Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
Тусгай дугаар X боть
— 2708 —

Даацын тэмдэглэгээний тухай олон улсын конвенц № 128

2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам

128. ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ

ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1966 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталж, 1968 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар, Далайн аяллын үед хүний амь нас, ачаа бараанд учирч болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор олон улсын аяллын хөлөг онгоцыг ачаалахад тавих хязгаарлалтад нэгдсэн зарчим тогтоохыг эрмэлзэн; энэхүү зорилгыг хангахад конвенц байгуулах нь хамгийн оновчтой хэлбэр гэж үзэн; дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл Конвенцийн дагуу хүлээх ерөнхий үүрэг 1. Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар энэхүү конвенц болон түүний салшгүй хэсэг болох хавсралтуудаар баталсан журмыг дагаж мөрдөнө. Энэхүү конвенцоос ишлэх тухай бүрд хавсралтуудыг мөн иш татсанд тооцно. 2. Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна. 2 дугаар зүйл Нэр томьёо Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор өөрөөр тусгайлан заагаагүй бол дор дурдсан нэр томьёог дараахь утгаар ойлгоно: a) "журам" гэж энэхүү конвенцийн хавсралтуудаар баталсан журмыг; b) "захиргаа" гэж өөрийн улсын далбаан дор хөлөг онгоц бүртгэж буй улсын Засгийн газрыг; c) "батлагдсан" гэдэгт Засгийн газраар батлагдсаныг; d) "олон улсын аялал" гэж энэхүү конвенц үйлчилж буй улсад оршиж буй боомт хүртэлх буюу түүний эсрэг чиглэл дэх далайн аяллыг. Энэ зорилгоор, хэлэлцэн тохиролцогч Засгийн газрын харъяалалтай олон улсын харилцаатай газар нутаг болон Нэгдсэн Үндэстний Байгууллага удирдах байгууллага нь болж байгаа аливаа нутаг дэвсгэрийг тусгаар улс гэж; e) "загас агнуурын хөлөг онгоц" гэж загас, халим, далайн хав, далайн морь болон бусад далайн амьд баялагийг олзворлоход зориулан зохион бүтээсэн хөлөг онгоцыг; f) "шинэ хөлөг онгоц" гэж хэлэлцэн тохиролцогч Засгийн газрын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр буюу хүчин төгөлдөр болсны дараа хэрсэнг нь барьсан болон угсралтын адилтгах шатанд байгаа хөлөг онгоцыг; g) "ашиглагдаж байгаа хөлөг онгоц" гэдэгт шинэ бус хөлөг онгоцыг; h) "урт" гэж цутгамал хэрсэн (хэнхэрцэг)-гийн хамгийн бага хэсгийн оройгоос тооцсон гүний хэмжээний 85 хувь дээрх усны шугамын нийт уртын 96 хувийг, эсвэл холбоосны урд талаас энэхүү усны шугаман дээрх залуурын тэнхлэг хүртэл зай нь их бол түүнийг авч тооцно. Налуу хэлбэрийн хэрсэнтэй хөлөг онгоцны хувьд уртыг тооцох усны шугам нь зохион бүтээгдсэн усны шугамтай зэрэгцээ (параллель) байна. i) “байгууллага” гэж далайн асуудлаар зөвлөлдөх Засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ.

 Монгол Улс 2003.06.03-ны өдөр нэгдэн орсон.

Төрийн мэдээлэл · 2017 · Тусгай дугаар X боть 2708-р хуудас