Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенц № 125
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
125. ДАЛАЙД ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1974 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталж, 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар, Нэгдсэн зарчмыг нийтийн тохиролцоогоор тогтоож түүнд чиглэсэн журмыг бий болгосноор далайд хүний аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн, “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” 1960 оны олон улсын конвенцийг байгуулснаас хойш гарсан хөгжил өөрчлөлтийг анхааралдаа авч тус конвенцийг орлох конвенц байгуулснаар дээрх зорилгод амжилттай хүрнэ гэж үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Конвенцийн дагуу хүлээх ерөнхий үүрэг a) Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар энэхүү конвенцийн заалт болон түүний салшгүй хэсэг болох хавсралтыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Энэхүү конвенцоос иш татах нь хавсралтаас иш татсантай адил байна. b) Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар далайд хүний аюулгүй байдлыг хангах үүднээс хөлөг онгоцыг зориулалтын дагуу үйлчилгээ үзүүлэхэд тохирохуйц байлгахын тулд бүх хууль, зарлиг, тушаал болон дүрмийг хэрэгжүүлэх болон энэхүү конвенц бүрэн, төгс үйлчлэхэд шаардлагатай байж болох бусад бүх арга хэмжээг авах үүрэг хүлээнэ. 2 дугаар зүйл Үйлчлэх хүрээ Энэхүү конвенц нь Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар болох Засгийн газрын төрийн далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд хамаарч үйлчилнэ. 3 дугаар зүйл Хууль, тогтоомж Хэлэлцэн тохиролцогч Засгийн газар, Засгийн газар хоорондын Далайн зөвлөлдөх байгууллагын (цаашид “байгууллага” гэнэ) Ерөнхий нарийн бичгийн даргад дор дурьдсан зүйлийг мэдээлж хадгалуулна. a) хэлэлцэн тохиролцогч Засгийн газарт албан тушаалтанд мэдэгдэх зорилгоор далайд хүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон арга хэмжээг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх эрх олгогдсон төрийн бус байгууллагын жагсаалт; b) энэхүү конвенцийн хүрээнд хамаарах төрөл бүрийн асуудлаар батлан гаргасан хууль, зарлиг, тушаал болон журмын бичвэр; c) хэлэлцэн тохиролцогч Засгийн газрын албан тушаалтанд мэдэгдэх зорилгоор энэхүү конвенцийн заалтын дагуу олгосон Гэрчилгээний загварыг хангалттай тоогоор 4 дүгээр зүйл Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол a) Аливаа аялалд гарах үедээ энэхүү конвенцийн заалтад хамааралгүй байсан хөлөг онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас, эсхүл давагдашгүй хүчин зүйлийн
Монгол Улс 2001.12.24-ний өдөр нэгдэн орсон.