Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(976)
— 781 —

Журам шинэчлэн батлах тухай № 89

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дүрэм батлах тухай” 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар зарлиг, “Эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах тухай” 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар зарлиг, “Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар зарлиг, “Комиссыг шинэчлэн байгуулах тухай” 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр зарлиг, “Журам батлах тухай” 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаар зарлигийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

2017 оны 3 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 89 хот Журам шинэчлэн батлах тухай

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын 2.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ
Төрийн мэдээлэл · 2017 · № 19 (976)781-р хуудас