Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай № 74
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 72 хот
Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Мишигийн Батсуурийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр улируулан томилсугай.
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 73 хот
Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Гэндэндоржийн Болормааг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 74 хот
Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн баталсан зарлигуудыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын