Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцийн протокол № 126
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
126. ДАЛАЙД ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙН ПРОТОКОЛ 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталж, 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү протоколд оролцогч талууд, Лондон хотноо 1974 оны 11 дүгээр сарын 01-нд үйлдсэн “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” 1974 оны олон улсын конвенцид оролцогч талууд болж, Гэрчилгээ болон үзлэг хийх тухай хэсгийг олон улсын бусад баримт бичгийн зохих заалттай уялдуулан дээр дурдсан конвенцид тусгах шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ зорилтод “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” 1974 оны олон улсын конвенцийн нэмэлт протокол байгуулах замаар хүрэх нь зүйтэй гэж үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Ерөнхий үүрэг 1. Энэхүү протоколд оролцогч талууд уг протокол болон түүний салшгүй хэсэг болох хавсралтыг хүчин төгөлдөр болгох үүрэг хүлээнэ. Энэхүү протоколыг иш татах бүрт хавсралтыг иш татсан хэрэг болно. 2. Нэмэлт, өөрчлөлт оруулсан “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенц /цаашид “конвенц” гэх/-ийн заалт нь энэхүү протоколд оролцогч талуудын хувьд энэхүү протоколд оруулсан өөрчлөлт болон нэмэлтийн хамт үйлчилнэ. 3. Конвенц болон энэхүү протоколын оролцогч бус улсын далбааг мандуулсан хөлөг онгоцны хувьд энэхүү протоколд оролцогч талууд илүү тааламжтай нөхцөл олгохгүй байх тухай конвенц болон энэхүү протоколд заасан шаардлагыг биелүүлнэ. 2 дугаар зүйл Өмнөх олон улсын гэрээ 1. Энэхүү протоколд оролцогч талуудын хувьд энэхүү протокол нь конвенцийн 1978 оны протоколыг хүчингүй болгож орлоно. 2. Энэхүү протоколын аливаа бусад заалт, болон түүний нөхцлийн дагуу олгосон аливаа гэрчилгээ, конвенцийн 1978 оны протоколын заалт болон түүний нөхцөлийн дагуу тухайн гэрчилгээнд оруулсан аливаа өөрчлөлт нь уг гэрчилгээтэй холбогдох талуудын хувьд энэхүү протокол хүчин төгөлдөр болсноос хойш конвенц буюу 1978 оны протоколын нөхцөлийн дагуу үйлчлэх хугацаа нь дуусах хүртэл хүчин төгөлдөр байна. 3. Энэхүү протоколд оролцогч тал 1974 оны 11 дүгээр сарын 1-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” 1974 оны олон улсын конвенцийн заалт болон түүний нөхцөлийн дагуу гэрчилгээ олгохгүй. 3 дугаар зүйл Мэдээллийн харилцаа Энэхүү протоколд оролцогч талууд Далайн олон улсын Байгууллага /цаашид “Байгууллага” гэх/-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай дараахь зүйлcийн хүрээнд харилцаж үүрэг хүлээнэ: a) энэхүү протоколын хүрээнд хамаарах бүх төрлийн асуудлаар гаргасан хууль, журам, тушаал, зохицуулалт болон бусад баримт бичиг, Монгол Улс 2007.05.04-ний өдөр нэгдэн орсон.