Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
35.2.Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн
нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө.
35.3.Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд гарсан
хохирлыг нөхөн төлсөн нь түүнийг хуулийн бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
35.4.Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна.
36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
36.1.Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
36.2.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
Монгол Улсын
иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
Монгол Улсын ХУУлЬ
2017 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
БАРилгын ТУХАЙ ХУУлЬД өөРчлөлТ оРУУлАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1
дэх заалтын “зам гүүр” гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Авто замын тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын
иХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД