүчин төгөлдөр болно. 8 дугаар зүйл Эх бичвэрийг хадгалагч 1. Энэхүү протоколыг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (цаашид “хадгалагч” гэх)-д хадгалуулахаар өгнө. 2. Эх бичвэрийг хадгалагч дараахь үүрэг хүлээнэ. Үүнд: a) энэхүү протоколд гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсын Засгийн газарт дор дурдсан мэдээллийг хүргэнэ: - шинээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн тохиолдол бүрийг өдрийг нь зааж; - энэхүү протокол хүчин төгөлдөр болох өдрийг; - энэхүү протоколыг цуцлах тухай мэдэгдэл болон түүнийг хүлээн авсан болон хүчин төгөлдөр болох өдрийг нь зааж. b) Энэхүү протоколын баталгаат хуулбарыг түүнд гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсын Засгийн газарт хүргүүлнэ. 3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын журмын 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх, хэвлэн нийтлүүлэх зорилгоор эх хадгалагч энэхүү Протоколыг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт түүний баталгаат хуулбарыг хүргүүлнэ. 9 дүгээр зүйл Хэл Энэхүү протоколыг англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд бүх эх бичвэр адил хүчинтэй байна. Нэг мянга есөн зуун наян найман оны арван нэгдүгээр сарын арван нэгний өдөр лондон хотноо үйлдэв. Дээр дурдсаныг нотолж, тус тусын Засгийн газраас зохих ёсоор эрх олгосны дагуу дор гарын үсэг зурагсад энэхүү протоколд гарын үсэг зурав. А ХАВСРАЛТ ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ 1966 ОНЫ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ 2 дугаар зүйл Нэр томьёоны тодорхойлолт Эх бичвэрийн (8) дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөв: “(8) ”урт” гэж цутгамал хэрсэнгийн оройгоос, эсхүл залуурын тэнхлэг хүртэл зай нь их бол усны шугамын дагуух холбоосны урд талаас, түүгээр дайрч өнгөрөх хамгийн бага өндрөөс тооцсон гүний хэмжээний 85 хувь дээрх усны шугамын нийт уртын 96 хувьтай тэнцэх хэмжээг. Гүний хэмжээний хамгийн бага 85 хувьтай тэнцэх хэсгээр дайрч өнгөрөх усны шугаман дээрх хэрсэнгийн гадна тал нь цүлхийсэн хэлбэртэй бол урд хэсгийн нийт уртын эгц босоо шугамыг хэрсэнгийн урд ирмэгтэй адил усны шугаман дээрх хэрсэнгийн арын цэгээс босоо шугамын дагуу (усны шугамаас дээш) хэмжиж авна. Налуу хэлбэртэй
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
баригдсан хэрсэнтэй хөлөг онгоцны хувьд уртыг тооцох усны шугам нь зохион бүтээгдсэн усны шугамтай зэрэгцээ байна.” Дараахь агуулгатай (9) дэх хэсэг нэмэгдсэн: “(9) ”жилийн өдөр” гэдэг нь холбогдох гэрчилгээ дуусах хугацаатай тохирох жил бүрийн сар, өдрийг.” 3, 12, 16 ба 21 дүгээр зүйлүүд Эх бичвэрийн эдгээр зүйл дэх олон улсын даацын тэмдэглэгээний талаар “(1966)” ишлэл хийсэн бүх заалт хасагдсан. 4 дүгээр зүйл Хэрэглэх хүрээ Эх бичвэрийн 3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөв: “(3) Хэрэв I хавсралтын журамд тусгайлан өөрөөр заагаагүй бол шинэ хөлөг онгоцонд хамаарахгүй.” 5 дугаар зүйл Үл хамаарах тохиолдол (2) дугаар зүйлийн (с) хэсэг дэх “Пунта Норте” гэсэн үг нь “Пунта Раса (Сан Антиано булан)” гэж өөрчлөгдөв: 13 дугаар зүйл Үзлэг, шалгалт хийх болон даацын тэмдэглэгээ тавих Гарчгийг дараахь байдлаар өөрчлөв: “Үзлэг хийх болон даацын тэмдэглэгээ тавих” 1, 4, 7 дахь мөрүүдэд “Үзлэг, шалгалт хийх болон даацын тэмдэглэгээ тавих” гэсэн мөр “Үзлэг хийх болон даацын тэмдэг тавих” гэж өөрчлөгдөнө. 14 дүгээр зүйл Анхан шатны болон гэрчилгээ шинэчлэх үзлэг, шалгалт Гарчгийг дараахь байдлаар өөрчлөв. “Анхан шатны, гэрчилгээ шинэчлэх болон жил бүрийн үзлэг” Эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “(2) Хөлөг онгоцонд дор дурдсан үзлэг хийнэ: а) хөлөг онгоцыг ашиглалтад оруулахын өмнө анхан шатны үзлэгээр хөлөг онгоцны ерөнхий байгууламж, тоног төхөөрөмжийн иж бүрэн шалгалтыг энэхүү конвенцийн хүрээнд явуулна. Үзлэгээр хөлөг онгоцны ерөнхий байгууламж, материалын орц болон хэмжээс нь конвенцийн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг шалгана, b) гэрчилгээ шинэчлэх үзлэгийг 19 дүгээр зүйлийн (2), (5), (6), (7) дахь хэсгийн заалтыг хэрэглэхээс бусад тохиодолд Захиргаанаас тогтоосон 5 жилээс илүүгүй хугацаанд хийж, хөлөг онгоцны ерөнхий байгууламж, тоног төхөөрөмж, материалын орц болон хэмжээс нь энэхүү конвенцийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтооход оршино, с) жил бүрийн үзлэгийг гэрчилгээийн жил бүрийн өдрийн өмнө болон хойно 3 сарын хугацаанд дараахь зүйлийг тогтоох зорилгоор хийнэ: i) их бие болон давхарлагад даацын тэмдэглэгээний байршлын тооцоонд өөрчлөлт орохуйц өөрчлөлт хийгдээгүй эсэх; ii) хөлөг онгоцон дээр байгаа бүх хаалга, хөлөг онгоцны тавцангийн хамгаалалт, түүнд гаргасан ус зайлуулах суваг, хөлгийн гишүүдийн байр, жолоодлогын кабинд нэвтрэх хаалга зэрэг хэрэгсэл нь зөв суурилуулагдсан, засварлагдсан, шаардагдах нөхцөлийг хангасан эсэх;
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
iii) усны мандлаас дээшхи хашлаганы тэмдэглэгээ байнга үнэн зөв тэмдэглэгдсэн эсэх; iv) 10 дугаар журмын шаардлагын дагуу мэдээллээр хангагдсан эсэх. (2) энэ зүйлийн (2)(с) дэд хэсэгт дурдсан жил бүрийн үзлэг нь хөлөг онгоцонд хэрэглэж байсан буюу энэхүү конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу чөлөөлөгдсөн даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээ болон даацын тэмдэглэгээнээс чөлөөлөх олон улсын гэрчилгээг баталгаажуулна. 16 дугаар зүйл Гэрчилгээ олгох (4) дэх хэсэг хасагдсан. 17 дугаар зүйл Бусад Засгийн газраас гэрчилгээ олгох Гарчгийг дараахь байдлаар өөрчлөв: “Бусад Засгийн газраас гэрчилгээ олгох ба батлах” Эх бичвэрийн (1) дэх хэсгийн дараахь байдлаар өөрчлөв: “(1) Хэлэлцэн тохиролцогч аль нэг Засгийн газар, Хэлэлцэн тохиролцогч нөгөө Засгийн газрын хөлөг онгоцонд үзлэг хийх, олон улсын даацын тэмдэглэгээний гэрчилгээг олгох эрх олгосон хүсэлтээр, хэрэв тухайн хөлөг онгоц энэхүү конвенцийн нөхцөлийг хангаж байвал, энэхүү конвенцийн дагуу уг хөлөг онгоцонд гэрчилгээ олгох буюу батална.” (4) дэх хэсгийн “(1966)” гэсэн заалт хаагдсан. 18 дугаар зүйл Гэрчилгээний загвар Эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “Гэрчилгээ нь энэхүү конвенцийн 3 дугаар хавсралтад тусгасан загвартай нийцсэн хэлбэртэй байна. Хэрэв гэрчилгээ нь англи, эсхүл франц хэлээр бичигдээгүй бол эх бичвэрийг энэ хоёр хэлний аль нэг хэлээр хөрвүүлж хавсаргасан байна.” 19 дүгээр зүйл Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа Гарчгийг дараахь байдлаар өөрчлөв: “Гэрчилгээний хүчинтэй байх болон үйлчлэх хугацаа” Эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “(1) даацын тэмдэглээний олон улсын гэрчилгээг Захиргаанаас тогтоосны дагуу 5 жилээс илүүгүй хугацаагаар олгоно.” 2) а) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 3 сарын хугацаанд гэрчилгээ шинэчлэх үзлэг хийсэн бол шинээр олгох гэрчилгээ нь (1) дэх хэсгийн шаардлагаас үл хамааран гэрчилгээ шинэчлэх үзлэг хийж дууссан өдрөөс хойш 5 жилээс хэтрэхгүй хугацаанд хүчинтэй байна. b) Гэрчилгээ шинэчлэх үзлэгийг гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссаны дараа хийсэн бол шинээр олгох гэрчилгээ нь хүчин төгөлдөр гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс хойш 5 жилээс илүүгүй хугацаанд хүчинтэй байна. с) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 3 хүртэлх сарын өмнө гэрчилгээ шинэчлэх үзлэгийг хийсэн бол шинэ гэрчилгээ нь гэрчилгээ шинэчлэх үзлэгийг хийж дууссан өдрөөс хойш 5 жилээс илүүгүй, гэрчилгээ шинэчлэх үзлэгийг хийж дуусах хүртэх хүчинтэй байна. 3) Хэрэв гэрчилгээг 5 жилээс бага хугацаагаар олгосон бол 5 жил хүртэлх хугацаатай олгосон гэрчилгээг 14 дүгээр зүйлийн дагуу зохих ёсоор жил бүрийн үзлэгт
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хамруулсан нөхцөлд л Захиргаа гэрчилгээний хүчинтэй байх хугацааг дууссан өдрөөс хойш (1) дэх хэсэгт заасны дагуу хамгийн удаан хугацаагаар сунгаж болно. 4) Хэрэв 14 дүгээр зүйлийн (1)(b) дэд хэсэгт заасны дагуу гэрчилгээ шинэчлэх үзлэгийн дараа хөлөг онгоцонд түүний гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө шинэ гэрчилгээ олгох боломжгүй бол үзлэг хийж буй этгээд, эсхүл байгууллага гэрчилгээний хүчинтэй байх хугацааг 5 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Ийнхүү сунгасныг гэрчилгээнд баталгаажуулах ёстой бөгөөд хөлөг онгоцны усны мандлаас дээшхи хашлаганы хэсэгт нөлөөлөхүйц аливаа өөрчлөлтийг ерөнхий байгууламж, тоног төхөөрөмж, ерөнхий байгууламжийн эд ангийн материал, эсхүл хэмжээнд хийгээгүй нөхцөлд л сунгалтыг хийж болно. 5) Хэрэв хөлөг онгоц гэрчилгээний хугацааг дуусах үед үзлэг хийх боомтод байхгүй бол Захиргаа нь гэрчилгээний хүчинтэй хугацааг зөвхөн зайлшгүй шалтгааныг харгалзсаны үндсэн дээр аялалыг дуустал сунгана. Ийм сунгалт хийлгэх болсон ямар ч хөлөг онгоцны гэрчилгээг 3 сараас илүү хугацаагаар сунгахгүй бөгөөд ийм сунгалт хийлгэж, үзлэг хийх боомтод хүрэлцэн ирсэн хөлөг онгоц шинэ гэрчилгээ авалгүйгээр, сунгалт хийсэн гэрчилгээгээр тухайн боомтоос гарах эрхгүй. Гэрчилгээ шинэчлэх үзлэг хийсний дараа шинээр олгох гэрчилгээ нь гэрчилгээний сунгалт хийгдэхээс өмнөх хугацаа дууссан өдрөөс эхлэн 5 жилээс илүүгүй хугацаанд хүчин төгөлдөр байна. 6) Богино аялалын хөлөг онгоцонд олгосон гэрчилгээ нь энэ зүйлийн өмнөх нөхцөлийн дагуу сунгагдаагүй бол Захиргаа нь хөнгөлөлттэй хугацаагаар гэрчилгээний хүчинтэй хугацаагаа дууссан өдрөөс хойш нэг сар хүртэлх хугацаагаар сунгаж болно. Гэрчилгээ шинэчлэх үзлэг хийсний дараа шинээр олгох гэрчилгээ нь гэрчилгээний сунгалт хийгдэхээс өмнөх хугацаа дууссан өдрөөс эхлэн 5 жилээс доошгүй хугацаанд хүчин төгөлдөр байна. 7) Захиргаанаас тогтоосон онцгой нөхцөл байдлын үед гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс хойшхи хугацаанд (2), (5), (6) дахь хэсгийн шаардлагын дагуу шинээр гэрчилгээ олгохгүй байж болно. Онцгой нөхцөл байдлын үед шинээр олгох гэрчилгээ нь гэрчилгээ шинэчлэх үзлэг хийснээс хойш 5 жилээс илүүгүй хугацаанд хүчинтэй байна. 8) Хэрэв жил бүрийн үзлэгийг 14 дүгээр зүйлд тодорхойлсон хугацааны өмнө хийж дууссан бол: а) гэрчилгээн дээрх жил бүрийн өдрийн дагуу тэмдэглэгээ нь үзлэг хийж дууссанаас хойш 3 сараас илүүгүй хугацааны дараа байхаар өөрчлөн тусгагдсан байна; b) 14 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу жил бүрийн дараагийн үзлэгийг энэ зүйлд заасны дагуу жил бүрийн шинэ өдрийг товлох давтамжтай хийнэ; c) хэрэв жил бүрийн нэг буюу хэд хэдэн үзлэг хоорондох хамгийн их хугацаа нь 14 дүгээр зүйлд зааснаас ихгүй бол гэрчилгээний хугацаа дуусах өдөр өөрчлөгдөхгүй байж болно. 9) Хэрэв дараахь нөхцөл байдлаас аль нэг нь бий болсон тохиолдолд даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээ нь хүчин төгөлдөр болно: а) хөлөг онгоцны их бие болон давхрагад усны мандлаас дээш орших хашлаганы өндрийг нэмэгдүүлэхүйц ихээхэн өөрчлөлт орсон; b) 14 дүгээр зүйлийн (1)(с) дэд хэсэгт дурдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлаа алдсан; с) гэрчилгээ нь 14 дүгээр зүйлийн (1)(с) дэд хэсэгт заасны дагуу хөлөг онгоцонд үзлэг хийгдсэнийг нотлохгүй бол; d) хөлөг онгоцонд аюул учрахуйц бүтцийн бат бөх байдал алдагдсан. 10) а) Захиргаанаас хөлөг онгоцонд олгосон даацын тэмдэглэгээнээс чөлөөлөх олон улсын гэрчилгээний хугацаа нь 6 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу 5 жилээс илүүгүй байна. Ийм гэрчилгээг энэ зүйлийн дагуу даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээний нэгэн адил шинээр олгож, үзлэгт хамруулж, баталгаа олгон, сунгалт хийж, хүчингүй болгоно.
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) 6 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасны дагуу хөлөг онгоцонд олгосон Даацын тэмдэглэгээнээс чөлөөлөх олон улсын гэрчилгээний хүчинтэй хугацаа нь нэг л аялалын хугацааны туршид хүчинтэй байх хугацаагаар хязгаарлагдана. 11) Хөлөг онгоц өөр улсын далбаан дор аялах тохиолдолд Захиргаанаас олгосон гэрчилгээ нь хүчингүй болно.” 21 дүгээр зүйл Хяналт с) дэд хэсэг дэх “(3) дахь хэсэг” гэж ишлэл хийснийг “(9) дэх хэсэг” гэж өөрчлөв. В ХАВСРАЛТ ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ 1966 ОНЫ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙН ХАВСРАЛТ ДАХЬ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ I БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр журам Их биеийн байгууламжийн бат бөх байдал Гарчиг дахь “Их биеийн байгууламжийн бат бөх байдал” гэсэн мөрийг “Хөлөг онгоцны бат бөх байдал” гэсэн мөрөөр солив. Журмын 1 дэх өгүүлбэрийн “Их бие” гэсэн үгийг “Хөлөг онгоц” гэсэн үгээр солив. 2 дугаар журам Үйлчлэх хүрээ Дараахь (6), (7) дахь хэсгийг нэмэв: ”6 дугаар журам, 22(2) буюу 27 дугаар журам нь зөвхөн даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцийн 1988 оны протокол хүчин төгөлдөр болсон үед буюу түүнээс хойш үйлдвэрлэгдсэн хөлөг онгоцтой адил хэрсэнтэй хөлөг онгоцонд хэрэглэнэ. (7) Захиргаанаас тогтоосны дагуу (6) дахь хэсэгт тодорхойлсноос бусад хөлөг онгоц болон шинэ хөлөг онгоц энэхүү конвенцийн 27 дугаар (нэмэлт, өөрчлөлт оруулсан журам) буюу Даацын тэмдэглэгээний тухай 1966 оны олон улсын конвенцийн 27 дугаар журмын (1966 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөрдөгдөж буй) аль алинтай нь нийцсэн байна. 3 дугаар журам Хавсралтад хэрэглэж буй нэр томьёоны тодорхойлолт Эх бичвэрийн (1) дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөв: “(1) Урт. Урт (L)-ыг цутгамал хэрсэнгийн оройгоос, эсхүл залуурын тэнхлэг хүртэлх зай нь их бол усны шугамын дагуух холбоосны урд талаас, түүгээр дайрч өнгөрөх хамгийн бага өндрөөс тооцсон гүний хэмжээний 85 хувь дээрх усны шугамын нийт уртын 96 хувьтай тэнцэх хэмжээг. Гүний хэмжээний хамгийн бага 85 хувьтай тэнцэх хэсгээр дайрч өнгөрөх усны шугаман дээрх хэрсэнгийн гадна тал нь цүлхийсэн хэлбэртэй бол урд хэсгийн нийт уртын эгц босоо шугамыг хэрсэнгийн урд ирмэгтэй адил усны шугаман дээрх хэрсэнгийн арын цэгээс босоо шугамын дагуу (усны шугамаас дээш) хэмжиж авна. Налуу
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хэлбэртэй баригдсан хэрсэнтэй хөлөг онгоцны хувьд уртыг тооцох усны шугам нь зохион бүтээгдсэн усны шугамтай зэрэгцээ (//) байна.” (5) (b) дэд хэсэгт “тооцооны тавцангийн шугам буюу хашлаганы ирмэг” гэсэн үг “тооцооны шугам буюу хашлага” гэж өөрчлөгдсөн. 5 дугаар журам Даацын тэмдэглэгээ Журмын сүүлийн өгүүлбэр дэх “(зураг 2)” гэсэн үг хасагдсан. 9 дүгээр журам Тэмдэглэгээний хяналт Даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээний талаар “(1966)” гэсэн заалт хасагдсан. II БҮЛЭГ ХӨЛӨГ ОНГОЦНЫ УСНЫ МАНДЛААС ДЭЭШ ОРШИХ ӨНДРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ НӨХЦӨЛ 10 дугаар журам Хөлөг онгоцны ахмадад олгох мэдээлэл (2) дахь хэсгийн эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “(2) Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” олон улсын конвенцийн дагуу хөлөг онгоц зохион бүтээгдэж дууссаны дараа хазайлтын сорилт хийлгэхийг хөлөг онгоц бүрээс шаардахгүй: а) хазайлтын бодит усан түрц болон хүндийн төвийн байршлыг хөлөг онгоцыг хоосон байх үед тодорхойлно; b) хөлөг онгоц харьцангуй тогтвортой, хэвийн үйл ажиллагаа явуулахад тулгарах, болзошгүй бүхий л нөхцөл байдлын үед авах зайлшгүй арга хэмжээний талаарх нарийн удирдамж бүхий баталгаатай үнэн зөв мэдээллээр хурдан бөгөөд энгийн аргаар ахмадыг хангасан байна; с) захиргаанаас зөвшөөрөгдсөн хөлөг онгоцыг тогтвортой байлгах тухай мэдээлэл болон түүнийг баталсан баримт бичгийг хөлөг онгоцны тавцан дээр үргэлж байлгана; d) хөлөг онгоц зохион бүтээгдсэний дараахь хазайлтын сорилтоос Захиргааны зөвшөөрлөөр чөлөөлөгдсөн нөхцөлд, хэрэв энэхүү хөлөг онгоцны тогтвортой байдлын тухай мэдээлэл нь үндсэн өгөгдлөөс үнэн зөв бүрдсэн гэж Захиргаа нь хангалттай баталсан бол түүний тогтвортой байдлын үндсэн өгөгдлүүдийг ийм төрлийн өөр хөлөг онгоц хазайлтын сорилт хийлгэсэн үр дүнгээс авч болно. 15 дугаар журам Ус үл нэвтрүүлэх брезентэн давхарлагатай эвхэгддэг тагтай нээлхийний далайн нөлөөллийн үед ус үл нэвтрүүлэх чанар (5) дахь хэсгийн сүүлчийн өгүүлбэр дэх “засварлалт” гэсэн үгийн урд “шугаман” гэсэн үгийг оруулав. 22 дугаар журам Сувгууд болон ус татах, зайлуулах хоолой (1) дэд хэсгийн эхний өгүүлбэр дэх “заавал”, “байна” гэсэн үгийн хооронд “2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд” гэсэн өгүүлбэр оруулсан. Эх бичвэрт дараахь хэсгийг нэмсэн:
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
“(2) хэрэв усны мандлаас дээш орших тавцангийн хөвөө нь аль ч талаараа 5 градус хазайх үед ачаа тээвэрлэхэд ашиглагддаг битүү давхраганаас гаднах хүрээгээр дайран өнгөрөх сувгууд нь усны мандлаас доош орохгүй байхаар байна. Бусад тохиолдолд гоожилт нь хүчин төгөлдөр үйлчилж буй “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” конвенцийн шаардлагын дагуу хөлөг онгоцны дотор явагдана.” (2)-оос (5) дахь хэсгийг (3)-аас (6) хүртэл дахин дугаарлав. Дахин дугаарлагдсан (4) дэх хэсэг дэх “(1) дэд хэсэг” гэсэн заалт “(2) дахь хэсэг” гэж өөрчлөгдөв. Дахин дугаарлагдсан (6) дахь хэсгийн эхний өгүүлбэр дэх “Бүх хавхлага болон тоног төхөөрөмж” гэсэн мөрийг “Бүх тоног төхөөрөмж болон хавхлагууд” гэж солив. 23 дугаар журам Хашлаганы гэгээвч Журмын (2) дахь хэсэг дэх “даацын усны шугам” гэсэн нь “зуны даацын тэмдэглэгээ буюу хэрэв тогтоож өгсөн бол модны даацын зуны тэмдэглэгээ” гэж өөрчлөгдөв. 24 дүгээр журам Чөлөөлөх төхөөрөмж (2) дахь хэсгийн эхний өгүүлбэр дэх “тооцоологдсон талбай” гэсэн үг нь “(1) дэх хэсгийн дагуу тооцоологдсон талбай” гэсэн өгүүлбэрээр солигдсон. (2) дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр дэх “интерполяци” гэсэн үгийн өмнө “шугаман” гэсэн үгийг оруулсан. (3) дахь хэсэг дэх “хөлөг онгоц ........ шаардлага хангаагүй хайрцагтай” гэсэн үгийг “хөлөг онгоц ........ хайрцагтай” гэсэн үгээр сольсон. III БҮЛЭГ УСНЫ МАНДЛААС ДЭЭШ ОРШИХ ӨНДРИЙН ХЭМЖЭЭ 27 дугаар журам Хөлөг онгоцны загвар Эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “1) Хөлөг онгоцны усны мандлаас дээш орших өндрийг тооцож гаргах зорилгоор хөлөг онгоцыг “А” болон “В” загварт хуваана. “А” загварын хөлөг онгоц 2) “А” загварын хөлөг онгоц нь: а) зөвхөн шингэн ачаа юүлж тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн; b) ачааны тасалгаа ус үл нэвтрэх жийрэгт хаалтаар тоноглогдсон, ган буюу адил чанарын материалаар хийсэн жижгэвтэр нээлхийтэй, дээд зэргийн засваргүй хийц бүхий задгай тавцантай байх; с) ачаагаар дүүргэсэн тасалгаа нь нэвчих чанар багатай байна. 3) “А” загварын хөлөг онгоцны урт 150 метрээс илүү, усны мандлаас дээш орших өндөр нь “В” загварын хөлөг онгоцноос илүүгүй байх, 12 дахь хэсэгт заасан гарч болзошгүй гэмтлийн улмаас ачаалах үед 11 дэх хэсгийн шаардлагын дагуу аливаа тасалгаа буюу өрөө нь 0.95 нэвчих чанартай байж, 13 дахь хэсэгт заасан тэнцвэрт байдлаа хангах нөхцөлийг хэвээр хадгална. Ийм хөлөг онгоцны машины тасалгааг ачаалагдсан гэж үзэх боловч нэвчих чанар нь 0.85 байна. 4) “А” загварын хөлөг онгоцны усны мандлаас дээш орших өндөр нь 28 дугаар журмын А хүснэгтэд үндэслэн тодорхойлсноос багагүй байна.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
“В загварын хөлөг онгоц” 5) 2 болон 3 дахь хэсэгт заасан “А” загварын хөлөг онгоцонд хамаарахгүй бүх хөлөг онгоцыг “В” загварын хөлөг онгоц гэж үзнэ. 6) 1 дүгээр ангилалдаа 15 дугаар журмын (7) дахь хэсэгт зааснаас бусад шаардлагыг хангасан таг бүхий хаалгаар тоноглогдсон нээлхийтэй, “В” загварын хөлөг онгоцонд 28 дугаар журмын “В” хүснэгтэд тодорхойлсон хэмжээнд үндэслэн, дор дурдсан хүснэгтэд заасан нэмэгдэл хэмжээгээр усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг тогтооно: 15 дугаар журмын (7) дахь хэсэг буюу 16 дугаар журмын шаардлагыг үл хангах таг бүхий нээлхийтэй хөлөг онгоцонд зориулсан “В” загварын хөлөг онгоцны хүснэгт дэх усны мандлаас дээш орших өндрийн хэмжээний нэмэгдэл Хөлөг онгоцны урт, (метр)
Усны мандлаас дээш орших өндрийн хэмжээний нэмэгдэл, (мм)
Хөлөг онгоцны урт, (метр)
Усны мандлаас дээш орших өндрийн хэмжээний нэмэгдэл, (мм)
Хөлөг онгоцны урт, (метр)
Усны мандлаас дээш орших өндрийн хэмжээний нэмэгдэл, (мм)
108 болон түүнээс дээш
50 139 175 170 290
109 52 140 181 171 292
110 55 141 186 172 294
111 57 142 191 173 297
112 59 143 196 174 299
113 62 144 201 175 301
114 64 145 206 176 304
115 68 146 210 177 306
116 70 147 215 178 308
117 73 148 219 179 311
118 76 149 224 180 313
119 80 150 228 181 315
120 84 151 232 182 318
121 87 152 236 183 320
122 91 153 240 184 322
123 95 154 244 185 325
124 99 155 247 186 327
125 103 156 251 187 329
126 108 157 254 188 332
127 112 158 258 189 334
128 116 159 261 190 336
129 121 160 264 191 339
130 126 161 267 192 341
131 131 162 270 193 343
132 136 163 273 194 346
133 142 164 275 195 348
134 147 165 278 196 350
135 153 166 280 197 353
136 159 167 283 198 355
137 164 168 285 199 357
138 170 169 287 200 358
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Хөлөг онгоц завсрын урттай байх үед шугаман интерполяцийн аргаар усны мандлаас дээш орших өндрийн хэмжээний нэмэгдлийг тооцож гаргана. 200 метрээс илүү урттай хөлөг онгоцны хувьд нэмэгдлийг Захиргаа тогтооно. 7) 1 дүгээр ангилалдаа 15 дугаар журмын (7) дахь хэсэг болон 16 дугаар журмын шаардлагыг хангасан таг бүхий хаалгаар тоноглогдсон нээлхийтэй, “В” загварын хөлөг онгоцонд энэ журмын (8)-(13) дахь хэсгийн заалтыг хэрэглэхээргүй бол 28 дугаар журмын “В” хүснэгтэд тодорхойлсон хэмжээнд үндэслэн усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг тогтооно. 8) 100 метрээс илүү урттай “В” загварын аливаа хөлөг онгоцонд энэ журмын (7) дахь хэсэгт заасан усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг дор дурдсан нөхцөлд Захиргаа багасган тогтоож болно: а) багийн гишүүдийг хамгаалахын тулд зохих арга хэмжээ авсан байх; b) тавцангийн ус зайлуулах төхөөрөмж хангалттай хэмжээнд байх; с) 1 болон 2 дугаар ангилалын тагууд нь 16 дугаар журмын шаардлагыг хангаж, хангалттай бат бөх байх, тэдгээрийн тусгаарлагдсан болон найдвартай байдалд онцгой анхаарсан бол; d) ачаалах үед хөлөг онгоц (11) дэх хэсэгт заасан шаардлагын дагуу 0.95 нэвчих чанартай байх аливаа тасалгаа буюу өрөө нь (12) дахь хэсэгт тодорхойлсон болзошгүй гэмтлийн үед их усыг тэсвэрлэх чадвартай байж, (13) дахь хэсэгт тодорхойлсон хангалттай тэнцвэртэй байдалд усны мандал дээр хөвж байх ёстой. 150 метрээс илүү урттай хөлөг онгоцны машин тасгийн усанд автсан тасалгааны адил авч үзэх боловч нэвчих чанарыг 0.85 гэж тооцно. 9) (8), (11), (12) болон (13) дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан “В” загварын хөлөг онгоцны усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг тооцоолохдоо 28 дугаар журмын “В” хүснэгтэд тодорхойлсон хэмжээ, хөлөг онгоцны зохих уртад тохирсон “В” болон “А” хүснэгтийн хэмжээ хоорондын ялгаварын 60 хувиас дээш хэмжээгээр багасгаж болохгүй. 10) (а) (9) дэх хэсэгт зөвшөөрсөн хүснэгтээр усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг 28 дугаар журмын “В” болон “А” хүснэгтийн хэмжээ хоорондын ялгаварын нийт хэмжээгээр багасгахдаа хөлөг онгоц дараахь шаардлагыг хангасан байна: i) хэрэв тухайн хөлөг онгоц “А” загварынх бол, 26 дугаар журмын (4) дэх хэсэгт зааснаас бусад; ii) энэ журмын (8), (11) болон (d13) дахь хэсэг; iii) хөлөг онгоцны уртын дагуух дурын хөндлөн халхавч хана гэмтэж, өмнөх болон хойд зэргэлдээ хоёр тасалгаа нь усаар дүүрсэн, энэ гэмтэл нь машин тасгийг хязгаарлах халхавч хананд хамаарахгүй байдлаар авч үзэх тохиолдолд энэ журмын (12) дахь хэсэгт заасныг, b) 150 метрээс илүү урттай хөлөг онгоцны машин тасгийг усанд автсан тасалгааны адил авч үзэх боловч нэвчих чанарыг 0.85 гэж тооцно. Ачааны эхний байдал: 11) усанд автахаас өмнөх ачааллын эхний байдлыг дараахь байдлаар тодорхойлно: а) хөлөг онгоцыг даацын усны шугам хүртэл, хөлөг онгоцны нуруу модтой ижил тэнцүү ачаалагдсанаар төсөөлөн үзэх; b) хүндийн хүчний босоо төвийг тооцоолохдоо дараахь зарчмыг баримтлах: i) нэг төрлийн ачаа тээвэрлэж байгаагаар; ii) (III) хэсэгт зааснаас бусад хэсэгчлэн дүүргэх зориулалттай тасалгаанууд, ачааны бүх тасалгааг бүрэн дүүрэн ачаалсан, шингэн ачаа тээвэрлэх үед тасалгаа бүрийг 98 хувьтай дүүргэсэн гэж тооцох; iii) хэрэв зуны даацын шугам хүртэл ачаалсан хөлөг онгоцыг хоосон тасалгаатай ашиглахаар төлөвлөж, хүндийн хүчний босоо төвийг тооцоолохдоо (II) хэсэгт зааснаас багагүй байх тохиолдолд тийм тасалгааг хоосон гэж тооцох; iv) зарцуулах шингэн, сэлбэгийн ачааллыг бүх торх (цистерн), сав тус бүрийн нийт эзлэхүүний 50 хувиар тооцох; Шингэн ачааны төрөл тус бүрийн ядаж нэг хос хөндлөн торх буюу төвийн нэг торх нь хамгийн их чөлөөт
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
гадаргуутай гэж үзэж, торх буюу хосолсон торхны чөлөөт гадаргуугаас илүү гэж тооцон, агууламж бүхий торх тус бүрийн хүндийн төвийг түүний эзлэхүүний хүндийн төвөөр авч үзнэ. Үлдсэн торхнуудыг бүхэлдээ хоосон, эсхүл бүхэлдээ дүүрэн гэж үзэж, эдгээр торхноос зарцуулсан шингэн ачааны хуваарилалтыг хөлөг онгоцны нуруу модноос дээш хүндийн төвтэй байхаар тооцно. v) (IV) хэсэгт заасан зарцуулсан шингэн ачаа бүхий тасалгаанаас бусад, (II) хэсэгт заасан шингэн ачаа агуулсан тасалгаа бүрт хамгийн их чөлөөт гадаргууны нөлөөллийг хазайлтын өнцгийг 5 градусаас ихгүй үед тооцох. Тооцоолох аргыг захиргаанаас зөвшөөрсөн нөхцөлд чөлөөт гадаргууны бодит нөлөөллийг хэрэглэнэ; vi) хүндийн хэмжээг хүндийн жингийн дор дурдсан хэмжигдэхүүнийг үндэслэн тооцно: - давстай ус 1.025 - цэнгэг ус 1.000 - түлшний тос 0.950 - дизелийн тос 0.900 - тос, тосолгоо 0.900 Гэмтлийг таамаглах 12). а) гэмтлийн хэмжээ босоо чиглэлд үндсэн шугамаас дээш бүх тохиолдолд хязгааргүй гэж таамаглана; b) гэмтлийн хэмжээ хөндлөн чиглэлд хөлөг онгоцны тавцангийн дотроос эгц босоо (перпендукляр) чигт төвийн шугам хүртэлх зуны даацын усны шугамын төвшинд В/15- тай тэнцүү буюу 11.5 метр болон түүнээс бага; с) хэрэв гэмтлийн хэмжээ (а) болон (b) дэд хэсэгт зааснаас бага, хөлөг онгоцыг илүү хүнд байдалд хүргэхээргүй бол тооцоог тухайн бага хэмжээний гэмтлээр авч үзнэ; d) (10) хэсгийн (а) дэд хэсэгт зааснаас өөрөөр шаардсанаас гадна таамаглаж буй гэмтлийн хөндлөн чиглэлд дотоод халхавч (хаалт) хөндлөн ханын дагуу өрөө, тасалгаа байрлаагүй үед зэргэлдээ халхавч (хаалт) хөндлөн ханын хооронд нэг тасалгаа усанд автсанаар хязгаарлаж болно. Хөлөг онгоцны тавцангийн хэмжээгээр үргэлжлээгүй, торх (цистерн)-нуудын зааг болох халхавч (хаалт) хөндлөн ханыг (b) дэд хэсэгт заасны дагуу тэдгээр халхавч (хаалт) ханууд нь хөндлөн чиглэлд таамаглаж буй гэмтлийн хил хязгаарын цаад хэсэгт байгаа тохиолдолд гэмтээгүй гэж үзнэ. Хэрэв таамаглаж буй гэмтлийн хөндлөн чиглэлийн хүрээнд байгаа халхавч (хаалт) хөндлөн хана 3 метрээс илүүгүй урттай шат буюу хөндий завсартай бол тухайн халхавч (хаалт) хөндлөн ханыг (b) дэд хэсэгт заасны дагуу гэмтээгүй гэж тооцож, зэргэлдээ тасалгаа, өрөөг тус тусдаа усанд автсан гэж үзнэ. Хэдий тийм боловч, хэрэв таамаглаж буй гэмтлийн хөндлөн чиглэлийн хүрээнд байгаа халхавч (хаалт) хөндлөн хана 3 метрээс илүү урттай шат буюу хөндий завсартай бол тухайн халхавч (хаалт) хөндлөн хана бүхий хоёр тасалгааг усанд автсан гэж үзнэ. Халхавч (хаалт) ханын дээд талаас хойшоо болон торхны дээд хөвөөнөөс хойш, дээд хэсэгт бий болсон шатыг энэ журмын дагуу шатны адил авч үзэхгүй. (е) таамаглаж буй гэмтлийн хөндлөн чиглэлийн хүрээнд байгаа үндсэн халхавч (хаалт) хөндлөн хана нь давхар ёроолын буюу торх (цистерн)-ны хэсэгт 3 метрээс илүү урттай шат үүсгэж байгаа бол үндсэн халхавч (хаалт) хөндлөн хананд нийлэх давхар ёроолын буюу торх (цистерн)-ны хэсгийг нэгэн зэрэг усанд автсан гэж үзнэ. Хэрэв энэ торх (цистерн) завсар зайтай, нэг болон хэд хэдэн үр тариа агуулах сав, хөндийтэй бол тэдгээр хөндий болон хөдөлгүүрийг нэгэн зэрэг усанд автана гэж тооцно. Хэрэв үүнтэй адилаар шингэн ачаа тээвэрлэх зориулалттай хөлөг онгоцны торх (цистерн)-ны хажуу тал завсар зайтай, зэргэлдээ тасалгаа, өрөөний дотор
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
байгаа бол тэдгээр зэргэлдээ тасалгаа, өрөөг нэгэн зэрэг хоосон, эсхүл усанд автсан гэж тооцно. Энэ заалтыг торх (цистерн)-ны хоорондох халхавч (хаалт) хананд усны цорго байрлуулж, хөлгийн тавцангаас хянахаас гадна бусад тиймэрхүү завсар зайг хаах хэрэгслээр тоноглогдсон тохиолдолд ч мөн адил хэрэглэнэ. Торх (цистерн)-ны дээд хэсэг дэх амсар ердийн нөлөөнд байгаагаас бусад тохиолдолд ойр ойрхон зайтай боолт бүхий халхавчны тагийг нүхлээгүй халхавч ханатай адил авч үзнэ. (f) өмнө эсхүл хойд талд зэргэлдээ орших аливаа тасалгааг усанд автсан гэж үзэхэд ус нэвтрэх үндсэн халхавч (хаалт) хана хамгийн багадаа 1/3 L^(2/3) буюу 14.5 метр зайд орших тохиолдолд үр нөлөөтэй гэж тооцно. Хөндлөн халхавч (хаалт) ханыг үүнээс бага зайд байгаа үед нэг болон түүнээс дээш ханыг дээр дурдсан хамгийн бага зайд хүргэхийн тулд байхгүй гэж тооцно. Тэнцвэртэй байдал 13) Дор дурдсан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд усанд автсан дараахь хөлөг онгоцны тэнцвэртэй байдлыг хангалттай гэж тооцно: а) усанд автсаны дараа даацын усны сүүлчийн шугам нь доошлохоор аливаа нүхээр усанд авталтыг түргэсгэх нөхцөл, доошоо суух хугацаа, хазайлт болон бэлэн байдлыг тооцоолно. Ийм завсар зайд агааржуулах хоолой, салхивч болон ус нэвтрэх хаалгаар хаасан нээлхий, орцууд (тэдгээр нь 12 дугаар журам болон 19 дүгээр журмын (4) дэх хэсгийн дагуу зөвшөөрөгдөх) хамаарах бөгөөд үүнд тагаар хаасан нээлхий буюу орц (18 дугаар журмын дагуу зөвшөөрөгдөх), 27 дугаар журмын (12) хэсэгт загварыг тодорхойлсон ачааны таг, алсын удирдлагаар ажиллах ус үл нэвтрэх хаалга буюу нүхгүй нээлхий (23 дугаар журмын шаардлагыг хангасан) хамаарахгүй. Хэдий тийм боловч, машины үндсэн хэсгийг удирдлагын хэсгээс тусгаарлах ус үл нэвтрэх хаалганд, хөлөг онгоцны далайн битүүмжилсэн байдалд түүнийг ашиглаагүй байгаа хугацааны туршид түүний доод босго зуны даацын усны шугамаас дээш төвшинд оршиж байгаа үед хурдан түргэн хугацаанд ажиллах боломжтой байлгах төрлийн нугас хадсан байна. b) хэрэв (12) дахь хэсгийн (b) дэд хэсэгт таамаглаж буй гэмтлийн хүрээнд хоолой, суваг, хонгил байгаа бол гэмтлийн тохиолдол бүрийг тооцоолоход хэрэглэж байгаагаас бусад тасалгаанд ус тархалтыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна. с) тэгш хэмийн бусаар усанд автахаас хазайлтын өнцөг 15 градусаас ихгүй байна. Хэрэв тавцангийн аль ч хэсэг автаагүй бол хазайлтын өнцгийг 17 градус хүртэл нэмэгдүүлэн тооцож болно. d) хүндийн (метанцентр) төвийн өндөр нь усанд автсан үед эерэг байна. е) хэрэв тухайн тохиолдолд усанд автахаар гэмтсэн гэж үзэж байгаа өрөө, тасалгаанаас гадна хүрээнд байгаа тавцангийн хэсэг усаар дүүрч, бат бөх байдал нь эргэлзээтэй бол тогтвортой байдлыг зөрүүг шинжлэн шалгана. Хэрэв тахир мөр хамгийн багадаа 20 градусын зайд, тэнцвэртэй байдлаас хамгийн ихдээ 0.1 метрийн зайд хэтэрч тэгшрэх үед тогтвортой байдлын зөрүүг хангалттай гэж тооцно. Энэ зайны хүрээнд тахир доорх талбай 0.0175 т.градусаас багагүй байна. Захиргаа нь хамгаалагдсан буюу хамгаалагдаагүй орц, нээлхий түр зуур усанд автаснаас болон тогтвортой байдлын зөрүүний хүрээнд орц, нээлхий түр зуур усанд автсанаас учирч болзошгүй бодит аюулыг тооцож үзэх ёстой. f) Захиргаа нь хөлөг онгоц усанд автсан үед засварлахдаа түүний тогтвортой байдлыг хангалттай хангасан байхыг шаардана. Хөдөлгүүргүй хөлөг онгоц 14) хөдөлгүүргүй хөнгөн чиргүүл, ачааны хөлөг онгоц болон бусад хөлөг онгоцонд энэ журмын заалтын дагуу усны мандлаас дээш орших хэмжээг тогтооно. (2) болон (3) дахь хэсгийн шаардлагыг хангасан ачааны онгоцны усны мандлаас дээш орших хэмжээг “А” загварын хөлөг онгоцны адил тогтоох ба, ингэхдээ: а) захиргаа нь задгай тавцан дээр ачаа тээвэрлэх ачааны хөлөг онгоцны тогтвортой байдлыг тусгайлан тооцно. Тавцангийн ачааг ердийн “В” загварын хөлөг онгоцны адил усны мандлаас дээш орших хэмжээг тогтоосон ачааны хөлөг онгоцон дээр тээвэрлэж болно;
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) хэдий тийм боловч, хөдөлгүүргүй ачааны хөлөг онгоцонд 25 дугаар журам болон 26(2), 26(3) дугаар журам, 39 дүгээр журмын шаардлагыг хэрэглэхгүй. с) усны мандлаас дээш орших өндрийн тавцандаа ган болон бусад адил чанарын материалаар хийсэн чигжээс бүхий, ус үл нэвтрэх тагаар хаасан, нэвтрэх боломжтой жижгэвтэр нээлхийтэй, ийм төрлийн хөдөлгүүргүй ачааны хөлөг онгоцонд усны мандлаас дээш орших өндрийг энэ журамд зааснаас 25 хувиар бага байхаар тогтоож болно.” 37 дугаар журам Байгууламж болон хайрцгийг багасгах “А” болон “В” загварын хөлөг онгоцны хүснэгтийн тайлбарын 2 дахь хэсгийн “хайрцаг” гэсний дараа “байгууламж” гэсэн үгийг оруулав. 38 дугаар журам Нуман хэлбэр (12) дахь хэсгийн тодорхойлолтын “У” дэд хэсэгт “нуман хэлбэрийн шугамын захад” гэснийг “эгц босоо (перпендикуляр) шугамын өмнө болон хойно” гэж өөрчлөв. 40 дүгээр журам Усны мандлаас дээш орших өндрийн хамгийн бага хэмжээ (3) дахь хэсгийн эхний өгүүлбэрийн “(1) дэх хэсэг” гэснийг “(3) дахь хэсэг” гэж өөрчлөв. IV БҮЛЭГ МОД ТЭЭВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ УСНЫ МАНДЛААС ДЭЭШ ОРШИХ ӨНДРИЙН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХОД ТАВИХ ТУСГАЙ ШААРДЛАГА 44 дүгээр журам Ачилт Эх бичвэрийг дараахь байдлаар өөрчлөв: “Ерөнхий нөхцөл: 1) Ачаа байрлуулдаг задгай тавцан дээрх нээлхийг найдвартай хааж тагласан байна. Салхивч болон агааржуулагчийг найдвартай хамгаална. 2) Модыг доод тал нь давхарлага хоорондох худгийн уртаар болон худгийн нийт хэмжээгээр тавцан дээр ачна. Хойд төгсгөлдөө хязгаарлах байгууламж байхгүй бол модыг доод тал нь арын нээлхийн төгсгөл хүртэл ачна. Модыг хөлөг онгоцны тууш хэмжээгээр, аль болох онгоцны ханан тал уруу ойртуулж, хамгаалалтын хашлага, бэхлэлт, тулгуур хийж, залуурчин нэвтрэх боломжийг бүрдүүлэх зэргээр хаалтыг бэлтгэн, аливаа тохиолдолд хөлөг онгоцны өргөнөөс дунджаар 5 хувиас хэтрэхгүй байхаар тавцан дээр ачна. Модыг аль болох бат бөх, байгууламжийн хэвийн өндрийн хэмжээнээс намгүй, тавцангийн дөрөвний нэгээс хэтрэхгүй байхаар ачна. 3) Өвлийн улирлын бүсэд өвөл хөвөх хөлөг онгоцны задгай тавцан дээрх ачааны өндөр нь тавцангийн хамгийн өргөн хэсгийн гуравны нэгээс хэтрэхгүй байна. 4) Тавцан дээр модыг чигжүү ачиж, баглаж боож бэхэлсэн байна. Энэ нь ямар ч тохиолдолд жолоодлого болон хөлөг онгоцны шаардлагатай чухал ажилд саад учруулахааргүй байна. Тулгуур 5) Тээвэрлэх модны төрлөөс шалтгаалан тулгуур нь хөлөг онгоцны өргөнийг тооцсон, хангалттай бат бөх байх ба түүний бат бөх чанар нь хашлаганыхаас хэтрэхээргүй,
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
хоорондох зай нь тээвэрлэгдэж байгаа модны төрөл болон урттай тохирсон байх ёстой ч 3 метрээс илүүгүй байна. Тулгуурыг бат бөх өнцөгт болон металл углуурга, бусад найдвартай хэрэгслээр бэхлэнэ. Даруулга 6) Тавцан дээр ачсан модыг нийт уртынх нь хэмжээгээр, тээвэрлэх модны онцлогоос хамааран Захиргаанаас зөвшөөрсөн даруулгаар бэхэлнэ. Тогтвортой байдал 7) Хөлөг онгоцыг аяллын бүх хугацаанд тогтвортой байдлын найдвартай нөөцөөр хангахын тулд норох болон мөстсөнөөс ачааны жин нэмэгдэх, түлш болон нөөцийг зарцуулснаар жин багасах зэргийг тооцож зохих арга хэмжээ авсан байна. Хөлөг онгоцны багийн хамгаалалт, машины тасагт нэвтрэх, гэх мэт. 8) 25 дугаар журмын (5) дахь хэсгийн шаардлагууд дээр нэмээд, хамгаалалтын хашлага буюу аврах хашлагыг босоогоор 350 мм–ээс илүүгүйгээр тавцангийн ачааны тал бүрт, ачаанаас 1 метрээс багагүй өндөрт байрлуулсан байна. Мөн аврах хашлагыг төмөр утсан татлагаар хөлөг онгоцны төв шугам руу аль болох ойртуулан чанга ороож татах нь зохистой. Ачаа тэнцүү биш үед 600 мм – ээс багагүй өргөнтэй явах гарцыг ачаан дээгүүрх аюултай гадаргуу дээр аврах хашлаганы доор буюу зэргэлдээ нь бэхлэн тааруулсан байна. 9) (8) дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй үед Захиргаанаас зөвшөөрсөн шаардлага хангасан хэрэгслийг сонгон хэрэглэнэ. Залуурын төхөөрөмж 10) Залуурын төхөөрөмж ачаанд цохигдож гэмтэхээс найдвартай хамгаалагдсан байх ба аль болох хялбар хүрэх боломжтой байна. Гол залуурын төхөөрөмж гэмтсэн тохиолдолд жолоодох найдвартай хэрэгсэлтэй байх арга хэмжээ авсан байна.” 45 дугаар журам Усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг тооцоолох (5) дугаар хэсэгт “усны мандлаас” гэсэн үгийн дараа “буюу 40 дугаар журмын (8), модны зуны тооцооны зайг үндэслэсэн, хөлөг онгоцны нуруу модны дээд оройгоос модны зуны даацын тэмдэглэгээний шугам хүртэл хэмжсэн” гэж нэмэх. ХОЁРДУГААР ХАВСРАЛТ БҮС, МУЖ БОЛОН УЛИРЛЫН МӨЧЛӨГ 46 дугаар журам Хойд зүгийн өвлийн улирлын бүс болон муж 1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг дараахь байдлаар өөрчлөв: “Энэ бүсэд Хойд Атлантикийн өвлийн улирлын I бүс, параллель өргөрөгөөр хязгаарлагдсан Скагеррак хоолой дахь Скоу хошуу орших Хойд Атлантын өвлийн улирлын муж болон Балтийн тэнгис хамаарахгүй. Шотландын арлыг Хойд Атлантикийн өвлийн улирлын I болон II бүсийн хил дээр оршиж байгаа гэж үзнэ.” Улирлын мөчлөг: Өвөл: 11 дүгээр сарын 1 - нээс 3 дугаар сарын 31 хүртэл Зун: 4 дүгээр сарын 1 - нээс 10 дугаар сарын 31 хүртэл 47 дугаар журам Өмнө зүгийн өвлийн улирлын бүс Журмын төгсгөл дэх “Америк тивийн баруун эрэг хүртэл” гэснийг дараахь байдлаар өөрчлөв: “Өмнөд өргөрөгийн 33°, баруун уртрагийн 79° цэг хүртэл, тэндээс чигээрээ өмнөд өргөрөгийн 41°, баруун уртрагийн 75° хүртэл, түүнээс чигээрээ өмнөд өргөрөгийн 41°47', баруун уртрагийн 73°53' – ын Чилоэ арал дээрх Пунт Корона гэрэлт цамхаг хүртэл, тэндээс Чилоэ арлын умард, зүүн болон өмнөд эргийн дагуух өмнөд өргөрөгийн 43°20', баруун
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
уртрагийн 74°20' цэг хүртэл, тэндээс баруун уртрагийн 74°20' меридианаар, өмнөд өргөрөгийн 45°45'–ын параллель хүртэл, Чилоэгийн сувгийн дотоод бүсийг багтаасан баруун уртрагийн 74°20' меридианаар дорно зүгт.” 48 дугаар журам Халуун орны бүс Эхний дэд хэсгийн төгсгөлийн (2) дахь хэсэгт “болон эндээс чигээрээ өмнөд өргөрөгийн 30° - т орших Америк тивийн баруун эрэг хүртэл” гэснийг “эндээс чигээрээ өмнөд өргөрөгийн 32°47' цэг, баруун уртрагийн 72° хүртэл болон эндээс өргөрөгийн 32°47' – тай параллель Америк тивийн баруун эрэг хүртэл” болгож өөрчлөв. 2 дахь хэсгийн (2) дахь дэд хэсэгт “Кокиумбо” гэснийг “Вальпараисо” болгож өөрчлөв. 49 дүгээр журам Улирлын чанартай халуун бүс 4 хэсгийн (b) дэд хэсэгт “зүүн уртрагийн 120° хүртэл, эндээс зүүн уртрагийн 120° меридианы дагуу Австралийн эрэг хүртэл” гэснийг “зүүн уртрагийн 114° хүртэл буюу эндээс зүүн уртрагийн 114°-ын меридианы дагуу Австралийн эрэг хүртэл” гэж өөрчлөв. Бүсийн болон улирлын мужийн газрын зураг: Газрын зураг дээрх Америкийн Нэгдсэн Улсын зүүн эргийн дагуух бүсийг үзүүлсэн хэсэг дэх “УЛИРЛЫН ӨВЛИЙН БҮС” гэсэн үгийг “ӨВЛИЙН УЛИРЛЫН МУЖ” гэж өөрчлөв. Газрын зураг дээрх бүх газарт “УЛИРЛЫН ӨВЛИЙН МУЖ” гэсэн үгийг (дээр дурдсан тохиолдлоос бусад) “ӨВЛИЙН УЛИРЛЫН МУЖ” гэж, “УЛИРЛЫН ХАЛУУН ОРНЫ” гэсэн үгийг “УЛИРЛЫН ХАЛУУН МУЖ” гэж өөрчлөв. Тайлбар дээрх “баруун” гэсэн үгийг “өмнөд” гэж өөрчилсөн. Австралийн эрэг дэх улирлын халуун орны мужийн хилийн шугамыг зүүн уртрагийн 120° - аас зүүн уртрагийн 114° хүртэл шилжүүлэв. Зуны халуун бүсийн өмнөд хилийн шугам нь Америк тивийн баруун эрэг хамаарахгүйгээр зүүн зүгт өмнөд өргөрөгийн 33°, баруун уртрагийн 79° - т байна. Чигээрээ өмнөд өргөрөгийн 33°, баруун уртрагийн 79° - аас өмнөд өргөрөгийн 41°, баруун уртрагийн 75°-ын цэг хүртэл хамрагдана. Тэндээс чигээрээ өмнөд өргөрөгийн 41°47', баруун уртрагийн 73°53' – т Чилоэ арал дээрх Пунта Корона гэрэлт цамхаг хүртэл хамрагдана. Тэндээс Чилоэ арлын хойд, зүүн болон өмнөд эргийн хил болон тэмдэглэгдсэн өмнөд өргөрөгийн 43°20', хүртэл байна. Баруун уртрагийн 74°20' – ын меридиан нь өмнөд өргөрөгийн 45°45'-ын параллель хүртэл болон тэндээс энэ параллель нь Өмнөд Америкийн баруун эрэг хүртэл тэмдэглэгдсэн байна. Чигээрээ өмнөд өргөрөгийн 26°, баруун уртрагийн 75° цэгээс өмнөд өргөрөгийн 30°- т халуун бүсийн өмнөд хилээс Өмнөд Америкийн баруун эрэг хүртэл хамрахгүй. Чигээрээ өмнөд өргөрөгийн 26°, баруун уртрагийн 75° цэгээс өмнөд өргөрөгийн 32°47', баруун уртрагийн 72° хүртэл, тэндээс өмнөд өргөрөгийн 32°47' – тай параллель Өмнөд Америкийн баруун эрэг хүртэл хамрагдана. ГУРАВДУГААР ХАВСРАЛТ ГЭРЧИЛГЭЭ Даацын тэмдэглэгээний тухай олон улсын гэрчилгээний маягтыг (1966 оны) болон Даацын тэмдэглэгээнээс чөлөөлөгдөх тухай олон улсын гэрчилгээ гэснийг дараахь байдлаар өөрчлөв:
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
“Даацын тэмдэглэгээний тухай олон улсын гэрчилгээний маягт” “ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ” (Албан ёсны тэмдэг) (Улс) 1988 оны Протоколоор өөрчлөлт орсон “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцийн заалтыг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор олгов. ................................................................................................................................ (Улсын нэр) ................................................................................................................................ (Эрх бүхий этгээд болон байгууллага) Хөлөг онгоцны мэдээлэл ................................................................................................. Хөлөг онгоцны нэр............................................................................................................ Тусгай дугаар болон үсгэн тэмдэглэл............................................................................. Бүртгэсэн боомт................................................................................................................ Урт (L) 2(8) зүйлд тодорхойлсон (метрээр)...................................................................... IMO дугаар........................................................................................................................ Усны мандлаас дээш орших өндрийн хэмжээг хэрхэн тогтоосон: Хөлөг онгоцны загвар Шинэ хөлөг онгоц {“А” загвар {“В” загвар {Ашиглагдаж байгаа хөлөг онгоц {усны мандлаас дээш орших багасгасан өндөртэй “В” загвар {усны мандлаас дээш орших багасгасан өндөртэй “В” загвар Тавцангийн шугамаас тооцсон усны мандлаас дээш орших өндрийн даацын тэмдэглэгээ Даацын тэмдэглэгээ: Халуун бүсийн ..... мм (Т) ..... мм – ээр дээш (S) Зуны бүсийн ..... мм (S) Тойргийн төв дайрсан шугамын дээд захын төвшинд Өвлийн ..... мм (W) ..... мм – ээр доош (S) Хойд Атлантикийн өвлийн ..... мм..... мм – ээр доош (WNА) (S) Халуун бүсийн модны ..... мм (LТ) ..... мм – ээр дээш (LS) Зуны модны ..... мм (LS) ..... мм – ээр дээш (S) Өвлийн модны ..... мм (LW) ..... мм – ээр доош (LS) Хойд Атлантикийн өвлийн модны ..... мм..... мм – ээр доош (LWNА) (LS) Модныхоос бусад усны мандлаас дээш орших өндрийн бүх хэмжээнд зориулан цэнгэг усны тухайд оруулсан өөрчлөлт ........ мм. Модны усны мандлаас дээш орших хэмжээнд ...... мм. Усны мандлаас дээш орших дээр дурдсан хэмжээг эхлэн хэмжсэн тавцангийн шугамын дээд зах нь ......... мм, хашлаганы тавцан талаас .................... зайд оршино. 1. Энэ хөлөг онгоцыг конвенцийн 14 дүгээр зүйлийн шаардлагад нийцүүлэн шалгасан болно. 2. Энэхүү үзлэг шалгалт нь хөлөг онгоцны усны мандлаас дээш орших дээр дурдсан хэмжээг конвенцид нийцүүлэн тогтоосон болон даацын тэмдэглэгээг тэмдэглэсэн болохыг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА. Энэхүү гэрчилгээ нь конвенцийн 14 дүгээр зүйлийн (1)(с) хэсгийн заалтад нийцсэн жил бүрийн үзлэг шалгалтыг хийсэн нөхцөлд .............................................. хүртэл хүчинтэй болно.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Олгосон .............................................................. ....................................... (Гэрчилгээ олгосон газар) (Олгосон огноо) ............................................................................... (Гэрчилгээ олгосон эрх бүхий этгээдийн гарын үсэг) (Эрх бүхий байгууллагын тамга болон тэмдэг) Тайлбар: Хөлөг онгоц гол, мөрөнд буюу нутаг дэвсгэрийн усны хүрээнд орших боомтоос хөдөлж байгаа бол тухайн боомтоос задгай далайд гарах хүртэл зарцуулахад шаардлагатай шатахуун болон бусад бүх материалын жинд тохирсон илүү ачаа тээвэрлэхийг зөвшөөрнө. Хөлөг онгоц нэгж хувийн жинтэй цэнгэг усанд аялж байгаа бол зохих даацын тэмдэг нь цэнгэг усанд зориулсан дээр дурдсан өөрчлөлтийн хэмжээгээр ачаалж болно. Хэрэв хувийн жин нь нэгж хувийн жингээс ялгаатай бол усны бодит хувийн жин болон 1.025 ялгаварын хэмжээгээр өөрчлөлтийг хийнэ. Жил бүрийн үзлэг шалгалтын баталгаажуулалт Конвенцийн 14 дүгээр зүйлийн (1)(с) хэсгийн заалтаар шаардсан жил бүрийн үзлэгээр хөлөг онгоц нь тус конвенцийн холбогдох шаардлагыг биелүүлж байгааг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА: Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................... (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ...................................................... Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 19 дүгээр зүйлийн (3)(с) хэсэгт нийцсэн жил бүрийн үзлэг Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3)(с) хэсгийн заалтаар шаардсан жил бүрийн үзлэгээр хөлөг онгоц нь конвенцийн холбогдох шаардлагыг биелүүлж байгааг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг)
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
5 жилээс бага хугацаагаар олгосон тохиолдолд 19 дүгээр зүйлийн (3) заалтыг хэрэглэн гэрчилгээний хугацааг сунгах зөвшөөрөл Хөлөг онгоц нь конвенцийн холбогдох заалтуудыг биелүүлж байгаа тул тус конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь ......................................... хүртэл хүчинтэй болохыг зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 14 дүгээр зүйлийн (4) заалтыг хэрэглэх буюу давтан үзлэг шалгалтын зөвшөөрөл Хөлөг онгоц конвенцийн холбогдох заалтыг биелүүлж байгаа тул конвенцийн 19 дүгээр зүйлийн (4) дэх заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь .......................................... хүртэл хүчинтэй болохыг зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 19 дүгээр зүйлийн (5) болон 19 дүгээр зүйлийн (6) заалтыг хэрэглэх хөнгөлөлттэй хугацаа буюу үзлэг шалгалт хийлгэх боомтод иртэл гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрөл Конвенцийн 19 дүгээр зүйлийн (5) болон (6) заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь ................................. хүртэл хүчинтэй болохыг хүлээн зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь заалтыг хэрэглэн жилийн өдрийг шилжүүлэх зөвшөөрөл Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь заалтад нийцүүлэн жилийн огноог ................................................... болгов. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь заалтад нийцүүлэн жилийн огноог .................................................... болгов. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг)
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
“Даацын тэмдэглэгээнээс чөлөөлөх тухай олон улсын гэрчилгээний маягт” “ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ” (Албан ёсны тэмдэг) (Улс) 1988 оны Протоколоор өөрчлөлт орсон “Даацын тэмдэглэгээний тухай” 1966 оны олон улсын конвенцийн заалтыг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор олгов. ................................................................................................................................ (Улсын нэр) ................................................................................................................................ (Эрх бүхий этгээд болон байгууллага) Хөлөг онгоцны мэдээлэл ................................................................................................ Хөлөг онгоцны нэр............................................................................................................ Тусгай дугаар болон үсгэн тэмдэглэл............................................................................. Бүртгэсэн боомт................................................................................................................ Урт (L) 2(8) зүйлд тодорхойлсон (метрээр) ................................................................... IMO дугаар ....................................................................................................................... Дээр дурдсан конвенцийн 6 дугаар зүйлийн (2) болон (4) дэх заалтаар олгосон бүрэн эрхийн дагуу хөлөг онгоц нь конвенцийн шаардлагаас чөлөөлөгдөж байгааг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА: 6 дугаар зүйлийн (2) дахь заалтын дагуу хөлөг онгоцыг чөлөөлөх конвенцийн зүйл: ................................................................................................................................... 6 дугаар зүйлийн (4) заалтын дагуу чөлөөлөхийг зөвшөөрсөн хөлөг онгоц нь: .......................................................................................................................... – аас: .......................................................................................................................... – хүртэл аялна. 6 дугаар зүйлийн (2) болон (4) заалтын дагуу чөлөөлөх нөхцөл тавьсан бол ямар нөхцөл: ............................................................................................................................ Энэхүү гэрчилгээ нь конвенцийн 14 дүгээр зүйлийн (1)(с) хэсэгт нийцсэн жил бүрийн үзлэг шалгалтыг хийсэн нөхцөлд ...................................... хүртэл хүчинтэй болохыг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА. Олгосон ......................................................................... (Гэрчилгээ олгосон газар) ....................................... (Олгосон огноо) ............................................................................... (Гэрчилгээ олгосон эрх бүхий этгээдийн гарын үсэг) (Эрх бүхий байгууллагын тамга болон тэмдэг) Олгосон........................................................... Жил бүрийн үзлэг шалгалтын баталгаажуулалт Конвенцийн 14 дүгээр зүйлийн (1) (с) хэсгийн заалтаар шаардсан жил бүрийн үзлэг шалгалтаар хөлөг онгоц нь конвенцийн холбогдох шаардлагыг биелүүлж байгааг ҮҮГЭЭР НОТОЛЖ БАЙНА: Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................
2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
(Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Жил бүрийн үзлэг: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3)(с) хэсгийн заалтаар шаардсан жил бүрийн үзлэг шалгалтаар хөлөг онгоц нь конвенцийн холбогдох шаардлагыг биелүүлж байгааг ҮҮГЭЭР БАТАЛЖ БАЙНА: Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 5 жилээс бага хугацаагаар олгосон тохиолдолд 19 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийг хэрэглэн гэрчилгээний хугацааг сунгах зөвшөөрөл Хөлөг онгоц конвенцийн холбогдох заалтуудыг биелүүлж байгаа тул конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) хэсгийн заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь ................................................... хүртэл хүчинтэй болохыг зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 19 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийг хэрэглэх буюу давтан үзлэг шалгалтын зөвшөөрөл Хөлөг онгоц конвенцийн холбогдох заалтуудыг биелүүлж байгаа тул конвенцийн 19 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь .................................................... хүртэл хүчинтэй болохыг зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) 19 дүгээр зүйлийн (5) болон (6) зүйлийг хэрэглэх хөнгөлөлттэй хугацаа буюу үзлэг шалгалт хийлгэх боомтод хүрэлцэн ирэх хүртэл гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах зөвшөөрөл Конвенцийн 19 дүгээр зүйлийн (5) болон (6) заалтад нийцүүлэн олгосон энэхүү гэрчилгээ нь ................................. хүртэл хүчинтэй болохыг зөвшөөрөв. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг)
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийг хэрэглэн жилийн өдрийг шилжүүлэх зөвшөөрөл Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийн заалтад нийцүүлэн жил бүрийн өдрийг ................................................ болгов. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг) Конвенцийн 19 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийн заалтад нийцүүлэн жил бүрийн өдрийг ................................................ болгов. Гарын үсэг: ................................................ (Эрх бүхий этгээдийн гарын үсэг) Газар: ........................................................ Огноо: .......................................................... (Гэрчилгээ олгосон байгууллагын тамга буюу тэмдэг)