Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 27
1.1.нээлгэсэн банкны дансаа хаалгах; 1.2.банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах; 1.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах;
1.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох.
2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.3 дахь хэсэгт заасан жагсаалтыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор батлахыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай. 3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд үүрэг болгосугай. 4.Энэ тогтоолыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 27 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээр бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Бүлэг Зүйл № Үндэсний код Барааны бичиглэл Албан татварын хувь, хэмжээ
24
24.01 Түүхий тамхи; тамхины хаягдал. 30
24.02
Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур.
30
24.03
Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч; “нэгэн төрлийн болгосон” буюу “сэлбэгдсэн” тамхи; тамхины ханд болон охь. Задгай тамхи (тамхи орлуулагчийг ямар нэг хэмжээгээр агуулсан эсвэл агуулаагүй):
2403.11.00 Усан хоолойгоор татах зориулалттай тамхи 30
2403.19 Бусад:
2403.19.10 Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи 30
2403.19.20 Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи 5
Бусад:
2403.91.00 “Нэгэн төрлийн болгосон” эсвэл “сэлбэгдсэн тамхи” 20
2403.99 Бусад: 2403.99.30 Хамрын тамхи 20 2403.99.90 Бусад 20
2.Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.