Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 714 —

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 28

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 28 хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтын “2017-2019 онд” гэснийг хассугай. 2.“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 29 хот

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай: 1/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг зорилтод бүлэгт чиглүүлж оновчтой байдлаар нэгтгэх, давхардлыг арилгах, хамрагдах шалгуур үзүүлэлтийг шинэчилж үр дүнг сайжруулах;

Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)714-р хуудас